Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.17/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьж батлуулсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Г.Занданшатарын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахаар томилогдсон. Улмаар засгийн эрхийг барьж буй парламентад 68 гишүүнтэй МАН-ын даргаар хэн томилогдох вэ гэдэг нь улстөрийн хүрээнд халуун сэдэв болж байна.
Түүний оронд УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан нарын нэр яригдаж байгаа талаар мэдээлэл байна.
Мөн МАН бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар ажилладаг. Г.Дамдиннямын тухайд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон учраас дэд даргын нэг суудал мөн суларч байгаа. Бүлгийн дэд даргын суудалд хэн ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын бүлгийн даргад нэр дэвшигчдийг эцэслэх бөгөөд үргэлжлүүлэн нэр дэвшигчдийг МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулах учиртай. Одоогоор хурлын тов гараагүй байгаа аж.
зочин 2025-06-18 66.181.167.254
Жавхлан л дутаж гэнэ юу хийсэн юм бэ
Нэргүй 2025-06-18 202.21.100.210
Монголын төрд өнөөдөр Л.Энхамгалан гишүүн шиг тулхтай, туршлагатай, төрийн хар хүн үнэхээр хэрэгтэй цаг үе.
Нэргүй 2025-06-18 66.181.181.66
Ардын нам ухаантай хүмүүсийг намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ.
Нэргүй 2025-06-18 66.181.187.252
МАН яагаал Б.Энхбаярыг гаргаж ирэхгүй бна ?!
Зохион байгуулалттай хулгай худлыг нь хуу илрүүлэхээс үнэн айцгааж бна доо, хөөрхий !
Зочин 2025-06-18 103.229.120.178
МАНАЙ ЭЛБЭГЭЭГИЙН ИЧЭЭНЭЭСЭЭ ТОЛГОЙГОО ЦУХУЙЛГАЖ БАЙГАА ЗУРАГ БАЙХЧИНАВ. АНЧИН ОЭ ГЭЖ ХУЛХИ АЛДДАГГҮЙ МЭРГЭН БУУЧ АЛБАНААСАА БУУЖ, ШИЙЙДЭМ ХАЦАРЛАЖ ҮЗЭЭГҮЙ ГЗ АНЧИНГ ЯАХ ВЭ АРГАЛНА ГЭЖ МАНЬ ХҮН БОДООД ТОЛГОЙГОО ЦУХУЙЛГАВ БОЛОЛТОЙ.
Нэргүй 2025-06-18 202.21.100.210
Бат-Эрэдэнэ нь зөв ч ярьж чададгүй юм бна лээ. Энх-Амгалан нь алд илүү
Нэргүй 2025-06-18 103.212.117.219
ДАМДИННЯМ СУМЫН ДАРГА Л БАИХАД БОЛОХ ХҮН АЛДАРЖАВХЛАН 10 ДАХИН ДЭР
зочин 2025-06-18 192.82.64.153
ажил ч хийнэ авгай ч эргүүлнэ … дээр байхаа
davaa 2025-06-18 122.201.19.4
Ж.Бат-Эрдэнэ хамаагүй дээр. Л.Энх-Амгалан эргэж буцсан шийдвэр гаргадаг
зочин 2025-06-18 103.10.20.198
Баттөмөрийн Энхбаяр
зочин 2025-06-18 66.181.188.99
Батэрдэнэ дээрв Шийдэмгий зоригтой жудагтай. Уг нь сайд болох байх л гэж бодсон. Энхамгалан худлаа
Нэргүй 2025-06-18 202.179.26.47
Угаасаа дээд үеээсээ авгай хүүхний өмд гуталтай ороолдсон эр хүний хийморь лундаа унасан байдаг. Энхамгалан нь дээр байлгүй дээ. Хүүхэмсэг ийм балйа гаж юмнууд юун төрийн дээр залах сумын засаг ч томдоно шүү.
Нэргүй 2025-06-18 66.181.178.249
Ж.Бат-эрдэнэ нь арай жудагтай юм уу даа. Энх- Амгалан урвагч гэдгээ харуулсан. ханилгаа байхгүй хар амиа бодогч мэргэжлээр дүүргэсэн
Нэргүй 2025-06-18 66.181.161.173
Suneegiin baterdene uu. Hehehe
Нэргүй 2025-06-18 103.229.120.230
Ж.Бат-Эрдэнэ хамаагүй дээр, Эамгалангийн худалч хулгайч үнэнд гүйцэгдсэн.