Үндэсний статистикийн хорооноос зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийг мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, томоохон зах худалдааны төвүүдээр хонины мах 14,873 төгрөг, үхрийн мах 18,683 төгрөг, ямааны мах 12.297 төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа бол нэгдүгээр зэргийн гурил кг нь 12.647 төгрөг, сүү /задгай, литр/3568 төгрөг, элсэн чихэр кг нь 4252 төгрөг, цагаан будаа кг нь 4073 төгрөгийн үнэтэй байна.
Мөн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс өссөн үзүүлэлтээр хонины мах 0.1 хувь, үхрийн мах 1.5 хувь, ямааны мах 1 хувь, нэгдүгээр зэргийн гурил 0.4 хувиар өссөн бол сүүний үнэ 4.5 хувиар буурсан байна. Харин шатахууны нэмэгдсэн үнийн мэдээллийг танилцуулбал, АИ-92 /литр/ нь 2775 төгрөг бол А-80 /литр/ 2654 төгрөг, дизелийн түлш /литр/ 3135 төгрөгөөр худалдаалж байгааг мэдээллээ.
А.Тамир
С 9 цагийн өмнө 202.9.47.95
угаасаа зун сүү сааль элбэгшээд хэсэг хямдардаг биздээ..бусаднь өдрөөр өсөөд бхад..
иргэн 9 цагийн өмнө 202.9.47.2
Жинхэнэ зах зээлийн үнэ гэгч зөвхөн сүүн дээр л хэрэгжиж, өсөхдөө өсөж, буурахдаа буурч байна.