Тайванийн засгийн газар АНУ, Германд төвтэй нисгэгчгүй нисэх онгоцны програм хангамжийн "Auterion" компанитай гэрээ байгуулав. "Auterion" компанийн програм хангамжийг Украины дайны талбарт ашиглан, туршсан билээ. Иймд энэхүү хамтын ажиллагаа нь Хятадын заналхийллийг сөрөхөд тустай гэж Тайвань үзэж байна.
Энэхүү гэрээ нь цаашдаа Тайванийн олон сая дронд шинэ програм хангамж ашиглах эхлэлийг тавина гэдгийг "Auterion" компани мэдэгдлээ.
ОХУ-аас Украинд довтолсноос хойш Тайвань туршлага судалсаар байна. Украины арми нисгэгчгүй нисэх онгоцыг агаар болон далайд ашиглаж, Оросын тоон давуу талтай хэрхэн эсрэгцэж буйг тэд судалсаар байна.
"Auterion" компани Тайванийн Батлан хамгаалах яамны судалгаа, хөгжлийн салбар болох Чун-Шань үндэсний шинжлэх ухаан, технологийн хүрээлэнтэй нисгэгчгүй систем, нисгэгчгүй нисэх онгоцны программ хангамжийн чиглэлээр стратегийн түншлэл байгуулахаар тохиролцжээ. "Манай технологийн түрэмгийллийг сөрөх, танк, тэнгисийн цэргийн эд хөрөнгө, бусад үнэтэй төхөөрөмжүүдийг устгах чадавх Украинд батлагдсан. Тайвань бие даасан том флоттой болсноор Хятадыг саатуулж чадна. Энэ түншлэл нэлээн урт хугацаатай" гэж компанийн зүгээс мэдэгджээ.
Нэргүй 2025-06-18 202.9.46.180
одоо Орос дроны учрыг мэддэг болсон энэ тал дээр эргээд Украйнаас давуу болоод байгаа шүү, өөрсдөө үйлдвэрлэдэг болсон, энэ чиглэлээр дагнасан армийг эмхэлж байгаа шүү.
Нэргүй 2025-06-18 78.246.56.149
Тайван мандтугай
зочин 2025-06-18 66.181.160.30
Оросууд 100 жил зүтгэж зүтгэж арай гэж дэлхийн 2р арми боллоо гэсэн чинь 500 хан $ ийн дроноор үлгэр болгочихлоо шд ..
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж энэ байхда ..Ямар их хүч хөдөлмөр зардал чирэгдэл цусс нульмас гаргалаа да .!!..
Нэргүй 2025-06-18 64.114.211.43
huzaa zov bichiz chadahgui baina
HET IH GUREN HYTAD MANDTUGAI 2025-06-18 103.168.34.134
taivani aral bol AGUU IH HYTADIIN SALSHGUI NEG HESEG YUM ! mongoliin daisan taivani sunutugei !