Израилийн арми зургадугаар сарын 13-нд Иранд халдан довтолсны маргааш Хятадаас ачаа тээврийн нэг онгоц Тегеран руу нисчээ. Маргааш нь Хятадын эргийн хотоос нэг онгоц, тэрний маргааш буюу 16-ны Даваа гаригт Шанхайгаас нэг онгоц гарсан байна. Нийтдээ гурван өдөрт ачаа тээврийн гурван онгоц Хятадаас Ираныг чиглэн гарсан байна.
Нислэгийн мэдээлэл харахад онгоцнууд Хятадын хойд хэсгийг даган баруун зүгт нисчээ. Ингэхдээ Казахстан, Узбекистан, Туркменистанаар дайрч, Иранд дөхөөд радараас алга болсон байв. Нислэгийн төлөвлөгөөнд онгоцны эцсийн цэгийг Люксембург гэж тэмдэглэсэн байх боловч тэдгээр гурван онгоц Европын тэнгэрт огт үзэгдээгүй.
Учир битүүлэг нислэгүүдийн мэдээллээс улбаатайгаар Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцадсан үед Хятадаас Иранд юу илгээсэн байж болох вэ гэсэн асуулт үүсч байна.
Тэдгээр нь ачаа тээврийн Боинг 747 онгоцнууд байжээ. Нисэхийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тус онгоцыг цэргийн зэвсэг, хэрэгсэл зөөх, засгийн газрын захиалга биелүүлэх зэрэгт ашигладаг.
Хятад, Иран улсууд бол АНУ тэргүүтэй дэлхийн дэг журмыг эсэргүүцдэг стратегийн түншүүд. Үүний зэрэгцээ дэлхийн дипломат харилцааны олон туйлт шинэ эринг дэмждэг улсууд. Цаашилбал, Иран нь Хятадын эрчим хүчний гол нийлүүлэгч учир Бээжин тэдэнд туслах арга зам хайж байгаа нь гайхах зүйл биш. "Ираны одоогийн дэглэм нуран унавал энэ нь Хятадын эдийн засаг, эрчим хүчний ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө" гэдгийг Хятад-Ойрхи Дорнодын харилцаа судлаач Андреа Жиселли хэлжээ.
Олон улсын шүүмжлэлийг үл харгалзан Иранд баллистик пуужингийн эд анги зэргийг нийлүүлсэн түүх Хятадад бий. Өнөөдрийн эгзэгтэй цаг мөчид хүртэл Хятад улс болгоомжтойгоор хөдөлж байж магадгүй юм. Хятадаас Иранд батлан хамгаалах материал өдийд илгээнэ гэдэг хувилбар төдийлөн өндөр магадлалтай биш ч гэлээ үгүйсгэх аргагүйг мэргэжилтнүүд онцолж байна.
Люксембургт төвтэй "Cargolux" компани онгоцнуудаа Ираны агаарын орон зайгаар нисээгүй гэх мэдээллийг өгсөн. Гэвч чухам юу тээвэрлэж явсныг нь тайлбарлаагүй.
Нэргүй 2025-06-18 66.181.178.108
диктатур авторитар дэглэмтэй хогын шаарууд нийлждээ
зочин 2025-06-18 202.21.113.42
Бид аль ч улсыг дэмжих хэрэггүй. Талууд өөрсдөө учраа олно биз. Өөрсдийгөө яая гэж байж. Юун хүний хэрэгт дуртай, завтай юм. Чимээгүй л урдах ажлаа олигтойхон хийцгээ
Зочин 2025-06-18 66.181.181.113
Ираныг дэмжинэ. Израиль газын зурваст ноёрхлоо тогтоож ядуу буурай орнуудыг дээрэлхэж алж хяддаг Америкийн гар хөл болсон өөдгүй новшнууд!!
Нэргүй 2025-06-18 178.174.229.45
IRAN CHIN HARGIS DEGLEMTEI ULS OROS HUJAA NORTH KORE 3 L DEMJDEG . UUL N IRAN ERTNII TUUHTEI AUGAA ARD TUMEN DAANCH MUSLIMIIN HARGIS ETGEEDUUD 1979 OND LALIIN HUVSGAL HIIJ HAANAA HUUGUUD ODOOGIIN ENE HARGIS DEGLEMIIG SONGOSON
Зочин 2025-06-18 103.10.22.92
юу ч байсан яахав тусалж л таараа зөв түнш л бол түнш изриайль дээр үёээс л дандаа гадныхантай хуйвалдаж байсан л юм даг…
Ах 2025-06-18 66.181.184.102
Ираныг дэмжих хэрэгтэй. Хятад Орос Хойд Солонгос байна. Манайх бас дэмжих хэрэгтэй.
Нэргүй 2025-06-18 103.212.162.70
хэнийг ч бүү дэмж
Уншигч 2025-06-18 66.181.186.62
Хэнийг ч дэмжих хэрэггүй ш дээ! Байдал яаж ч эргэж магад! Манайх шиг ядцан улс бол х****л чимээгүйхэн байж байсан нь дээр
haha 2025-06-18 59.153.115.35
heniig ch demjij bolohgvi tuviig sahiad bj bsan ni deer