Элсэлтийн шалгалтыг өнөөдрөөс /2025.06.18/ орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Шалгалт түүхийн хичээлээр эхэлж, цаашид зургадугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.
Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлснээр, энэ жил Элсэлтийн шалгалтад 40 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Улсын хэмжээнд шалгалтыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байршина.








Шалгуулагчид шалгалтад оролцохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчрах шаардлагатай. Үүнд:
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах хүчинтэй баримт бичиг
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Шалгалтад хоцрох, бичиг баримтаа гээх зэрэг асуудал гаргахгүй байхыг холбогдох албаныхан онцгойлон анхааруулж байгаа юм. Элсэлтийн шалгалтын үеэр шалгалтын төвүүдэд аюулгүй байдал, хяналт шалгалт өндөр төвшинд зохион байгуулагдаж, шалгуулагчдын эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.
С.Учрал
Нэргүй 2025-06-18 202.126.88.160
Хулгайч х***а манж гичинүүд даварцан муу буудуулж бхдаа таарсан хулгай хийж амьдарч сэжгийн х***а манж зулбасгууд.гай болсон пиздануул хамг юм хоослоод.