Дэлхийн одод Монголд тун удахгүй

Дэлхийн одод Монголд тун удахгүй

Дэлхийн одод Монголд тун удахгүй

Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан дэлхийн А зэрэглэлийн уран бүтээлч ирж байгаа нь энэ зуны онцлох үйл явдал болж байгаа юм. Тодруулбал, хүчирхэг хоолойгоороо залуусын дунд алдаршсан Эйли, болон Bigbang хамтлагийн уран бүтээлч Taeyang  нар Монголд ирж энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Super concert" тоглолтоо толилуулах гэж байна.

Өмнөд Солонгос улсын дэлхийд алдартай уран бүтээлчид Монголд ирснээр соёлын хамтын ажиллагаа хүний нөөцийг чадваржуулах тухайд өндөр ач холбогдолтой юм.

Олон улсад Монгол улсын энтертайнмент салбарын хүний нөөц дэлхийн хэмжээний тоглолт, үзвэр үйлчилгээг зохион байгуулж чаддаг гэдгийг харуулах, тухайн салбарын эко системийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Тоглолтын зохион байгуулагчаар "Evandis" entertainemt ажиллаж байна. Тус энтертайнмент нь өнгөрсөн жил мөн л Өмнөд Солонгос улсын алдартай уран бүтээлчид болох бидний дунд "Миний байшин" киноны гол дүрийн жүжигчин гэдгээрээ хэдийн танил болсон дуучин, жүжигчин Жон Жи Хүн буюу Rain, 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нар ирж уран бүтээлээ толилуулсан.

Дэлхийн алдартай уран бүтээлчдийг урьж авч ирснээр эерэг олон нөлөөллийг үзүүлэх юм. Энэ ч утгаараа "Evandis" entertainemt болон хамтрагч байгууллагууд дараагийн шатны уран бүтээлчийг авчрах алсын хараатай, зорилготой байна. Соёлын аялал жуулчлалын хүрээнд олон улсын байгууллагуудтай харилцан тохиролцож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээрийн шатны ажлууд мөн өрнөж байгаа аж. Үүнд бодлогын шатны дэмжлэг хэрэгтэй. Мөн "Super concert 2025" ДНБ-д эерэг олон талт нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-18 45.117.35.40

tsag ye mederdeggui te1 hognuud ene dooguur hog 1 bh shiv dee

Avatar

Нэргүй 2025-06-18 202.9.40.52

Солонгос улсдаа л од байдаг биз. Бидэнд бол үгүй. Монголд өөрийн одод байдаг

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.181.95

iim yimnuudasr yadgin be hamag $ avaad l butsdag shuu..!!!

Avatar

Нэргүй 2025-06-18 202.126.88.65

Од авчирах мөнгөөрөө турбин авсан бол ядахдаа өвөл бага даарахгүй юу.

Avatar

Нэргүй 2025-06-18 111.237.119.73

эр эм нь мэдэгдэхгүй хачин юмнуудыг ирүүлж яах нь уу

Avatar

зочин 2025-06-18 202.9.47.2

хутга шөвөгний асуудал дахин босохвий дээ……………………..

Avatar

Зочин 2025-06-18 66.181.176.18

Үнэхээр дэлхийн хэмжээний од бол Монголд ирэхгүй л дээ, цаасан малгай өмссөн одонцорууд л байгаа биз, гайндаа гарсан мөнгөтэй, дээр нь хийх юмгүй завтай нэгэн л энийг үзэх биз

Avatar

Нэргүй 2025-06-18 59.153.113.11

Өмхий кимчинүүдэд дэлхийн од гэж юу байдаг юм. Залуус минь битгий тоглолтыг нь үзэж мөнгөө үр. Солонгосууд чиг хүн хогнууд дэлхийд ховор шүү.

Avatar

Нэргүй 2025-06-18 202.126.90.226

Malaa chamshig malnuud heden malaa mallaad suuj baival taarna.

Avatar

Зочин 2025-06-18 202.126.91.210

Солонгосдоо моодноос гарч, зах зээлээс шахагдсан гарууд л Монголд ирнэ ш дээ, ид мандаж буй одод нь мэдээж манайхыг тоож ирэхгүй л дээ, төсвийн мөнгөөр ийм юм хийж байгаа бол харамсалтай л юм

Avatar

Нэргүй 2025-06-18 202.21.111.218

Татвар төлөгчдийн мөнгийг Соёлын яамаар дамжуулан эд нарт өгөх ёсгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж