ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Мягмар гаригт /2025.06.17/ Пёньянд айлчилсан. Энэ үеэр Хойд Солонгос улсаас Орост 5000 барилгын цэрэг болон мина устгагч 1000 ажилтан илгээнэ гэж мэдэгдэв. Хоёр улсын харилцаа өргөжин тэлж буйн илрэл болсон энэхүү санаачлагын хүрээнд хойд солонгос ажилчид Курск мужийн сэргээн босголтод оролцох аж.
Сергей Шойгу энэ үеэр "Оросын газар нутгаас түрэмгийлэгчдийг хөөн гаргасны дараа Курскийг сэргээхэд Солонгосын тал тусалж, бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Энэ бол Хойд Солонгосын ард түмэн болон тэдний удирдагч Ким Жон Уны зүгээс манай оронд илгээж буй найрсаг тусламж" гэжээ.
Талууд мөн Курск мужид амиа алдсан хойд солонгос цэргүүдийн дурсгалд зориулж хоёр улсад хөшөө босгохоор тохиров.
Оросын хэвлэлүүд барилгын цэргүүд болон мина устгагчдын талаар дурдсан боловч Хойд Солонгосын төрийн хэвлэлд Курск дахь хамтын ажиллагаа гэсэн агуулгатай ерөнхий мэдээлэл л гарчээ. Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө Оросын хүчин чармайлтыг нөхцөл болзолгүйгээр дэмжих шийдвэртэй байгаагаа Ким Жон Ун илэрхийлсэн гэж Хойд Солонгосын хэвлэл мэдээлжээ.
Хойд Солонгосын цэргүүд Украинд тулалдсаныг Москва болон Пёньян хэн хэн нь баталсан ч гэлээ чухам хэдэн цэрэг очсон, хэд нь амиа алдсан зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй. Гэхдээ Өмнөд Солонгос, АНУ, Украины албаныхны мэдээлж буйгаар Хойд Солонгос улс 15 мянган цэргээ дайнд илгээжээ. Тэднээс 600 орчим нь нас барсан гэх тооцоолол бий.
Дашрамд дурдахад, Сергей Шойгу гурван сарын дотор гурав дахь удаагаа Хойд Солонгост айлчилж байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд гүнзгийрэх болсноор удирдагч Ким Жон Ун, ерөнхийлөгч Путин нар ч 2023, 2024 онуудад харилцан айлчилсан билээ. Ажиглагчдын үзэж буйгаар Ким Жон Ун ойрын хугацаанд дахин Оросыг зорих магадлалтай.
Сараа 2025-06-18 211.36.175.179
зөв сайхан мэдээ маш их баярлаж байна
yjasnet 2025-06-18 132.194.13.88
2025-6-18
komandyet iLL BOLJEVEK U, bcejto mou give BACK oyd -nixojyc; 2025-06-18 132.194.13.88
b) NAZIM NIGERUET? kak bsegda bopyet by KAMEROM+ phone ; ?
o/n byildind STORAJE BELDWEJ, WORKEROOR,+ xylgaichdaar bainga xylgai xuij, ykpal moucymki bse docymenti kogda rtd Light rail ,grocery store naputka puetsemenet cput uykpadit.BCE docymentui SSN nety, _PASSPORTA NETy, bce jto odejdi ykrali [give to me BACK NAZIM BOR CTRT. ] OC; NET KABEL.unternet u cymashedshie i bolnie;
1.potomy jto NAZIM SIUFEVICH zalulan xuuj JEEP MASHIN boryet, zanumaetsya buildingam u storajr.
baliar bolgox zopilgotoi,SATAARUULJ 2025-06-18 132.194.13.88
1. GADNI XUMUUS OPUULAX ARGA SHY, OC CJNEEr gistaftdag bolloo, bannui ys, ymyy, gay shinjilgeenuix UMUU, – keniv at?
Нэргүй 2025-06-18 103.168.34.137
үнэндээ том удирдагч юмаа үүнийхээ хариуд цөмийн зэвсгийн маш технолго авч байгаа шүү дээ…
Хахаа 2025-06-18 202.126.89.99
хүрз жоотуугаар зэвсэглэсэн цэрэг хамг-н аймаар хахахаа
Нэргүй 2025-06-18 66.181.188.246
аймхай бүдүүн онгоцоор нисдэггүй гэсэн биз дээ
Nohai 2025-06-18 202.9.46.19
монголоос золбин нохой цуглуулж хандивлана.