Ахмад настан Дорж хотын явган хүний замаар алхахад хүндрэлтэй байгаагаа учирлав. Тэрбээр "Явган хүний замаар явж байхад скүүтертэй залуус ард, урдаас мөргөчих гээд хэцүү юм. Би нэг удаа цахилгаан скүүтер унаж явсан хүнд мөргүүлсэн. Тухайн үедээ нэлээд хүнд гэмтэж, гар хөл, бөөн нуруу, гуяндаа цохиулж байсан" тухайгаа ярилаа. Яг түүн шиг айдастай, гомдол хэлж байгаа иргэн олон таарлаа.
Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр 2025 оны эхний таван сарын байдлаар унадаг дугуйтай 40 осол, цахилгаан скүүтертэй 17, цахилгаан мотоциклтой 67 осол бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь энэ онд скүүтер, суррон, мопедноос осолдсон гурван хүн нас барсан гэх мэдээллийг албаныхан өгсөн.
Урин дулааны улиралд нийслэлчүүд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтерээр хөл дүүжлэх нь нэмэгддэг. Түгжрэлд олон цагаар зогссоноос зориулалтын замгүй ч унадаг дугуй, скүүтер унаж, ажлаа амжуулах нь цаг хождог нь үнэн. Тэглээ гээд энд тэндгүй сүлжилдэж, дураараа явахыг хууль журмаараа зөвшөөрөөгүй.
Зарим хүмүүс явган хүний зам дээр хэт хурдтай давхидаг бол нөгөө хэсэг нь хоёр гурваараа, бага насны хүүхэдтэй давхар унаж, бэртэж гэмтэх нь ч бий.
Өмнө нь автомашин, мотоцикл, унадаг дугуйтай холбоотой осол бүртгэгддэг байсан бол одоо энэ тоон дээр скүүтер нэмэгджээ. Нөгөө талдаа түрээсийн скүүтертэй холбоотой дугуйн зам, замын хөдөлгөөний шинэ дүрэм үгүйлэгдэж эхэлжээ. Иргэд скүүтертэй эгээтэй л автомашин дундуур сүлжихгүй байна. Явган хүний зам талбай, гарц гээд л хаа сай сайгүй скүүтертэй сүнгэнэх болсон. Скүүтер үйлчилгээ нэвтэрснээс хойш ихэвчлэн явган зорчигчийг мөргөсөн осол нэмэгдэх болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм.
Энэ жилийн эхний таван сарын байдлаар гэхэд зөвхөн цахилгаан скүүтер, суррон болон түрээсийн дугуйтай холбоотой 120 гаруй ослын дуудлагатай бүртгэгджээ. Цахилгаан дугуй нь жирийн дугуйтай харьцуулбал хурд, хүч, туулах чадвар өндөр. Түүнд мөргүүлсэн иргэн хөнгөн зэргийн бэртлээс хүнд зэргийн бэртэл бүрэн авч байгааг эмч нар хэлж байна.
Хэн нэгний хайхрамжгүй үйлдлээс болж бие махбод болон сэтгэл санааны хохирол амссан иргэн нэгээр дуусахгүй. Иргэд одоо гудамж талбайгаар тайван чөлөөтэй эрхгүй болсон мэтээр ойлголтыг өгч эхэлсэн байна. Хаанаас гарч ирээд мөргөх бол "Хэзээ холдоорой, зам тавиарай" гэх чимээг чих тавин хүлээх болжээ. Аливаа зүйлийн давс хужрыг тааруулах нь чухал байдаг. Нийтийн тээврийн шинэ үйлчилгээ нийгмийн нэг асуудал болж байна.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХИЙГ ЧИМЭЭГҮЙ ЗӨРЧИГСӨД
Монгол Улсын Үндсэн хуулийн 10.2-т зааснаар иргэн бүр аюулгүй тайван орчинд амьдрах ёстой гэж заасан. Гэвч суррон, түрээсийн скүүтер иргэдийн эрхэд чимээгүй халдаж харагдана. Нийтийн харилцаанд орж буй цахилгаан скүүтертэй иргэд дайрчих шахам өнгөрч, хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулж байна.
Иргэн Бат "Манайх Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Төв замаа дагаад дугуйн замтай. 21 хороололд унадаг дугуйн зам муу. Хотоос бордюрыг солиод байдаг байж явган иргэдийн замыг янзалдаггүй. Скүүтер унасан тохиолдолд явган хүний замаар явах уу, машин замаар явах уу гэсэн сонголт дээр тулгардаг. Машин замаар явъя гэхээр машинд дайруулчих гээд, явган хүний замаар явъя гэхээр явган иргэдээ шүргэчих гээд байдаг талтай. Замаа янзлаад өгвөл дээр санагдаж байна. Би нэг удаа урдаа явж байсан ахыг мөргөсөн тохиолдол гаргаж байсан.
Иргэд цахилгаан хэрэгсэлээ буруу байршуулсан тохиолдолд хөл хүнд, нас ахимаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саад болдог юм шиг санагдсан. Залуу хүмүүс бол саад бэрхшээлийг тойроод гардаг байх.
Иймд залуус замын хөдөлгөөнд оролцож байгаа бол зөв зохистой унах хэрэгтэй. Сүүлд сонсоход архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс унаж явсан тохиолдол гарсан байсан. Тэд болж өгвөл унах хэрэггүй юм шиг санагдсан" гэдгийг хэлсэн юм.
"Явган хүний замаар явж байхад ногоон, цэнхэр дугуй хүндрэлтэй байна. Тэр дугуйтай хүмүүс хүн дайрсан хэрэг гарсан байсан. Өндөр настай бидэнд явган хүний замаар явахад хүндрэлтэй байна. Мөн залуучууд чанга чимээ гаргадаг дугуй их унаж байна. Тэр дугуйг болих хэрэгтэй. Чих дөжиртөл чимээ гаргаж байна. Явган хүний замаар байршуулсан байгаа унадаг дугуй нь явахад хүндрэлтэй хэцүү. Бусдаараа яаж байрлуулах нь хамаагүй. Явган хүн явахад замд тээгэлдэж явах замгүй болгосон нь төвөгтэй санагдсан" гэдгийг нэгэн ахмад настан хэлэв.










А.Тамир
Гэрэл зургийг О.Болорсувд
иргэн 6 цагийн өмнө 66.181.187.202
Бүгдийг нь хураа
зочин 10 цагийн өмнө 202.126.89.119
Маш өндөр эрсэлтэй байгааг удирдлагууд анхаарч журамлаач ээ
Нэргүй 11 цагийн өмнө 202.9.46.226
21 хороололд олигтой зам бна уу ?
Нэргүй 2025-06-18 203.145.94.238
ХУУЛЬ СТАНДАРТ гэж бна уу энэ улсад
Явган зорчигч 2025-06-18 64.119.29.232
Суррон, түрээсийн скүүтерийг 1-ээс олон хүн унахыг хатуу хориглосон хуулийг ЗХ хуульд оруулах саналтай байна
-200 кг дээш жинтэй 20 км цаг хурдтай зүйл явган хүнийг мөргөхөд ямар гэмтэл учруулах уу?!
1 скүүтер дээр 3 хүүхэд сууж явах нь хэвийн үзэгдэл боллоо.
200 кг=/1 скүүтер 50 кг+ 3 хүүхэд 150 кг/
төлөг орк 2025-06-18 66.181.188.197
нямбаатар оркоо пяхлуу минь ажиллаа, шахаа хий болсон бол, Үгүй хулгайч дүүгийхээ араас зайлаад өгөөч оркоо
Нэргүй 11 цагийн өмнө 202.55.188.46
teneg gulug ve
Нэргүй 6 цагийн өмнө 103.212.117.240
Чи хүн үү мал уу
Зочин 2025-06-18 66.181.160.48
Скүүтер, ногоон цэнхэр улбар шар дугуйнуудыг больж замын хөдөлгөөнд оруулахыг хариглохыг ард түмэн шаардаж байна.
Нэргүй 2025-06-18 66.181.178.198
Замын хөдөлгөөн гэж бүр байхгүй болох юм л ярих юм даа. Би өнөөдөр приусээ тавьчихаад, скүүтэр унаад явахад уг нь чамд ч, надад ч тустай шүү дээ
Нэргүй 2025-06-18 202.55.188.103
Uneheer hurdreltei bn. Haashaa l harna jet tapa edr unaj bgd hunuus ni hurdtai yvahaar aih ym. Gudamj talbiagr yvj bhda sogtuu hun nohiinoos aidg bsn bol odoo tapa jetees aij bna txx uu bolie
U 2025-06-18 43.228.131.120
Unenhuu hundreltei bnaa
Ц 2025-06-18 202.9.47.95
тайван амгалан явах эрхгүй б.ашдээ.хойно урдаас хүүхдүүд дайрч мөргөчих гд…эсвэл мототой хүмүүс цочоож хаазалж паржигнуулаад.зун илүү хүндрэлтэй юм.хөвөн манан бороотойг ч хэлэхүү
Нэргүй 2025-06-18 66.181.178.198
За тэр мото бол ёстой зохицуулбал зүгээр. Санаатай чарлуулж байна
Нэргүй 2025-06-18 103.229.123.31
явган хүний замаар явган хүн л явах ёстой ш дээ!!!! Бэртэл гэмтэл хэрээс хэтэрлээ. Гэмтлийн эмнэлэг ачааллаа даахгүй бна!!!!
ИРГЭН 2025-06-18 103.212.162.170
Авто зам нь байна. Явган хүний зам нь байна. Харин дугуйн зам нь маш бага муу байгаа нь асуудал үүсгээд байгаа юм л даа. Төр засгаас дугуйн зам тавих талаар үндсэндээ бол огт анхаарахгүй байна. Яахав бага сага дугуйн зам хийж л байна. Гэхдээ л худлаа шүү дээ……..
Zochin 2025-06-18 59.153.114.71
явган хүний замаар алхаад явахад хүндрэлтэй хаанаас унадаг дугуйтай залуучууд шараад ирэх бол гэсэн айдастай алхдаг. зарим залуучууд маш хурдтай хажуугаар шүргэх дөхөөд явдаг. тодорхой цагт үнаж болдоггүй юмуу. Мөн машины сигнал болон моторт дугуйны дуу чимээ арай дэндүү байна шүү
Нэргүй 2025-06-18 202.126.89.154
yvgan zamaar yvaad ungorch bgaa bol ok. yvgan zam deer tavisan mashin hamgiin gamshig
Нэргүй 2025-06-18 45.117.35.37
Явган замаар алхаж яваад ардаас Дугуйтай залуу маш хүчтэй мөргөөд цугтсан миний Шилбэний мах тасарч цус хуралдаж хагалгаа хийлгэж 1 сар бүтэн хэвтэрт байж 2 сар болж байж ажилдаа арай гэж явсан
Зочин 2025-06-18 43.228.131.120
Явган явж байгаа хүнд зам олдохгүй хүндрэлтэй байна. Эдгээрээ болиулаачээ
Нэргүй 2025-06-18 66.181.188.216
Сая Гуанжоу, Гонконг, Япон яваад ирлээ. Явган хүн, дугуйтай болон скүүтертэй хүмүүс зэрэгцээд л явж болох юм. Манайд яахаараа бие биенээ хажиглаад байдаг юм бол доо. Бие биендээ жаахан хүндэтгэлтэй, скүүтертэй хүмүүс нь жаахан удаахан, болгоомжтой явахад л болдог юм билээ
Нэргүй 2025-06-18 103.229.123.31
ха ха чи мөн явсан байх даа. Дугуйн зам гэж тусдаа байдаг юмаа, өндөр хөгжилтэй оронд. Явган хүн явган хүнийхээ замаар л явдаг юм. Чи өөрөө эсвэл хайртай хүмүүс чинь хогийн юмнуудад дайруулах үед ойлгоно доо. Юм үзэж нүд тайл
Зочин 2025-06-18 202.126.88.71
Модны хөвөнгөө арилгаач
Зочин 2025-06-18 202.126.91.210
Зориулалтын зам, дүрэм журамтай болтол нь энэ скуутерийг түрдээ хориглож болдоггүй юм байх даа, МАНгар Дашням мэтийн шуналын л гай ш дээ, ашиг болж байвал бусад нь эдэнд хамаагүй л дээ
Зочин 2025-06-18 66.181.160.114
өө хөөрхий одоо тэгээд нисдэг машин л олж унадаг байх даа
зочин 2025-06-18 112.72.8.102
энэ хотод тайван амьдра, тайван зорчих эрх алаг. ЭНЭ МОТОЦИКЛЫН ДУУ ЧИМЭЭ ҮНЭХЭЭР ЗОВООЖ БАЙНА. ЭНЭ ХОТОД ДҮРЭМ ЖУРАМ АЛГА М. ХЭДЭН АЛБАН ТУШААЛ ГОРИЛСОН ЦҮНХ БАРИГЧ ДАЛДАКУУД МӨНГӨНДӨӨ ХАХСАН БАЯЧУУД МӨХӨӨЛДӨС Ч АВАХ МӨНГӨГҮЙ ХҮҮХДҮҮД МӨЛХӨӨД Ч БОЛСОН АМЬДРАЛАА ЗАЛГУУЛАХ АХМАДУУД . АРАЙ ДЭНДҮҮ БАЙНА
Зочин 2025-06-18 103.57.95.64
Энхтайваны гүүрэн дээгүүр явган хүний замаар явахад жинхэн аймшиг болоод байна.
БААТАР. Ж 2025-06-18 66.181.170.162
ДУГУЙ БОЛОН СКУУТЕР ТЭР БАЙТУГАЙ МОТОЦИКЛ ХҮРТЭЛ ЯМАР ДҮРЭМГҮЙ, УЛААН ГЭРЛЭЭР ЧӨЛӨӨТЭЙ, ЦАГДАА НЬ ХАРСАН Ч ТООХГҮЙ ЮМ. ЯВГАН Ч, МАШИНТАЙ Ч ТАЙВАН ЯВАХ АРГА ҮНЭНДЭЭ АЛГА. ЯДАЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НАСНЫ ХҮН ЖОЛООДДОГ БАЙМААР БАЙХ ЮМ. ХУРД СААРУУЛАГЧ ДЭЭР ИРЭЭД ХУРДАА ХАСТАЛ АРДААС ТҮС. ГАРААД ХАРАХАД ХОЁР ЖААХАН ЮМ "АХАА ЯВУУЛЧИХ " ГЭЭД ЗОГСЧ БАЙХ ЮМ.
Иргэн 2025-06-18 202.126.90.191
Ёстой хэцүү болжээ айдас хүйдэс жихүүдэс галзуу юм шиг 2,3 аараа сундлаад давихан явахын аргагүй болжээ яамаар юм бэ энэ хүүхдүүдэд хэлж ярих анхааруулах эцэг эх байна уу
х 2025-06-18 202.21.114.93
энэ замаар явахад хэцүү байна. хаанаас юу гарч ирээд мөргөчих бол гээд байнга түгшүүртэй явж байна. энэ хотод машинтай явах алхаад явах тун хэцүү байна.
Ha 2025-06-18 66.181.187.237
taivan ch yavj chadahgui buur boliulah heregtei
Tuslagch 2025-06-18 103.57.92.249
Энэ скүүтер маш хэцүү байна дандаа хурдтай давхина хүн мөргөнө гэмтээнэ ..энийг бүр мөсөн хааж болиулах хэрэгтэй байна..оруулж ирж зарж байгаа компанид нь осолын төлбөрыг төлүүлдэг болгож хариуцлагатай болгоё Түрээслэж мөнгө олж байгаа компаниар нь осол гэмтэлын зардалыг шууд төлүүлдэг хуультай болгое
Хууль 2025-06-18 202.55.191.194
Хохирол төлөх хуулийн заалт…
Хууль 2025-06-18 202.55.191.194
Хурд хүчтэй хатуу биет бол нэг өнцөг нь зэвсэгийн чанартай…хуулийн заалт…хохирол төлөх…
Нэргүй 2025-06-18 103.57.92.43
Энэ Скүтер түрээсийг нэн париу болиулах хэрэгтэй. Монгочлуудын дуурайх дуртай Орост ч олон нийтийн тав тух алдуулсан ийм үйлчилгээ байдаггүй л юм билээ
Нэргүй 2025-06-18 59.153.113.142
Хүн үхээд байхад зохицуулалтаа чангатгахгүй байна гэдэг энэ цаанаа маш том авилга явагдаж байгаа, АТГ сайн дураараа шалгадаггүй юм байхдаа. Явган хүний зам дээр нөгөөдүүдлээ овоолохыг нь яанаа, зам дээр нь баахан овоорсон скүүтер явган хүн явах боломжгүй болгож байнашдээ