MOT HUB: Арилжаачдын мөрөөдөл биелдэг орчин

MOT HUB: Арилжаачдын мөрөөдөл биелдэг орчин

MOT HUB: Арилжаачдын мөрөөдөл биелдэг орчин

"Forex" арилжаа сонирхогчид, мэргэжлийн арилжаачид нэг дор цугларч, мэдлэг, туршлагаа хуваалцдаг орон зай болох “MOT HUB” бий болжээ. Арилжааны амьдралын хэв маягт суралцаж, сэтгэл зүйгээ хөгжүүлж, бодит орлого бүтээдэг Монголын анхны цогц арилжааны нийгэмлэг “MOT HUB” ийнхүү 2025 оны зургадугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ.

Арилжаачдын мэдлэг, арга барилыг хөгжүүлэх зорилготой тус төвийн Ерөнхий захирлаар Д.Эрхэмбаяр ажиллаж байна. Тэрбээр, чаддаг нь илүү сайн болдог, чаддаггүй нь суралцдаг. Энэ бол Монголын арилжаачдыг нэгтгэсэн шинэ төрлийн орчин гэдгийг онцлов.

“MOT HUB” нь MOT FX нэртэй Монголын анхны форекс брокерын охин байгууллага.

Өнөөдрийн байдлаар тус төв долоо хоног бүр арилжааны цогц сургалт зохион байгуулах бөгөөд эдгээр сургалтад Монголын хамгийн ашигтай ажилладаг, туршлагатай, олонд танигдсан алдартай арилжаачид багшлах  нь онцлог. Сургалтын хүрээнд зөвхөн арилжааны онол заахаас гадна зах зээл дээр ажиллаж буй жинхэнэ арилжаачдаас арга барил, сэтгэлзүй, бодит туршлага, алдаанаасаа суралцах зэрэг үнэ цэнтэй мэдлэгийг авах боломжийг бүрдүүлдэг. Forex арилжаа гэдэг нь энгийнээр хэлбэл гадаад валютыг нэгнээс нөгөөд хөрвүүлэх үйл явц. Гадаад явахдаа төгрөгөө юань болгохдоо хийдэг үйлдэлтэй ижил ханшийн зөрүүн дээр ажиллаж ашиг олох процесс юм.

Хэдий ийм боломжит зах зээл боловч санхүүгийн суурь мэдлэггүйгээр амжилтад хүрэх нь ховор. “Хүн бүр арилжаа хийж чадна гэж хэлэхгүй. Харин тухайн хүний зан чанарт тохирсон арга барилыг олох, сэтгэлзүйгээ таних, хангалттай цаг гаргах, мэргэжлийн зөвлөгөө авах орчин хэрэгтэй. Энэ бүхнийг л бид бүрдүүлсэн” гэлээ.

Тэрбээр мөн, энэ төвөөр дамжуулан ирсэн хүн хамгийн түрүүнд Монголд арилжаагаар амжилттай яваа олон хүн байдаг гэдгийг ойлгож авна хэмээн онцоллоо. Энэ бол ердөө нэг сургалт аваад буцах бус, хамт суралцаж, хамт өсөх нээлттэй, ил тод community юм. Тухайн хүний зан чанарт тохирсон арга барил гэж бий. Хүн бүрийн сэтгэлзүй, хандлага өөр учраас  хүн арга барилаа олчихвол асуудалгүй аж. Нас, хүйс үл харгалзан арилжаанд суралцах боломжтой гэдгийг нээлтийн үеэр мөн зохион байгуулагчид онцолсон. Арилжаа бол зөвхөн залуусын биш, нас харгалзахгүйгээр сонирхож, туршиж үзэх боломжтой мэдлэг, хобби, өөрийгөө хөгжүүлэх шинэ хэлбэр байж чадна гэв.

Энэхүү шинэ төвд сууж байгаа хүмүүс арилжаа хийгээд ашиг олоод баяртай байх нь түүний хувьд энэ ажлын хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг ажээ. Ойрын ирээдүйд “MOT HUB”-ийг гадаадын HUB болгох буюу Тайланд, Вьетнам зэрэг олон улсад салбарыг нээж түгээн дэлгэрүүлэх зорилготой байгаа юм байна.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.62

munkhjin hulgaich pz da giin hisn u monuu ochij mongoo avaarai

Avatar

Үл мэдэгч 2025-06-18 59.153.115.15

Ямар гоё юмбээ суух юмсан

Avatar

Нэргүй 2025-06-18 202.70.47.186

хэрхэн холбоо барих вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж