Остин Мэйжор: Плей-оффд шалгарсан топ 8 баг

Остин Мэйжор: Плей-оффд шалгарсан топ 8 баг

BLAST.tv Austin Major 2025 плей-оффт шалгарсан шилдэг 8 баг – 1xBet Монголоос

АНУ-д үргэлжилж буй Мэйжорын гуравдугаар шат өндөрлөж, "CS2"-ийн дэлхийн шилдэг найман баг плей-оффт өрсөлдөх эрхээ авлаа. "1xBet Mongolia"-ийн зүгээс та бүхэнд сүүлийн хэсгийн онцлох мөчүүдийг хүргэж байна.


ПЛЕЙ-ОФФТ ШАЛГАРСАН 8 БАГ

  • 3-0: Team Spirit, FURIA

Team Spirit гайхалтай формтой байгаагаа харуулж, ямар ч ялагдалгүйгээр хамгийн түрүүнд плей-оффд шалгарсан баг боллоо. Луу нар эхний тоглолтдоо paiN Gaming багийг 13:3 харьцаагаар бут ниргэж, дараа нь Хятадын үнсгэлжин Lynn Vision-г 13:7, улмаар NAVI-г 13:11, 13:3 харьцаагаар хоёр мап дээр илт давуу ялсан.

FURIA баг ч мөн гэнэтийн амжилт үзүүлэв. Олон аналистууд тэднийг 3-1 эсвэл бүр 3-2 амжилттай гарах болов уу гэж таамаглаж байсан ч бразилчууд The MongolZ (13:11) болон Aurora (13:7) багуудыг ялж, эцэст нь Virtus.pro-г хоёр мап дээр 13:3, 13:5-аар бут ниргэжээ.

  • 3-1: FaZe Clan, NAVI, Vitality

Эдгээр гурван баг ч бас шөвгийн наймд ямар ч ялагдалгүй гарч болох байсан ч хувь заяа тэдэнд өөр зүйл бэлджээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч, тэмцээний гол фаворит Team Vitality эхний тоглолтоо Legacy багтай хийсэн нь ихээхэн сонирхол татав. Legacy угтаа Bestia багийг орлож, Мэйжорт оролцож байгаа бөгөөд дэлхийн чансаагаар 49-д бичигдэж байсан. Vitality 30 дараалан ялсан байсан ч тухайн өдөр 13:3 гэсэн хүнд ялагдал хүлээсэн билээ.

FaZe Clan эхний тоглолтдоо Aurora-д ялагдаж, NAVI харин Team Spirit-д дийлдсэн ч үлдсэн бүх тоглолтдоо хожиж 3-1 амжилттайгаар шалгарлаа.

  • 3-2: The MongolZ, MOUZ, paiN Gaming

Сүүлчийн гурван багийн хувь заяа тавдугаар тойргийн дараа л шийдэгдэв. MOUZ болон paiN эхэндээ хоёр хожигдол хүлээсэн ч дараагийн гурван тоглолтдоо дараалан ялалт байгуулж, шөвгийн 8-д багтлаа.

The MongolZ эхний тоглолтдоо FURIA-д ялагдсан ч Team Liquid болон Lynn Vision багуудыг ялж, 2-1 болсон. Харин дөрөв дэх тоглолтдоо FaZe Clan-д дийлдэж, шөвгийн наймд орох эсэх нь G2 багтай хийх сүүлийн тулаанаас шалтгаалав. Монгол залуус эхний мап Ancient дээр 13:6 ялалт байгуулсан бол хоёр дахь мап Dust2 нь жинхэнэ тулаан болж хувирсан. Тэд 6:11 гэсэн хүндхэн байдлаас эргэн ирж, нэмэлт цагт гаргав. Энд багууд тав дараалсан нэмэлт цагт тоглож, CS2 эрин үеийн хамгийн урт, удаан тоглолтуудын нэгийг толилуулав. Эцэст нь Senzu (56/37 K/D, 1.61 рейтинг)-гийн гайхамшигт тоглолтын ачаар The MongolZ 28:25 гэсэн харьцаатай ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа.

ТЭМЦЭЭНЭЭС ХАСАГДСАН БАГУУД

Virtus.pro, Legacy, G2 багууд (2-3 үзүүлэлттэй), Aurora, 3DMAX, Lynn Vision багууд (1-3), Team Liquid, Nemiga багууд (0-3) тус тус хасагдлаа.

Сонирхолтой нь, гуравдугаар шатнаас Мэйжороо эхлүүлсэн Aurora, G2, Team Liquid багууд бүгд плей-оффт хүрч чадалгүй хасагдсан нь энэ тэмцээний өрсөлдөөн ямар ширүүн байсныг харуулж байна.

Плей-оффын хуваарь:

  • FURIA – paiN Gaming
  • Team Spirit – MOUZ
  • FaZe Clan – The MongolZ
  • NAVI – Team Vitality

1xBet Монголоос бүх CS2 сонирхогчдыг The MongolZ багтаа урам зориг хайрлан, BLAST.tv Austin Major 2025 тэмцээн амжилт хүсэхийг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сентяк 2025-06-18 122.201.31.169

CS2 шинэ эрин эхэлж байгааг энэ тэмцээн бүрэн харуулж байна!

Avatar

Булаган 2025-06-18 103.212.162.95

paiN Gaming чимээгүйхэн плей-оффт орж ирсэн нь гайхмаар юм аа

Avatar

Иль 2025-06-18 66.181.161.37

FaZe, NAVI, Vitality гурвын хэн финалд хүрэх бол? Таамаглахад ч хэцүү байна

Avatar

Олджейту 2025-06-18 66.181.160.35

Монгол баг ийм хэмжээний тэмцээнд шөвгийн 8-д орсон нь түүхэн амжилт

Avatar

Ширали 2025-06-18 66.181.161.121

The MongolZ FaZe Clan-тай тоглох гэж байгаа нь их сонирхолтой тулаан болох нь дээ!

Avatar

Даритай 2025-06-18 202.126.88.205

G2, Liquid хоёрыг хасагдана гэж хэн ч бодоогүй байх

Avatar

Кутуктай 2025-06-18 66.181.160.21

FURIA болон Spirit хоёр 3-0 гарна гэж хүлээгээгүй шүү… үнэхээр гайхалтай тоглосон

Avatar

Олджат 2025-06-18 122.201.31.102

Vitality эхний тоглолт дээр ялагдана гэж хэн ч төсөөлөөгүй байх даа

Avatar

Хайду 2025-06-18 103.212.163.210

Senzu-г үнэхээр шүтлээ, тэр G2-ийн эсрэг тоглолт бол түүхэнд үлдэнэ шүү

Avatar

Элбег 2025-06-18 66.181.161.95

The MongolZ шөвгийн 8-д орсон нь үнэхээр бахархмаар амжилт байлаа!

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-06-18 202.21.110.94

ЭЙ,, ПАЦАНЫ ,,,САЙН БЭЛДЭЭРЭЙ!!!!!!!!! ТА НАР ШҮҮ…………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж