Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй. Энэ хүрээнд олон улсад Монголыг таниулах, сурталчлах зорилго бүхий “Монголд зочлох жил” арга хэмжээг 2023 оноос хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд 2023 онд аялал жуулчлалын салбараас 1,2 тэрбум ам.доллар, 2024 онд 1,6 тэрбум ам.долларын орлогыг Монгол Улсын эдийн засагт төвлөрүүлж чадсан байна. Салбарын сайд нь аялал жуулчлалын салбар энэ эрчээрээ байвал 2028 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авах боломжтой гэж мэдээлсэн. Тэгвэл бидэнд хоёр битгий хэл нэг сая жуулчин хүлээн авах хүчин чадал, боломж бололцоо бий. Монголчууд саваа бэлдээд саалиа бэлд гэдэг. Тус салбарыг хөгжүүлэхэд тулгамдсан олон асуудал байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, аливаа зочдыг хүлээн авахад мэндлэх, хүндлэхээс эхэлнэ. Цаашлаад орчин нөхцөл, идээ шүүсний амт чанар гээд асуудал хөвөрнө. Жуулчид Монголд ирээд л буудаллах газраас эхлээд хоолны амт үнийн асуудал хөндөгддөг. Өнгөрсөн жилийн яг энэ үед аялал жуулчлалын салбарт хөтөч хийдэг нэгэн эмэгтэй цахим сүлжээнд жуулчны баазын хоолны үнэ, чанарын талаар бичсэн. Тэрбээр "жуулчны баазын хоолны үнэ нэг жуулчин 45–60 мянган төгрөг, өглөөний цай 20-30 мянган төгрөг байна.
Тэгсэн хэрнээ өглөөний цайндаа нэг ширхэг чанасан өндөг, хамгийн хямд зайдас нэг ширхэг, хоёр зүсэм удсан талхан дээр чанамал түрхэж өгч байна.
Жуулчид хоолшихгүй бэлэн гоймон идэж байна" гэсэн пост оруулж байв. Тухайн үед түүний сэтгэгдэл дор олон хүн байр сууриа илэрхийлсэн. Бас нэг иргэн "Аялал жуулчлал хөшөөн дээр биш хоолон дээр тогтдог. Бид хоолныхоо учрыг олохгүй бол энэ салбар бүрхэг. Юм болгоныг майонезээр зуурдаг энэ заваан хоолнуудаа өөрчлөхгүй бол удахгүй монгол хоол гэхээр майонез гэж яригддаг болох байх. Ядаж жимсний салатад майонез биш тараг, цөцгий хийдэг гэдгийг ялгадаг болмоор байна. Монгол хоолоо уламжлал, шинэчлэл хослуулаад гоё хөгжүүлмээр байна. Чадах чадахгүй олон хоол хийдэг, лаг газар болох гэж тогооч нараа тамладагаа больмоор байна. Нутаг нутгийнхаа брэнд хоолтой, тэрийгээ сайхан хийдэг болмоор байна" гэдгийг хэлж байсан. Зарим жуулчид монгол орноор аялахад өндөр үнэтэй болсон гэдгийг олон нийтийн сүлжээнд ярьж, бичих болсон.
Харин албаныхны зүгээс, жуулчны бааз, ресторануудын хоолны үнэ бизнесийн зарчмаараа явдаг учраас ямар нэгэн үнэ санал болгож, хязгаарлалт тавих боломжгүй. Зарим үйлчилгээ нь хямд, зарим нь өндөр үнэтэй байдаг. Олон улсын баазууд үндсэн үнийн багцаа хямдруулж, хоол, нэмэлт үйлчилгээний үнээ нэмдэг жишиг бий. Тухайн баазын хоол хүнсэнд ямар нэгэн хяналт тавих боломжгүй. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж дээр суурилж, тухайн үйлчилгээний газар үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой гэдгийг хэлж байгаа юм.
Энэ оны тавдугаар сард 66360 гадаад жуулчин Монгол Улсад иржээ. Өнгөрсөн жилийн энэ үед 60898 жуулчин ирж байсан бол энэ онд 6360 жуулчнаар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсад нийт 226364 жуулчин ирсэн гэх судалгаа байна.
Монгол ирсэн нийт жуулчдын 25 орчим хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байгаа аж. Дотоодын аялал жуулчлал хөгжихгүй байгаа шалтгаан нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар чанар, үйлчилгээнээсээ давсан өндөр өртөгтэй. Монголчууд үнэ дагаж чанар гэж ярьдаг. Гадаад гэлтгүй дотоодын аялагчдын зүгээс хамгийн гол нь үнэ хөлсөндөө таарсан чанартай үйлчилгээг "нэхэж" байгаа юм. Гэвч олон жил төлөвлөсөн аяллаа сэтгэл дундуур дуусгаж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ганц нэгээр тогтохгүй. Аялал жуулчлалын салбарт модон жорлонгийн асуудал хөндөгддөг байсан бол одоо хоолны чанарт анхаарах цаг болжээ.
зочин 3 цагийн өмнө 59.153.86.82
уг нь бизнес эрхлэгчид чанартай сайн үйлчлээд түүнийхээ үр дүнг хүртэж хоёр талдаа сэтгэл хангалуун. үлдвэл цаашдын ажил орлогод нь тустай . хүмүүстэй дахин уулзан учирч үйлчлэхийг урьдал болго даанч энэ нь монголд тун ч цөөхөн байдаг нь харамсалтай .
Зочин 3 цагийн өмнө 202.21.103.139
Аялалаар явахаар анх захиалга өгөхөд байрны багцанд заавал хоолны мөнгөө багтааж урьдчилан захиалга, болон төлбөрөө авдаг. Тэгсэн мөртлөө гадаадын жуулчин битгий хэл дотоодын аялагчид ч идэхээргүй хоол шахдаг. Говийн кемпүүд гэж навсайсан гэрт байрлуулна. Цахилгаан нь хязгаартай тул тэр үед амжиж бүх төхөөрмжүүдээ цэнэглэх ёстой болдог. Гэвч гэр нь 1-2 залгууртай тул гэрт 4 хүн амжиж цэнэглэх боломжгүй. Халиуун усанд цагтаа амжмж орох гэж алаан болно. Цахмлган тасарвал 00-д орох боломжгүй. ХА ХА
тогооч 3 цагийн өмнө 202.55.191.194
Монгол хоол материалын орцын ноором хэмжээ тодорхой биш ямар зардалаар өртөг бүтсэнийг тооцоогүй шунал үнэртсэн хугацаа дууссан, хортой чанаргүй үнэтэй хог байдаг.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.186.117
Mongolchuud bol ajilgui archaagui ataarhui teneg zalhuu humuus bas shunaltai chi uruu l bodood uz muu malnuudaa
Нэргүй 3 цагийн өмнө 202.131.225.242
Манай улс хүний нөөцийн маш их хомсдолтой орон бөгөөд төгс хоол үйлчилгээтэй байхын тулд өрсөлдөөн л байх хэрэгтэй.