Сорос томоохон баталгааг гаргаж өгөв

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Сорос томоохон баталгааг гаргаж өгөв

Жорж Сорос. Фото ©AFP

Олон улсын хүний эрхийн Human Rights Watch байгууллага санхүүч Соросоос 100 сая ам.долларын томоохон баталгааны мөнгө авна. Соросын хувьд тэрээр амьдралдаа анх удаа ийм их мөнгө гаргаж байна гэж  The New York Times сонин бичсэн байв. Мөн хүний эрийн байгууллагын хувьд ч авч байсан хамгийн их хандив нь энэ болов.

Санхүүч ярилцлага өгөхдөө Human Right Watch байгууллагын авсан тэр мөнгө нь түүний ойрын үед төлөвлөөд байгаа цуврал хандивын эхнийх гэсэн байв. Тэрээр эхлээд өөрийн хөрөнгийг нас барахаасаа өмнө хандивлан зарах гэж байснаа төлөвлөгөөнөөсөө татгалзсан юм.  HRW  байгууллагад өгсөн мөнгөө оролцуулаад Сорос 2010 онд нийтдээ 700 сая ам.долларыг хандивлаад байгаа ажээ.

Энэ жилд хамгийн том хэмжээний хандивыг Индианагийн их сургуулийн нэрээ нууцалсан төгсөгч төрөлх сургуульдаа 200 сая ам.долларыг анагаахын судалгаанд зориулан өгсөн юм.

HRW-ийн гүйцэтгэх захирал Кеннет Рот  (Kenneth Roth) энэ хандивын тусламжтайгаар дэлхийд өөрсдийн ажилтнуудын тоог 120 хүнээр нэмэгдүүлнэ гэж хэлэв. HRW 1970 онд байгуулагдсан ба одоо дэлхийн 70 гаруй оронд салбартай бөгөөд хүний эрх зөрчсөн тохиолдлыг бүртгэн мөрдөх үүрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж