Тувагийн сенаторын хүү France Soir сониныг 500 мянган хувь хэвлүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Тувагийн сенаторын хүү France Soir сониныг 500 мянган хувь хэвлүүлэв

Өнгөрсөн лхагва гаригт Францын долоо хоног тутмын France Soir  сонинг 20 дахин нэмж хэвлэж 500 мянган ширхэг сонин гаргалаа. Цаашид уг сонины эзэн болсон Тувагийн сенаторын хүү Александр Пугачев  сониноо 200 мянган хувиар гаргаж байх гэнэ. Сенаторын 25 настай  хүү сонины нэр алдрыг сэргээхээр редакциа шинэчлэн шинээр макет хийлгэсэн байна. Мөн бөөний үнийг нь бууруулсан гэнэ. Рекламын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ бүгдэд  тэрээр 20 сая еврогийн зардал гаргаж байгаа хэмээн AFP агентлаг дамжуулжээ. Францын иргэн болсон тэрээр өнгөрсөн жилийн нэгдүгээр сард уг сониныг авсан. Шүүх түүнд хувьцааны хяналтын багцыг эзэмших эрх өгсөн гэдэг. Александо Пугачевын Sablon International сантус сонины хувьцааны 85 хувийг эзэмших болсон байна. Наймааны үнийг хэвлэлээр 10 сая евро гэсэн байлаа. Франц сонинууд хүүгийнхээ наймааг эцэг нь санхүүжүүлсэн гэж бичиж байв. 2009 оны Forbes-ийн чансаагаар эцэг Пугачев нь 500 сая долларын хөрөнгөтөй гэж Оросын баячуудын 78-д нэрлэгдэж байжээ. France Soir   сонин 1944 онд үүсгэн байгуулагдаж “Эсэргүүцлийн хөдөлгөөнтөй” нягт холбоотой байсан юм. 1955 онд уг сонин бүтэн хагас саяар хэвлэгдэн мандаж байсан ч ХХ зууны сүүлчээр уналтад оржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж