VS: ТӨК-д томилсон менежерүүдийг халах ёстой, халж болохгүй

VS: ТӨК-д томилсон менежерүүдийг халах ёстой, халж болохгүй

VS: ТӨК-д томилсон менежерүүдийг халах ёстой, халж болохгүй

Өмнөх Засгийн газрын үед хамтралыг бүрдүүлж байсан гурван намын төлөөллөөс төрийн өмчит компаниудад хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг томилсон. Шинэ Засгийн газар байгуулагдсанаар төрийн өмчит компаниудад томилсон менежерүүдийг чөлөөлөх үү, үргэлжлүүлэн ажиллуулах уу гэдэг нь олон нийтийн хувьд анхаарал татсан асуудал болсон.  Иймд энэ долоо хоногийн VS буландаа Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ нарын энэхүү асуудлын хүрээнд илэрхийлсэн байр суурийг онцоллоо.


Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-Манай намын гишүүдээс төрийн өмчит компаниудад хяналтын менежерээр томилогдсон ч цөөхөн шүү дээ.  Дотоод хяналтаа байлгахгүйгээр Засгийн газар жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр дээр яг ямар хулгай гараад байгааг мэдэхгүйгээр , “Эрдэнэс Тавантолгой” компанид ямар завхрал үүсээд байгааг мэдэхгүйгээр цаашаагаа улс орон явж болохгүй.  Төсвөөс том болчихсон төрийн өмчит компанийн засаглал хэрхэн ил тод байх юм бэ, хэрхэн хулгай луйваргүй явах юм бэ, хэрхэн өмч хөрөнгөө шамшигдуулахгүйгээр явах юм бэ гэдгээс улс орны эдийн засаг, авлигын индекс гээд олон зүйл нөлөөлөх байхгүй юу.

Тийм учраас намчирхалгүйгээр дотоод хяналтаа сайжруулаад яв, намчирхалгүйгээр чаддаг хүнээр нь ажил хийлгэ гэдэг шаардлагыг бид Ерөнхий сайдад байнга тавих болно.

Дээр нь цомхон байх, оновчтой байх, ухаалаг байх, зоригтой байх, ухаалаг байх гэдэг шаардлагаа тавина.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Ардчилсан намаас төрийн өмчит компанид томилсон менежерүүд халагдах ёстой. Яамны бүтэц бүрэлдэхүүний хүрээнд нэг алдаа гарсан нь хамтарсан Засгийн газрын үед “бид нарын ажлын байрыг бий болго” гэдэг байдлаар шахсан юм болов уу. Ийм тохиролцоо хийсэн юм болов уу. Энэнийхээ хүрээнд баахан хяналтын менежерүүд тавьсан. Засагт орж ирсэн юм чинь хяналт тавих ёстой, хяналтын менежерүүд гаргаж ир гэсэн шаардлага тавьсан юм болов уу гэж би ойлгосон. Ингэж яваад байх юм бол төр алдана. Нэгэнт Загсийн газрын бүтцийг байгуулаад албан тушаалтныг томилж байгаа бол хариуцлага тооцоод бүтцээрээ явах асуудлыг  хийх ёстой. Хариуцлагыг нь татаж авч ирээд илүү холиод байх юм бол эцсийн эцэст хариуцлага тооцох хүнгүй болчихдог. Тийм болохоор төрийн өмчит компанид томилсон менежерүүдийг халах нь зөв гэдэг бодолтой байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-06-18 66.181.160.30

Гантөмөрөө !!!..Анхнаасаа л МАНгасуудад итгэж гүйж очидог нь буруу шдээээээ

Avatar

Зочин 2025-06-18 103.229.120.218

Хал,хал эдгээр хоолны савнуудаар яах гэсэн юм бэ, улс төр бол улс төр. Гоншигнож байгаад хэрэгтэй цаг үед араас хутга шаана л гэж ойлго.

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.188.216

10-15 сая төгрөгийн цалин, бас хангамж өндөр хоолны савууд хэрэггүй ээ

Avatar

Нэргүй 2025-06-18 103.229.123.64

BOOW XXOJ GOE BOOB DOLOON ANUSDN VANXANDAAD80955877TSAGN SEXSEER

Avatar

сонгогч 2025-06-18 202.9.47.2

Tөрийн өмчит компаниудад томилсон. хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг халах ёстой. ТӨК- ны удирдлагууд нь ажлаа хийж чаддаггүй бол юм бүгдийг нь зайлуул.

Avatar

Эрдэнэ 2025-06-18 202.126.91.50

бүгдийг халах хэрэгтэй тэдний хэрэг бхгүй. бөөн зардлын дарамт үүсээд бна.

Avatar

Уншигч 2025-06-18 66.181.180.36

бүгдийг хал

Avatar

Нэргүй 2025-06-18 122.201.31.89

бүгдийг хал

Avatar

Нэргүй 2025-06-18 103.212.117.219

б**с ДОЛОИСОН ДОЛДОИНУУДЫГ БҮГДЫГ ХАЛ ЭСВЭЛ ДАРГА ТУЗЫГ ТАТАН БУЛГА

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.186.117

Bugdiig ni hal zailuul mashin unaa nehsen hudlaa yarisan peedger p***a nar bna lee . Huuj yavuul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж