Эргэн сануулбал: Унасан сайд нар юу хэлэв?

Эргэн сануулбал: Унасан сайд нар юу хэлэв?

Эргэн сануулбал: Унасан сайд нар юу хэлэв?

УИХ өчигдөр /2025.06.17/ сайд нарын томилгоог хэлэлцэж, Засгийн газрын шинэ бүтцийг танилцуулсан. Тэгвэл хамтарсан Засгийн газартай хамт унасан сайд нар огцорсныхоо дараа юу гэж хэлж байсныг эргэн сануулъя.

МАН-ЫН САЙД НАР ДАРААХ ТАЙЛБАРЫГ ХЭЛЖЭЭ

Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин:

-Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамтран ажиллаж, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээт цаг үед Монгол Улсын Үндэсний нэгдмэл байдлыг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээ хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Олон Улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн нь нэр төрийн бөгөөд, өндөр хариуцлагатай үүрэг байлаа.

Мөн 2024 онд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар улиран томилогдож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг хариуцаж ажиллалаа. Энэ хугацаанд монголын төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төсвийн сахилга батыг бүхий л түвшинд ягштал барьж ажилласан. Хийсэн ажлын үр дүнг ард иргэд, салбарын мэргэжилтнүүд үнэлж дүгнэх байх. Зөв бодлого цаг хугацааны шалгуурыг давж, ирээдүйд ч үр өгөөжөө өгсөөр байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Цаашид сонгогдсон тойргийнхоо, СХД-ийн иргэдийн хүсэл, эрх ашгийг тууштай төлөөлөн ажиллахын зэрэгцээ, УИХ-ын гишүүний хувьд зөвд зөөлөн, бурууд хатуу байх байр суурь баримталж ажиллана.

Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар  Л.Энх-Амгалан:

-Дараагийн Засгийн газарт ажиллах эсэхээс үл хамааран УИХ-ын гишүүний хувиар нийгмийн хамгааллын хуулиудыг өргөн барина.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн ажилласан. Ард иргэд л дүнгээ тавина. Би албан тушаалд шунаад баядаг хүн биш

АН ДАХИЖ ХАМТРАХГҮЙГЭЭ МЭДЭГДСЭН

АН-ын тухайд дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчхаад, зомби амилуулж байгаа юм шиг сүр сүлд нь хаясан юм гэж юу байх вэ дээ. АН-ын найман сайд өөрсдөө хүсэлтээ өгөөд, Засгийн газраас гарах асуудлыг ярьсан гэж байв. АН-аас хамтарсан Засгийн газарт дараах сайд ажиллаж байв.

  • Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
  • Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  • Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн
  • Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  • Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл 
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү нар сайдын албан тушаалаас буусан юм. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.183.75

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД МӨНХСАЙХАН ГЭЖ УНТЭ ИЙГ БАЙНГА ЗАСЧ БАЙДАГ НӨХӨР ЯАСАН БАРИЛГЫН ЗАСВАР ХИЙХ ДУРТАЙ НӨХӨР ВЭ ГЭЖ БОДООД БАЙДАГ БАЙСАН ЧИНЬ БАРИЛГЫН БИЗНЕСИЙН АКУЛ БАЙСАН БАЙНА ЛЭЭ ХЭХЭ. УГ НЬ УНТЭ ЭНЭ ЗАСГИЙН ӨМНӨ САЙД БАЙХДАА ЗАСААД БАЙСАН САНАГДАХ ЮМ. БАС ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭХ ШИНЭ ТӨВИЙН БАРИЛГА БАРИНА ГЭЖ ОЛОН ЗУУ ТЭРБУМ ТӨСӨВЛҮҮЛЖ ГАЗРЫГ НЬ ХАШААЛЧААД 2 ЖИЛ ЮМ ХИЙХГҮЙ БАЙГААГ НЬ ГАЙХАЛТАЙ ЮМ ШҮҮ. ХАВАР 1 ИЙН ЭМЧ НАР ХЭВЛЭЛ-Н ХУРАЛ ХИЙСЭН ШӨНӨ СУУРЬ УХАХ ШИИГ БОЛСОН.

Avatar

Нэргүй 2025-06-18 66.181.188.246

сайн ажиллсан шүү та нартаа баярлалаа

Avatar

Xa xa xa 2025-06-18 202.9.46.19

Дэлхийн шившгүүд

Avatar

Нэргүй 2025-06-18 103.229.123.64

SEXSDI80955877VANXANDI BOOW XXNO ANUSDAAD80955877

Avatar

Зочин 2025-06-18 202.131.230.163

Маш олон хүн ажилгүй болно. Засгийн газрыг огцруулсан Баярмаа, Лодойсамбуу нараас ажил нэхэх хэрэгтэй. Зүгээр маш сан йажиллаж байсан ОЮун-Эрдэнийн Засгийн г азрыг огцруулаа биз дээ. тэр хүмүүсээс ял асуух цаг бас ирнээ.

Avatar

зочин 2025-06-18 66.181.160.30

За ашгүй.. ямарч байсан манай танайгаараа ялгарлаа .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж