Ерөнхий сайд Г.Занданшатарын урилгаар шинэ Засгийн газарт хамтран ажиллах санал хүлээн авсан намын бүлгүүд хуралдаж шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар болон цаашид хэрхэн ажиллах талаараа хэлэлцэж буй. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж, хэлэлцэж эхлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ХҮН намаас Боловсролын сайдад дэмжигдээд буй УИХ-ын гишүүн П.Ганзоригоос байр суурийг нь тодруулан хүргэж байна.
Тэрбээр "Өнөөдөр ХҮН намын төлөөлөх зөвлөл хуралдаж, шинэ Засгийн газарт хамтран ажиллахыг 97 хувийн саналаар дэмжсэн. Бид 2024 онд хамтарсан Засгийн газарт орохдоо дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөрт боловсрол, эрчим хүч зэрэг чиглэлүүдэд бодлогоо тусгуулсан. Энэ бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй гэж ХҮН нам үзсэн. Манай намаас хамтарсан Засгийн газарт ажиллах боловсролтой, чадвартай олон залуу бий. Харин би энэ удаа залуусаа дэмжинэ. Хамтарсан Засгийн газарт ажиллахгүй. Манай намаас Шадар сайдаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарыг ажиллахыг дэмжиж байгаа. ХҮН нам нэр төртэйгөөр хариуцсан салбараа авч явах болно. ХҮН намын төлөөлөх зөвлөл эх орныхоо тулгамдсан асуудлын төлөө Засгийн газарт хамтарч ажиллахыг дэмжсэн. Эрчим хүчний яамыг аваагүй гээд бид хойш суухгүй. Сайдаар хязгаарлалгүй, бүх салбарт анхаарч ажиллана. Жишээ нь би УИХ-ын гишүүний хувиар 10-аад хуулийн төсөл дээр ажиллаж байна" гэх байр суурийн илэрхийллээ.
Нэргүй 1 минутын өмнө 202.9.46.226
Сайхан ярих яахав.
Хотын хүү 2 минутын өмнө 203.91.115.55
Яахаас ч буцахгүй г*** нар 28 онд та нар нар зэхгүй шүү
Нэргүй 3 цагийн өмнө 202.126.91.68
эх орныхоо төлөө бас хулуу хийжийгаа….ха ха
Нэргүй 4 цагийн өмнө 73.132.11.36
ХҮН нам = НҮХ нам
Нэргүй 7 цагийн өмнө 103.57.95.150
ZA DAA TA NARIIN NAM GEJ HULGAICH MONGOLIIN TOROOS HOL BAILGAA TA NAR HULGAIL HIOH BAIH
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.160.48
Хөдөө орон нутагт ман-ыг нам цэврлэх хэрэгтэй итх, зсаг даргын бүрн эрх мэрх гэж үхсэн ацных бдгийн ямар дур-р хулгай шааж юм юм хулгай шаасн л******д чимээгүй идэж цуслаал.
Нэргүй 11 цагийн өмнө 202.9.41.103
Шир хүүрнүүд шүү
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.113.231
х** үхсэн нам бөөн хулгайч шантаажны псду нар
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.185.165
МАН ын халаасны хүн нам унгас алд