
Монгол Улс шатахууны хэрэгцээнийхээ 90 хувийг ОХУ-аас авдаг. Тэгвэл Оросоос нефтийн бүтээгдэхүүн импортлоход өндөр татвар ногдуулахаар АНУ-ын 80 сенатор санал нэгдсэн байна. Хэрэв энэхүү нэмэлт татварт Монголд хамрагдвал эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэл учруулж болзошгүй. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттщр хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Оросоос нефть бүтээгдэхүүн авахад нэмэлт өндөр татвар ногдуулахаар АНУ-ын 80 сенатор санал нэгджээ.
Бүс нутагтаа ардчиллын ганц тулгуур, далайд гарцгүй, хоёр том орны дунд хавчигдсан МОНГОЛ хүнд байдалд орох нь. Хойноосоо тос авахаас өөр аргагүйг харгалзан тарифаас ЧӨЛӨӨЛНӨ гэж найднам" хэмээн жиргэсэн байна.
Дашрамд дурдахад, 2024 онд ОХУ-аас импортолсон барааны 71.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлжээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ