"Бид жендерийн мэдрэмжтэй байж, тодорхой асуудлыг шийдсэн"
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тэрбээр, "сайд нарыг томилохдоо жендерийн квотыг яагаад барьсангүй вэ. Эмэгтэй сайд нарын тоо 10 хувь болж буурлаа. Эмэгтэй сайд нар ямар шалгуурыг хангасангүй вэ. Ер нь сайд нарын томилгооны шалгуур үзүүлэлт нь юу байсан бэ. Улиран ажиллаж байгаа сайд нар ажлын тайлангаа тавьдаг байх процессын соёл орж ирэхгүй юм уу? Эдгээр сайдыг улираан томилохдоо ямар шалгуур тавьсан. Шинэ сайд нар иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаасай гэж хүсэж байна" гэв.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариулт өгөв. Тэрбээр, "Ерөнхий сайдаар томилогдох үед үг хэлсэн гишүүд Засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлэх, бодлогын тогтвортой байдлыг хангах талаар хэлж байсан. Энэ хүрээнд тодорхой сайдуудыг хэвээр байлгах нь зүй гэж үзсэн. Жендерийн квот нь намуудын нэр дэвшүүлэх эрх, хамтын ажиллагааны зарчимтай холбоотой байсан. Жендерийн бодлогыг би харин ч дэмжиж, эрх тэгш байдлын асуудлаар олон улсын хурал хийж, дэмжиж ажиллаж байсан. Бид жендерийн мэдрэмжтэй байж, тодорхой асуудлыг шийдсэн. Энэ удаад улс төрийн нөхцөл байдал өөр байна" гэлээ.
"Иргэд газрын ховор элементийг олборлох төслийг дэмжихгүй байна"
УИХ-ын гишүүн Ч.Номин:
-Тэрбээр "манай салбар дөрвөн үндсэн хэсгээс бүрддэг. 480 гаруй төрийн байгууллагад, 7000 гаруй хүн ажилладаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд соёлын салбарын сэргэлтийн жилүүд байсан гэж болно. Хууль эрх зүй, тогтолцоо, хүний нөөцөө тодорхой болгосон. Соёлын өвийг хадгалж хамгаалах, урлаг уран бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түгээн дэлгэрүүлэхэд эрчимтэй ажилласан. Та энийг бодлогын түвшинд цааш нь хэрэгжүүлэх байх гэж бодож байна. Ялангуяа нийт хүн амын 30 хувь болсон залуучуудын асуудалд илүү анхаарч ажиллах байх. Хэдийгээр хуулийн дагуу олон улсын сурталчилгааны ажил Гадаад харилцааны яам дээр байдаг ч манай яам үүнийг хариуцаж явж байсан. Энэ хүрээнд олон улсын зөөлөн хүчний индекс урагшилсан гэх мэт олон амжилт гарсан.Та энэ ажлыг өөрөө үргэлжлүүлж явах, Гадаад харилцааны яамд шилжүүлэх эсэхээ шийдэх хэрэгтэй байх. Эдгээрийг хийснээр цаашид хөрөнгө оруулалт татах ажлыг нээлттэй болгосон гэж бодож байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье, 100 хувь дэмжиж ажиллана" гэлээ.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Ховд аймгийн Мянгад суманд сүүлийн гурван өдрийн турш иргэд ААН-ийн хооронд мөргөлдөөн боллоо. Цагдаа нар юу ч хийсэнгүй, хараагүй, үзээгүй мэт байна. Иргэд газрын ховор элементийг олборлох энэ төслийг дэмжихгүй байгаа учир энэ төслийг зогсоож өгнө үү. Би Ховд аймгаас сонгогдсон гишүүний хувьд Уул уурхайн шинэ сайдтай хамт газар дээр нь очиж ажиллах хүсэлтэй байна гэдгийг хэллээ.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар "иргэд энэ төслийг биш тэгш бус хуваарилалтыг эсэргүүцсэн байх. Аймаг, сумын Засаг дарга нар эрх мэдлээ хэтрүүлдэг тохиолдол бий" гэх хариултыг өгөв.
Эмэгтэй сайд нар цөөхөн байгаад сэтгэл дундуур байна
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Тэрбээр "сэтгэл дундуур байгаа зүйл нь эмэгтэй сайд нар цөөхөн байна. Сонгогдсон 19 сайд нар харьцангуй залуу хүмүүс байна. Т.Аубакир гишүүнийг үндэсний цөөнхийн төлөөлөл болгон оруулж иржээ. Энэ бол монгол төрийн Засгийн газар шүү. Аль нэг намынх биш. Эхнээсээ ажилдаа өсөрхөж биш жудагтай хандаарай гэж хэлмээр байна. Ажилдаа оччихоод намчирхаад, халаа сэлгээ хийж, ялгаварлан гадуурхсан сайдыг онцолж байгаад огцруулна гэдгээ хэлье. Өмнөх Засгийн газар АН, МАН, Хүн намын мөрийн хөтөлбөр 85.9 хувийн ижилсэлтэй гэж байсан. Энэ хөтөлбөр үргэлжлэх юм байна"гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Засгийн газар 16 яам, 19 сайд гэсэн бүрэлдэхүүнтэй болсон байна. Гурван сайдгүй яамыг төсвийн тодотгол хийхдээ хасахаар болж байгаа юм байна. Боомтын яамыг аль нэг яамны бөөрөнд аваачиж болохгүй. Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн эхэнд боомтын асуудал байгаа. Мөн хөндлөнгийн хяналт бий болгох хэрэгтэй байна. Тухайлбал, мэргэжлийн хяналтыг сэргээх хэрэгтэй. Сайдын суудал шагнал биш. Үүрэг хариуцлага. Иргэдийнхээ амьдралыг мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын цомхотголыг хийхдээ дээрээсээ буюу олон яам агентлагаас эхлээрэй. Хөдөө орон нутагт тэр дундаа сумуудад боловсон хүчин байхгүй шүү. Тэгшитгэж биш төсвийн мөнгийг хаана, хэн их зарцуулж байгаагаас цомхотголоо эхлэх нь зүйтэй.
"Танай, манай гэсэн асуудал байхгүй"
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
– Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байгаа. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Ингэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Төр, иргэн, хөрөнгө оруулагчдыг ойлголцуулдаг механизмыг бий болгох шаардлагатай. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг хөөж туудаг. Нөгөө талд нутгийн иргэд газар нутгаа ухуулдаг. Тиймээс хамтын ажиллагааг сайжруулах ёстой.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: "Танай, манай гэсэн асуудал байхгүй. УИХ-д суудалтай бүх намуудын мөрийн хөтөлбөр байгаа учраас хамтарч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Цаашид томилгоонууд дээр жендерийн тэгш эрхийг хангаж ажиллаарай" гэв.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Гадаад, дотоод нөхцөл байдал болон эдийн засаг хүнд байна. Ард иргэд бодит үр дүнг хүсч байна. Боомт, 20 минутын гэх мэт сайдуудыг болиулсан байна. Боомтын асуудлыг хэн хариуцах вэ. Гашуунсухайт-Ганц мод хил холболтын ажил эхэлсэн. Энэ мэт боомтын хил холболтын асуудлыг хэн хариуцах юм үүнд Ерөнхий сайд сайн анхаараарай.
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн У.Отгонбаярын асуултад хариулав. Тэрбээр, Сангийн сайдын дэргэд экспортыг дэмжих зөвлөл байгуулж ажиллаж байгаа. Тиймээс Сангийн сайдын дэргэд боомтын үндэсний хороог шилжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.
Яаралтай шийдэх олон асуудал байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэрбээр, эдийн засгийн хувьд өнгөрсөн оны төсөв батлахдаа нийт 83 сая тонн нүүрс гаргана. Ингэхдээ тонныг нь 105 ам.доллароор экспортолно. Үүнээс 19 тэрбум ам.долларын орлого олно. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 93 их наяд төгрөг хүргэнэ эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэнэ гэж амласан. Гэвч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2023 онд найман хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2024 онд 7.9 хувь болж буурсан. Газрын тосны үнэ нэмэгдэнэ. Ингэснээр оны эцсээр шатахууны хангалт хүндэрнэ. Тиймээс хоёр хөрштэйгөө эвтэй байгаарай. Цаашид гадаад худалдаа талдаа сайн ажиллаарай. Дээрээс нь гурван оффтейкийн гэрээг ил болгоорой" гэв.
Б.Жавхлан:
-Оффтейкийн гэрээний хувьд нэмж хийгдсэн гэрээ байхгүй. Өмнө хийсэн цөөхөн хэдэн гэрээ үргэлжилж байгаа. Өмнөх Засгийн газрын үед баялаг солилцооны шинэ эрх зүйн асуудал яригдаад УИХ-аас Засгийн газар руу буцсан.
О.Цогтгэрэл:
– Аливаа бүтэц бүрэлдэхүүн шинээр эхлэхдээ ажлынхаа зорилгыг тавиад түүндээ таарсан бүтцээ зураад бүтцэдээ таарсан хүний нөөц бий болгож дараа нь төсөв мөнгөө тавих ёстой. Гэтэл хүнээсээ эхэлчихлээ. Өмнөх бүтэц бүрэлдэхүүн маш сайн байсан учраас өмнөх Засгийн газрын сайд нарын 50 орчим хувь нь улирч сонгогдсон гэж харагдаж байх шиг байна. Төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна. Үүнээс үүдэж ААН-үүд хүнд байдалд орно. Зарим тоо баримтыг харахад хайран он жилүүд өнгөрсөн байна. Өнгөрсөн 10 жилд 90 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон байгаа юм. Сүүлийн арван жилд нэг нам засагласан. Одоо эдийн засаг хүнд байдалд ороод байна. Төсөв томорсон. Ийм байхад дахин хуучин бүтцээрээ явах нь зөв үү. Өөрчлөлт орох ёстой биздээ. Бодлого, тогтолцооны өөрчлөлт хийхгүй юм уу.
-Ерөнхий сайд Г.Занданшатар хариулт өгөв. Тэрбээр, наадмын дараа намар гэдэг. Яаралтай шийдэх олон асуудал байна. Бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөх боломж алга. Өвөл хүндрэх төлөвтэй. Гуравхан долоо хоногийн дотор төсөвт тодотгол хийгээд яаралтай ажлаа хийх хэрэгтэй байна" гэв.
Н.Учралыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохоор болов
Н.Учралыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохоор болов. С.Амарсайхан, Т.Доржханд нарыг Шадар сайдын албан тушаалд томилохоор болсон бол С.Бямбацогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Б.Жавхланг Сангийн сайд, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Г.Дамдиннямыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Д.Батлутыг Батлан хамгаалахын сайд, Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайд, Б.Батбаатарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, П.Наранбаярыг Боловсролын сайд, Т.Аубакирыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Б.Дэлгэрсайханыг Зам тээврийн сайд, Ч.Ундрамыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Э.Бат-Амгаланг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд, Ж.Энхбаярыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Э.Батшугарыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайд, Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайдын албан тушаалд тус тус томилохоор Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав.
Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ сайд нарыг танилцуулж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж чөлөөлнө гэж заасны дагуу Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Төрийн гадаад дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байдалд үндэслэх ёстой. Мега төслүүдийг үргэлжлүүлэхийн тулд өмнөх засгийн гуравны нэгийг хэвээр үлдээлээ. УИХ-д суудалтай намын төлөөллийг Засгийн газарт оруулах зарчим баримталлаа" гэв.
Нэргүй 2 цагийн өмнө 103.229.121.88
ийм зг-тай болгож байдаг уих тарсан нь дээр байж дээ ингэж хүүхэд но доог болох гэж бүтэл муутай улс төрчидтэй байжээ монгол маань удахгүй зг-н чадваргүй нь харагдаад эхэлнэ дээ
zochin 3 цагийн өмнө 76.130.42.82
Amar saihan , Enhbayar,Oyuerdene geed olon sain ajilladag humuusee tulheed ergeed sunjirsan hediigee taviad deeshleh uu
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.160.48
х***а манж л******д битүү бдаг болхоор х***а манж нам төрийн толгойд шаасан х***а манжууд л******д т/а. Үүрлсэн т/а х***а манж лаларуудынха цалинг нэмнэ гэж ш****г бхйхгүй юу мэдэхгүй гэж бодсиймуу хаашаа юм х***а манж л******д удахгүй л***р болноо.
Цагаан жигмэд 3 цагийн өмнө 122.201.31.42
Заа чи битгий хуцаад бай. Засгаа яаж байгуулахаа очиж очиж чамаар заалгах юмуу.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.160.48
Монголын нам төрийг х***а манжууд бүрхцэн нам төрөөр дамжуулж х***а манжууд хулгай хийж амьдарч бгаа шдэ. Нам төрд үүрлж хулгай хийж амьдарч бгаа х***а манжууд л******д бүгд хулгайн илрэх гэхээр үхэл алдж хөдлж бгаа шдэ. Нам төр т/а бүх газр хулгай хийэ амьдрагч х***а манжийн бүхэл бүтэн арми бгаа шдэ хулгай илрэхэд х***а манжууд бүхлээрэа хөдлөн шдэ. Нам төрд х***а манж л******д битүү бдаг болхоор х***а манж нам төрийн толгойд шаасан х***а манжууд л******д т/а. Үүрлсэн т/а х***а манж лаларуудын
Иргэн 8 цагийн өмнө 59.153.115.203
Жавхлан,Чойжилсүрэн,Учрал нарыг сайд болгоод хэрэггүй дээ. Н.Энхбаяр хүүдээ дээш нь дэвшүүлээд л байгаа юм биз дээ. Удахгүй жил болоод л энэ засгийн газар огцорно доо.
Иргэн 9 цагийн өмнө 62.55.205.86
Ха ха манай Намбар оюукыг огцруулах гээд гүйгээд байсан, дагавар хүүгээ сайд болгочих санаатай л …… кккк сурцтай гар шүү.
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.117.241
Түрүүчийн засаг ард түмэндээ дэндүү халгаатай шийдвэр гаргасаар ирсэн дээ….