Ньюс хөтөч булангаараа өнөөдөр /2025.06.18/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.
11.00 ЦАГТ:
- Ахмадын эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал /гомдол мэдээлэл, судалгааны тоо баримт/ зэрэг цаг үеийн асуудлаар ХЭҮК-ын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утасны дугаар 99028438
- “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал, цуглааны талаар мэдээлэл хийнэ.
11.30 ЦАГТ:
- 11:30 цагаас Эрдэнэс Тавантолгойн Уурхайчид Хөдөлмөрийн мөлжлөгөд орсон талаараа Ерөнхийлөгчид хандаж мэдээлэл хийнэ.
12.00 ЦАГТ:
- Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн анхдугаар хуралдаанаа хийнэ.
13.00 ЦАГТ:
- Элсэлтийн шалгалт эхэлж буйтай холбоотой Боловсролын үнэлгээний төвөөс 21-р сургуулийн байранд мэдээлэл хийнэ.
15.00 ЦАГТ:
- Улаанбаатар хотын нийтийн төв номын санд ШУА-аас 1100 гаруй шинжлэх ухааны бүтээл хандивлах үйл ажиллагаа болно.
Холбоотой мэдээ