Хойд Солонгосын шинэ устгагч хөлөг "Kang Kon" нээлтийн ёслолынхоо үеэр төлөвлөөгүй байхад ус руу гулсаж орсон хэрэг тавдугаар сарын 21-нд гарсан. Хүний амь нас эрсдээгүй, хөлгийн их биеийн гэмтэл харьцангуй бага байсан ч энэ хэрэг удирдагч Ким Жон Уныг ихээхэн бухимдуулсан билээ.
Осолтой холбоотой албан тушаалтнуудад хатуурхсан Ким Жон Уны хариу үйлдэл олон улсын анхаарлыг татаж буй. Тэрбээр хөлөг онгоцыг нэн даруй сэргээн засварлахыг тушаагаад, буруутай хүмүүсийг шийтгэсэн. Тэвчиж боломгүй гэмт хэрэг үйлдсэн, улс орны нэр төрийг хохироосон гэх дөрвөн албан тушаалтныг түүний тушаалаар баривчилсан билээ. Цаашилбал, устгагч хөлгийн бүтээн байгуулалтын явцын гэрэл зурагт засвар хийлгэж, Тэнгисийн цэргийн дээд командлагч Ким Мён Сик, Чонгжин усан онгоцны үйлдвэрийн менежер Хонг Кил Хо нарын зургийг анхнаасаа тэнд огт байгаагүй мэтээр засварлуулжээ.
Устгагч хөлгийг сэргээн засварлахад дор хаяж 4-5 сар шаардагдана, яарвал даарна гэж мэргэжилтнүүд анхааруулж байсан. Гэсэн ч устгагч хөлгийг төлөвлөснөөс эрт сэргээн засварлаж дуусаад, хоёр дахь нээлтийг зургадугаар сарын 5-нд хийжээ.
Ким Жон Уны бухимдал, засварын ажлын хугацаа зэрэг зүйл нь Хойд Солонгосын дэглэмийн талаар нэгийг өгүүлсэн гэж үздэг.
Тодруулбал, энэ нь Хойд Солонгос улс цөмийн зэвсэгтэй тэнгисийн цэргийн флот байгуулах асуудалд хэр нухацтай хандаж байгааг харууллаа. Үзүүлэлт, хэмжээгээрээ Хойд Солонгосын флот олон улсад гологдохгүй. Гэсэн ч дэлхийн хамгийн хүчирхэг тэнгисийн цэргийн флоттой Өмнөд Солонгос, Япон, АНУ-аас хамаагүй хол хоцорсон нь үнэн.
Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн ахмад асан, Шумбагч онгоцны судалгааны хүрээлэнгийн тэргүүн Чой Ил хэлэхдээ "Улс орноо хамгаалах цорын ганц арга бол цөмийн зэвсэг гэдэгт Ким Жон Ун итгэдэг. Гэвч Хойд Солонгост байгаа бүх зүйл нь хуучин шумбагч онгоц болон бас бус жижиг хөлөг онгоц" гэжээ.
Тийм ч учраас Ким Жон Ун хаанчлалаа эхлүүлсэн цагаасаа хойш цөмийн зэвсгээр тоноглогдсон орчин үеийн хүчирхэг тэнгисийн цэргийн флоттой болохыг зорьсон.
Энэ зорилгодоо хүрэх эхний алхам нь "Kang Kon" устгагч хөлөг. "Kang Kon" нь Хойд Солонгосын сүүлийн нэг жилийн хугацаанд бүтээсэн хоёр эсминецийн нэг. Харин эхнийхийг нь дөрөвдүгээр сард амжилттай танилцуулжээ. 5000 тонн жинтэй эдгээр хөлөг онгоц нь Хойд Солонгост байгаа хамгийн том байлдааны хөлөг бөгөөд онолын хувьд ойрын тусгалтай цөмийн пуужин харвах чадвартай.
Энэ ангиллын эсминецийг бүтээхэд дэвшилтэт технологи шаардлагатай. Бүтээн байгуулалт болон ажиллагааны явцад хөмөрч унах нь ч тун ховор тохиолдол гэдгийг Чой Ил онцолжээ.
Тиймээс нээлтийн ёслолын үеэр болсон явдал олон улсын өмнө Ким Жон Уны нэр нүүрийг түлсэн нь ойлгомжтой. Энэ үйл явдал Хойд Солонгосын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн хязгаарлагдмал байдлыг онцолсон нь тодорхой.
Хамгийн гол нь энэ бүтэлгүйтэл Ким Жон Уны өөрийнх нь нүдний өмнө болсон гэдгээрээ онцлог. Чой Ил энэ талаар хэлэхдээ "Хойд солонгосчууд шоу үзүүлэх дуртай. Тэд бүхэл бүтэн цуврал шоу төлөвлөж байсан гэж бодож байна. Тиймээс Ким уурлахгүй байж чадаагүй" гэжээ.
Нөгөө талаасаа болсон явдлыг зориуд олон нийтэд дэлгэж сурталчлах, сүр дуулиан дэгдээх нь улс төрийн стратеги байсан гэж үзэгсэд ч байна.
Хойд Солонгосын суртал ухуулгыг судлагч Рэйчел Минёнг Ли хэлэхдээ "Энэ үйл явдал Кимийн суртал ухуулгын стратегийн гол тулгуур болсон. Кимийн засаглалаас өмнө болон засаглалын эхний он жилүүдэд тус улс сөрөг бүхнээ нуудаг байв. Гэвч Хойд Солонгост мэдээлэл илүү чөлөөтэй тархах болсноор иймэрхүү үйл явдлыг нуун далдлахад хэцүү болсон. Хүмүүсийн мэдээд байгаа зүйлийг нуух гэж оролдох нь тэнэг хэрэг гэдгийг удирдлагууд ойлгосон. Харин ч улс орон асуудалтай тулгараад байгааг, ажлаа сайн хийхгүй бол хариуцлага хүлээдэг гэдгийг түмэнд харуулах нь илүү үр дүнтэйг мэддэг болсон. Ингэснээрээ засгийн газар ажлаа сайн хийж байгаа гэх ойлголтыг ард түмэнд өгч байна" гэсэн юм.
Устгагч хөлгийн ослын тухайд энэ стратеги гайхалтай сайн ажилласан гэж үзэж байна. Бүгдийн мэдэж байгаачлан, засварын ажил хугацаанаасаа өмнө буюу гуравхан долоо хоногийн дотор дууссан. "Энэ нь бүтэлгүйтлийг улс төрийн амжилт болгон хувиргаж болдогийг харуулсан зүйл байсан" гэж Сөүл дэх Хойд Солонгос судлалын их сургуулийн туслах профессор Ким Дон Юп хэлэв.
Ким Жон Ун болсон явдлыг техникийн доголдол гэхээсээ илүү туйлын хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын үр дүн гэж нэрлэсэн. Үүний зэрэгцээ хөлөг онгоц бүтээх явцад амиа алдсан ажилчныг хөлс, цусаа урсгасан гэж магтжээ.
Эндээс харвал Ким Жон Ун "Үнэнч байдлыг тунхаглахын тулд ажилчны үхлийг ашигласан" гэж Ким Дон Юп хэлжээ.
Эцэст нь хойд солонгосчууд хийхийг зорьсон бүхнээ заавал биелүүлдэг гэсэн хамгийн том санааг Хойд Солонгосын суртал ухуулгыг судлагч Рэйчел Минёнг Ли хэлж байна. Тэрбээр "Тэд цөмийн зэвсэгт флоттой болох зорилт тавьсан, үүндээ хүрэх гээд явж байна. Хэн ч тэднийг жил гаруйхны дотор устгагч хөлөг бүтээж, тэрийгээ сар хүрэхгүй хугацаанд засна гэж бодоогүй. Гэвч тэд чадлаа. Яг л дэлхий нийт анх эргэлзэж байхад цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэнтэйгээ адил" гэсэн юм.
Үүнийг Шумбагч онгоцны судалгааны хүрээлэнгийн тэргүүн Чой Ил ч хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр "Хүмүүс болсон явдлыг шоолж, Хойд Солонгос хоцрогджээ гэж бодож магадгүй. Гэхдээ тэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж байна. Бид сонор сэрэмжтэй, бэлтгэлтэй байх ёстой" гэжээ.
Урваач Монгол 3 цагийн өмнө 66.181.184.102
Иран руу дайрч, байна. Цөмийн зэвсэгтэй орон Хойд Солонгос руу ямар улс дайрч чадах юм. Хэн ч чадахгүй. Үхчихсэн Монголыг Хятад Орос 2 онгоцны хурдаа эзэлнэ. 500 тонн ган хайлаад цутгах тэнхэлгүй байж Мориноос өөр унаагүй модноос өөр ташуургүй шалбаагнаас өөр усгүй чацага байж хэний талд орж далдаганаад дайвалзах хэрэггүй. Хүүхдүүдээс ич хажуу улсаасаа ич Яг үнэндээ Хятад байгаагүй бол шалдан гүйх улс манайх шүү
Б 2 цагийн өмнө 202.131.225.197
ХУ ЦАЖ БАЙ, ЧАМААР ЗААЛГАХГҮЙ, ТЭР ЯДАРСАН ХОЙД РУУ ЧАМ ШИГ Н ОВ ШНУУД ОЧИЖ АМЬДРААСАЙ. ЖИНХЭНЭ ЧАЦАГА ЦАРАЙЛАХ БАЙЛГҮЙ ЧИ
Дамба 4 цагийн өмнө 192.82.65.175
ха ха нохой долоо, өмнөд солонгос дайрвал энэ улс Иранаас богино хугацаанд 3 хоногт дуусна. "Арми дайсаныг ялах гэж байдаг болохоос циркийн шоу үзүүлэх гэж байдаггүй" гэж америк жанжин хэлсэн юм даа
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.160.4
айлын хүүхдүүд усан хийж тоглоод л байдаг.Манай хэд хуучин автобус ч хийж чаддагүй ээ.
ХУУЛАХАА БОЛИОО!!!!!!!!!!! 5 цагийн өмнө 59.153.113.215
BBC-ээс иш татсанаа бичээч!!!!!! өөрсдөө бичсэн юм шиг
Б 6 цагийн өмнө 202.55.191.130
Ү Х СЭН БААААС. ОДОО ТАРГАН ГАХАЙ, ЦАРЬ БСДА ХОЁРЫН ЦӨМИЙН З ЭВСГЭЭС АЙДАГ ГӨЛӨГ Ч БАЙХГҮЙ. ЭНЭ МАГТАН ДУУЛААД БАЙГАА УСТГ АГЧ ХӨЛӨГ ОНГОЦ НЬ НЭГ МУУ ЯДАРСАН ТЭНГИСИЙН ШУМБАГЧ ДРОНЫ ИДЭШ ТӨДИЙ. ОДОО ИНГЭЭД БИЧЧИХЭЭР НӨГӨӨ МАНГАДЫН ФАНАТ, РЦНК-ЫН ТРОЛЛ ГИ ЧИЙНҮҮД ГАНЦ ХАДААС ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ГЭЭД ХУ ЦАЛДААД ОРООД ИРНЭ. МОНГОЛ ХАДААС ХИЙХГҮЙ, УРД АВРАГА ТОМ ХАДААС БАЙТУГАЙ ХИЙДЭГ ЗАХ ЗЭЭЛ БАЙНА, ТЭНДЭЭС Л ХЯМДХАН ХУДАЛДАЖ АВААД Л БОЛОО, МАЛНУУД МИНЬ.
Ах 3 цагийн өмнө 66.181.184.102
Орлогоо нотолж чаддаггүй ерөнхий сайдыгаа бурхан гэж хардаг тэнэг залуус улс оронд дүүргэхээр гаднынхан охидыг бузарлахгүй яах юм. Цэрэгт очоод гүйж чадахгүй бахардаад үхчихнэ. Хатуу үг хэлэхээр уйлаад балаардаг. Ийм залуус эцэг байж чадахгүй эх орны хүү ч байж чадахгүй хүн сэдвүүд дээ
Б 2 цагийн өмнө 202.131.225.197
ЗАССС Ү ХЭЖ ХАТСАН СОЦИ ҮЕД ЦЭРЭГТ ЯВЖ ДЭГЛҮҮЛСНЭЭ ЭР ХҮН БОЛСОН ГЭЖ БОДДОГ ЧАМ ШИГ ЮМНУУД ХЭРЭВ ХЯТАД ЮМ УУ МАНГАД МАНАЙ ОРОНД ЦӨМРӨӨД ОРООД ИРЭХЭД ӨМДӨӨ ШУВТЛААД ТОНГОЙХ БАЙЛГҮЙ. НЭГ ИХ КОММЭНТНЫ ЦААНААС БҮЛТ БҮЛТ ШААААСАН ГАР.
Нэргүй 6 цагийн өмнө 103.229.123.146
буудах нь зөв
Б 6 цагийн өмнө 202.55.191.130
ТАРГАН ГАХАЙ ТА ХОЁРТ ХҮНИЙ АМЬ НАС ӨЧҮҮХЭН БАЙХ Л ДАА. ТА ХОЁР ШИГ НО ВШНУУД ХАРИН ХУРДАН ЦӨӨРӨӨСЭЙ.
Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.136
Одоо ингээд энэ мэтчилэн хийрхсэн хэдэн зенег коммунистууд нь ороод ирнэ. Зев мундаг удирдагч, бvх юмаа еерсдее хийдэг анусыг жижигрvvлдэг энэ тэр гээд… Евдеж зовохоороо хэдэн хvvхдээ загнаж негее л Хятад Емнед Солонгос руу явах санаатай. Орос Хойд Со руу бол зvглэхгvй
МАХН байлаа 3 цагийн өмнө 66.181.184.102
Коммунизм чинь Европд амилчихсан.. Одоогийн Европд явуулж байгаа бодлого чинь коммунистууд тэнэгээ!!! Уншаа ч эргүү минь Лениний 35 ботийг АНУ -д сурч байгаа залуусын ээж аавууд захиж байна. 8000$ гээд Маркс Энгельс Лениний зохиолыг эхлээд шагайгаад үзчих. Уншаад та нар шиг тэнэгүүд ойлгохгүй.
БЧ 2 цагийн өмнө 202.131.225.197
МАХН байлаа ГУАЙ ХУДЛАА ШААААХГҮЙ ШҮҮ.