"Хятад-Төв Азийн хурал чухал ач холбогдолтой"

"Хятад-Төв Азийн хурал чухал ач холбогдолтой"

"Хятад-Төв Азийн хурал чухал ач холбогдолтой"

Хятад болон Төв Азийн дээд хэмжээний уулзалт нь бүс нутгийн хөгжлийг ахиулах чухал ач холбогдолтой гэж Киргизстаны мэргэжилтэн үзэж байна. Тодруулбал, Киргизийн ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академийн ректор асан Алмазбек Акматалиев "Xinhua" агентлагт хэлэхдээ, Төв Азийн улс орнууд нь нэг эдийн засаг, улс төр болж хамтран Хятадтай харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа механизм нь маш онцгой юм.

Мөн "Энэ нь Төв Азийн бүх улс оронд чухал ач холбогдолтой, томоохон, нийтлэг хөрөнгө оруулалтын төслүүдийг хамтран шийдвэрлэх боломжийг олгож байна" гэжээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Хятад болон Төв Азийн орнуудын хамтарсан харилцаа, түншлэлийн шинэ алтан 30 жилийг эхлүүлж байна гэж Акматалиев үзэж байгаа бөгөөд энэхүү харилцаа нь хүндлэлээр дүүрэн байх ёстой гэв. Түүнчлэн барууны дэмжлэгээс ялгаатай нь Хятадын тусламж нь чин сэтгэл, аминч бус байдлаараа ялгардаг гэж Киргизстаны зарим мэргэжилтнүүд үзэж буй. Тухайлбал, Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр зам, Хойд-Өмнөд хурдны зам, Төв Ази-Хятадын байгалийн хийн хоолой зэрэг хөтөлбөрүүд нь орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, бүс нутгийн эдийн засгийн ерөнхий хөгжилд түлхэц үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Улмаар Хятад, Киргизийн харилцаа нь жинхэнэ стратегийн түншлэлийн түвшинд хүрч байгаа тул үндэстэн дамнасан төслүүдийг хурдан хэрэгжүүлж эхлэхийг Акматалиев  уриллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж