Жүдо бөхийн 2025 оны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн -81 кг болон эмэгтэйчүүдийн -63 кг-ын барилдаанууд боллоо. Эмэгтэйчүүдийн -63 кг-д өрсөлдсөн Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Харүка Кажүд ялагдсан ч дагах барилдаанд Унгарын Савина Гершакийг ялж, улмаар хүрэл медалийн төлөө Бразилын алдарт Рафаэла Силваг үндсэн цагийн төгсгөлд вазари үнэлгээгээр ялжээ.

Ийнхүү Монгол Улсын шигшээ багийн тамирчид энэ удаагийн дэлхийн аваргаас хоёр хүрэл медаль хүртээд байна. Ирэх өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй дээд жингийн болон холимог багийн барилдааанууд болно.
Б.Ганхайч медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразилийн Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж 18 жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ гэж Монголын үндэсний олимпийн хорооны мэдэгджээ.

Зочин 2025-06-17 202.55.188.105
18 жил медаль авна гэж зүтгэнэ гэдэг бас л тэвчээр харьж буцдаггүй, өөдрөг зорилго юм даа.
Санаж явбал бүтнэ… гэдэг л энэ байх даа.
Амжилт.
Зочин 2025-06-17 103.229.122.194
Одоо тэгээд л ерөнхийлөгч нь гавъяат нэртэй тэмдгээр энгэрийг нь цоолно тэгээд биеэ тооно дараа нь яах бол доо
Нэргүй 2025-06-17 66.181.186.102
БАГШИЙНХАА ҮГНЭЭС ГАРАХГҮЙ ЗӨВ ЯВЖ БАЙВАЛ БҮХ ЮМ БҮТНЭ ДЭЭ. СОСОРБАРАМ ШИГ БАГШАА ГОМДООВОЛ ӨӨДЛӨХГҮЙ.
АМЖИЛТ ХҮСЬЕ. ЧИ МУНДАГ БАЙСАН.
Нэргүй 2025-06-17 202.5.202.36
Ганган байсан даа. Цэл залуухан насандаа Ази тивийн аварга болсон. Бэртэлээс болж нэг хэсэг завсарлаад байсан даа. Үнэхээр тамирчны алдар хямдхан олдоогүй гэдэг ч аргагүй үнэн шүү. Улам их амжилтыг хүсье ээ. Одоо Олимпод нэг гишгэчихвэлч болно доо.
Нэргүй 2025-06-17 66.181.190.48
Өөрөө бараг 18 настай биш үү, хахахахах.