Их идэлтийн дэлхийн аварга эргэн ирлээ

Их идэлтийн дэлхийн аварга эргэн ирлээ

Их идэлтийн дэлхийн аварга эргэн ирлээ

АНУ-д зохиогддог идэлтийн тэмцээний од Жой Честнат ирэх сард "Nathan’s" брэндийн нэрэмжит тэмцээнээр эргэн ирэх гэж байна. Тэрбээр өнгөрсөн жил цагаан хоолны брэндтэй гэрээ байгуулсан учир хот дог идэлтийн премьер тэмцээнийг алгассан юм.

Жой Честнат 2007-2014, 2016-2023 онуудад жил дараалан идэлтийн аварга болсон.

Тэрбээр эргэн ирэх тухайгаа мэдэгдэл хийхдээ "Энэ арга хэмжээ бол миний бүх ертөнц. Энэ бол нандин уламжлал, америк соёл, миний амьдралын томоохон хэсэг. Цагаан хоолны гэх мэт янз бүрийн компанитай гэрээ байгуулсан ч гэлээ хот догонд зарласан хайрыг минь хэн ч үгүйсгэхгүй" гэжээ.

Түүний хамтран ажилласаар ирсэн цор ганц хот догны компани нь "Nathan’s" юм.

Честнат 2021 оны тэмцээний үеэр 76 хот дог идэж дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Найман минутад 141 чанасан өндөг, 10 минутад 23 махан бялуу, 30 минутад 182 тахианы далавч, зургаан минутад 25.5 зайрмаган сэндвич идсэн зэрэг өөр бусад амжилт ч түүнд байдаг.

"Nathan’s" хот дог идэлтийн тэмцээн 1916 оноос хойш жил бүр зохион байгуулагдсан. 1916 онд польш цагаач Натан Хандверкер гэдэг хүн Кони арал дээр хот догны мухлагаа анх нээжээ. Тэр жилийн долдугаар сарын 4-ний өдөр дөрвөн европ цагаач хэн нь илүү америкжуу болохоо үзэхээр маргалдаж, эцэст нь хот дог идэлтийн тэмцээн зохиож байжээ.

ЭХ СУРВАЛЖ: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 2025-06-17 202.9.46.19

Taxidermia

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж