Я.Содбаатар: Өмнөх Засгийн газрын зарим сайд нарыг шинэ танхимд ажиллуулна

Я.Содбаатар: Өмнөх Засгийн газрын зарим сайд нарыг шинэ танхимд ажиллуулна

Я.Содбаатар: Өмнөх Засгийн газрын зарим сайд нарыг шинэ танхимд ажиллуулна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газраа байгуулах хүрээнд  барьж байгаа саналыг хэлэлцэн дэмжжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ –д суудалтай намуудаас Ардчилсан намаас бусадтай нь хамтран Засгийн газраа байгуулах, мөн Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж байсан зарим сайд нарыг шинэ танхимын сайдаар томилуулах, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй, хэвээр нь УИХ-д өргөн барина. Гэхдээ Үндэсний хороодыг удирдаж байгаа сайд нарыг хасна гэдэг мэдээллийг Удирдах зөвлөлдөө өгч, дэмжлэг хүлээсэн байна.

Энэ тухай мэдээллийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өглөө. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхийг хүндэтгэж дэмжлээ. Ерөнхий сайд танилцуулахдаа  хэд, хэдэн зарчмын зүйлийг хэлсэн. Дэлхий нийтийн нөхцөл байдал, түүнийг дагаад Монголд ирж байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээл, экспортод гарч байгаа хүндрэл.  Энийг дагаад төсөв, нийгэм эдийн засгийн амьдрал дээр ирж байгаа хүндрэлийг ярьж, парламентад суудалтай намуудтайгаа хамтарч, монголчууд бид энэ цаг үед нэгдсэн бодлоготой байж, хүнд цагийг хамтдаа туулах нь зүйтэй гэж саналаа хэлсэн. Энэ дагуу МАН-ын Бага хурлын зургадугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өмнө нь хамтарч ажиллаж байгаад гэрээг зөрчсөнөөс  бусад намуудтай Засгийн газраа байгуулж болох талаар чиглэлийг Ерөнхий сайдад өглөө.

Ерөнхий сайд энэ удаагийн Засгийн газрыг байгуулахдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй, өнөөдрийнхөөрөө аваад явъя. Одоо орж ирэх төсвийн тодотголтой хамт бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт хийгээд явна.

Тийм учраас Үндэсний хороодыг ахалж байсан сайд нарыг томилохгүй явахаар шийдвэр гаргасан. Нэг ёсны энэ сайд нарын орон тоо хасагдана гэсэн үг.

Парламентад суудалтай улс төрийн намууд улс орны нийтлэг эрх ашиг, олон улсын нөхцөл байдал, өнөөгийн үүсээд байгаа нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгож, хамтарч ажиллах байх гэж бодож, Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд парламентад суудалтай гурван намд хамтрах хүсэлт хүргүүлснээ бас танилцуулсан.

Мөн Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй. Томоохон асуудлыг шийдвэрлэх хүрээнд асуудлаа мэдэх зарим сайд нарыг үлдээж байгаагаа хэлсэн.

Яагаад гэхээр бид нарт хүн сольж, сандал ширээ зөөх шаардлага байхгүй. Тийм учраас МАН-ын Удирдах зөвлөл дэмжиж, цаашдаа процессын дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д танилцуулаад асуудлаа шийдэхийг зөвшөөрсөн.

Ерөнхий сайдын Загийн газраа бүрдүүлэх асуудал бол 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм. Тийм учраас Засгийн газар байгуулах асуудал хуулийн дагуу явж байна гэж ойлгож болно.

-Хуучин Засгийн газрын зарим сайд нарыг томилно гэлээ. УИХ-ын гишүүд тань ажлын тайланг нь сонсах ёстой, яахаараа ажлын үр дүн гаргадаггүй хүн дахиад сайд болох ёстой юм бэ гэж асуудал тавьж байна?

-Өмнөх Засгийн газар ч Г.Занданшатарын танхим МАН-ын ард түмэндээ өгсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг биелүүлэх учиртай. УИХ-аас сонгуулийн мөрийн хөтөлбөрт түшиглэсэн Засгийн газрын дөрвөн жилд хийх ажлыг баталсан. Энэ дөрвөн жилд хийх ажлыг батлаад өнөөдөр тэр сайд нарыг энэ ажлыг хийх ёстой гээд томилсон. Ажлаа аваад жил болоогүй байна. Олон ажлын эхлэл тавигдсан. Хил боомтын асуудал, гадаадын томоохон хөрөнгө оруулагч нартай хийсэн гэрээ хэлцэл, олон улсын төвшинд ярьсан хэлцэл, дотооддоо ойлголцсон олон зүйл бий. Үр дүн чухал. Ард түмэнд амласан мөрийн хөтөлбөр биелэх учиртай. Энэ агуулгаар Ерөний сайд тайлбар хэлсэн, Удирдах зөвлөл ч ийм байр суурьтай байгаа.

-Танхимын сайд нарын хэдэн хувь нь шинэчлэгдэнэ гэж ойлгох вэ. Засгийн газрын танхимд хэчнээн эмэгтэй сайдыг томилох вэ. Энэ тухай танилцуулсан уу?

-Манай намаас дэвшүүлсэн сайд нарын 40 хувийг шинэчилж орж ирнэ. Жендерийн асуудлыг МАН байнга тавьж ирсэн. Жендерийн хууль, жендерийн асуудлыг улс төрийн намуудад тавьж, бүх асуудлыг УИХ-аар хуульчилж, батлуулсан. Дотооддоо ч гэсэн бид 30 хувь хүртэлх квотоо барина.

Засгийн газрыг байгуулах асуудал бол Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр Ерөнхий сайд хэдэн эмэгтэй гишүүн, хэдэн эрэгтэй гишүүн, үндэсний оролцоог хангах эрх нь Үндсэн хуулиараа Ерөнхий сайдад олгогдсон байдаг.

Монгол Улс бол 30 жилийн хугацаанд Засгийн газар байгуулахдаа нэг ч эмэгтэй сайдгүй Засгийн газар байгуулж байсан тохиолдол маш олон.

Хамгийн дээд тал нь гурван эмэгтэй сайдтай Засгийн газрыг байгуулж байсан, энэ жишгийг барьж Засгийн газраа байгуулна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-17 178.174.229.45

MURUI AMTAI BUZARIIN MUU ARDIIN NAMIIN p***a DAA

Avatar

Нэргүй 2025-06-17 122.201.31.174

шинэчлэл сайжруулдаг байхад улам муудуулаад байх юм.30н гэр бүлээ төлөөлөөд Номтойбаяр дэд сайд болсон болохоор дахин жагсаал гарахгүй болж МСS санаа амар болждээ,Монгол орны хурдтай хөгжил зогсжээ.Зандан өвөө монгол орноо баячуудийг нь уурлуулахгүй,улныхнийг нь тушаалаар үхүүлчихгүй амар сайханд нь жаргуулжээ,Хүүкийг тоглоом боджээ монгол орон

Avatar

Зочин 2025-06-17 172.56.164.205

Шинэ ЗГ Баялгийн тэгш хувиарлалтыг төлөө шударга ажиллах хэрэгтэй
Цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг чангаруулах, татварыг бууруулах, эрүүл мэндийн даатгал үйлчилгээнд анхаарч боловсролын системийг сайжруулахыг ард түмэн шаардаж байна
Мөн утаа,ус,байгаль орчны хамгаалал аюулгүй байдалд ажил хэрэгтэй байна

Avatar

🇲🇳 ЗГ 2025-06-17 202.9.46.19

Ха ха ха ха, гоё гоё

Avatar

Вангадчихья 2025-06-17 202.9.46.84

Мааш богинохон настай ЗГ байна даа.

Avatar

Нэргүй 2025-06-17 66.181.185.165

Зг ыг ийм бүтэцээр хуучин муу сайдуудыг дахин томилох юм бол намар дахин огцруулах хэрэгтэй. Учрал тэргүүн шадар сайд, жавхлан сангийн сайд чойжилсүрэн эряим хүчний сайд дэлгэрсайхан зам тээврийн сайд гэнэ үү багахан шиг доромжлоорой мангаруудаа.

Avatar

Нэргүй 2025-06-17 103.212.162.118

Яамдын тоог багасгаж төсөв хэмнэх яасан бэ!!!!

Avatar

Нэргүй 2025-06-17 66.181.181.90

Чойжилсүрэнг засагт оруулах л юм бол намар 11 сард хөөгдөнөө

Avatar

Нэргүй 2025-06-17 103.212.162.19

MAN bas l novshiin nam yum.

Avatar

Cop 2025-06-17 66.181.186.176

засаг байгуулж тоглох цаг, хэд унаж, хэд байгуулахыг харнаа хэдүүлээ

Avatar

Зочин 2025-06-17 202.131.232.156

ЖДҮ болон бусад хулгайгаар гаршсан хулгайчаар удирдуулсан нам удахгүй мөхнө,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж