“Хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэж, зээлийн хүүг бууруулах боломжтой”

“Хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэж, зээлийн хүүг бууруулах боломжтой”

“Хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэж, зээлийн хүүг бууруулах боломжтой”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.16/ хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Ажлын хэсгээс зээлийн хүүг бууруулах стратегийн тайланд ирсэн үнэлгээг УИХ-ын судалгааны хүрээлэнд өгсөн.  Судалгаа нь ирэх намраас дуусахаар байгаа. Ажлын хэсгийн гишүүд “Зээлийн хүүг бууруулах стратегийн тайлан дээр Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийлгэ. УИХ өнгөрсөн 10 жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах стратегийг баталж ирсэн ч хэрэгжилт хангалтгүй явж ирсэн. Тийм учраас дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж энэ ажлыг ирэх намрын чуулган хүртэл хойшлуулж өгөх санал гаргаж байна.

Ажлын хэсгийн хувьд өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, зээлийн хүүнд дээд тааз тогтоох талаарх эрдэмтдийн саналыг хэлэлцсэн. Ерөнхий дүгнэлт бол гаргасан. Эндээс юу гэж үзсэн бэ гэхээр стратегийн хүрээгээ зөв тогтоосон ч зээлийн хүү буураагүй нь гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлсөн. Хууль эрх зүйн орчин мөн чухал.

Зээлийн хүүгийн бүтцийг судлахаар  эх үүсвэрийн зардал 60 хувь,  эрсдэлийн зардал 13 хувь, үйл ажиллагааны зардал 14 хувь, ашгийн маржин 5 хувь, зохицуулалттай холбоотой зардал 8 хувь эзэлдэг.

Хэрвээ бид хууль эрх зүйн орчинд тодорхой өөрчлөлт оруулаад Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо тодорхой ажил зохион байгуулж чадах юм бол дөрвөн жилийн хугацаанд гадаад, дотоод орчны огцом өөрчлөлт байхгүй бол зээлийн хүүг буруулах боломж байна гэж үзэж байгаа” гэв.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавилаа.

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-Инфляци өндөр, валютын ханш өндөр, төсөв алдагдал хүлээж эхэлсэн, нийт олж байгаа орлого буурсан нөхцөлд зээлийн хүүг бууруулах боломж хэр байгаа вэ. Ядуурал ажилгүйдэл их байгаа нөхцөлд чанаргүй зээлийн хэмжээ хэр нэмэгдэж байгаа вэ. Зээлийн хүүг бууруулахын тулд төв банкны бодлогын хүүг бууруулах шаардлага бий. Арилжааны банкууд банк бус санхүүгийн байгууллагад зээл олголт хийгээд яваад байна. Энэ тохиолдолд зээлийн хүү бууруулах боломжтой юу?

 УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд:

-2020 онтой харьцуулах юм бол манай улсын ДНБ хоёр дахин өссөн. Үүнийгээ дагаад манай төсөв тэлсэн, урсгал зардал тэлсэн, хөрөнгийн заодал 2.6 дахин өссөн. Энэ бүхэн улсынхаа инлфяци, валютын ханшид нөлөөлж байгаа. Энэ бүхний эсрэг Монголбанк бодлогын хүүгээ өсгөх нөхцөл байдал үүссэн. Зөвхөн макро орчноос гадна гадаад орчин хамааралтай. Дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдсэн.  Цар тахлын дараа бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал үүссэн. Бараа бүтээгдэхүүн цаг хугацаандаа ирэхээ больсон. Араас нь Орос, Украйны дайн эхэлсэн. Дээр нь Трампын тарифын дайн гадаад орчинд нөлөөлж байна. Монгол  Улс уул уурхайн салбараас хэт хамааралтай учраас уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унангуут тэрийг дагаад манаай улсын эдийн засаг унаж байна. Энийгээ бид нар засах ёстой, тэгэхийн тулд эдийн засгийн бүтцээ өөрчлөх ёстой. Эдийн засгийн бүтцээ өөрчилье,  экспортын ямар бүтээгдэхүүн байна гэхээр ноолуур, мах, ганц нэг согтууруулах төрлийн бүтээгдэхүүн байж магадгүй. Өөр сайн хөгжсөн бүтээгдэхүүн алга. Тийм учраас Монгол Улсын макро эдийн засгийн бодлого бол экспорт нэмэгдүүлдэг, уул уурхайн бус салбарыг яаж хөгжүүлэх вэ гэдэгт анхаарч сайн ажиллах шаардлагатай.

Өнгөрсөн хугацаанд бодлогын хүүг бууруулах боломж байсангүй, өнөөдрийн нөхцөлд мөн зээлийн хүүг шууд буруулах боломж бага.

Иргэдийн арилжааны банкнаас авсан чанаргүй зээлийн хувь хэмжээ бизнесийн чанаргүй зээлээс  2-3 дахин бага байна. Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага хэрэглээний зээл олгоход илүү их анхаарч байна.

Ингээд ирэхээр бизнесүүдэд очих зээл багасаад байна. Эрсдэл нь өндөр учраас зээлийн хүү өндөр байна.

Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авч мэдээлдэг байх талд нэлээд ажил хийх шаардлагатай. Ний нуугүй хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагын онлайн аппликейшнээр зэрэг зээл авдаг асуудал бий. Үүнтэй холбоотойгоор зээлийн өрийн дарамтад орж байгаа асуудал бий. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааг тогтоож байгаа нь иргэдээ хэт их өрийн дарамтад орохоос сэргийлсэн арга хэмжээ юм.

Гэхдээ өнөөдөртөө бодлогын хүүг бууруулах боломж хомс байна.  Манай улсын иргэдийн хадгаламжийн  40 хувь нь харилцах данс болон хугацаагүй хадгаламж дээр байгаа. Энэ хүү жилийн 3-7 хувийн хүүтэй эх үүсвэр байгаа.

Хэрвээ харилцах данс болон хугацаагүй хадгаламж дээр хүү тооцдогийг хуулиар зогсоох юм бол 40 хувийн эх үүсвэр хүүгүй болж эх үүсвэрийн зардал буурна.

Энэ нь эргээд бизнесийн зээлүүдийг хүү багатай болгох боломжтой юм байна гэж үзэж байгаа учраас ажлын хэсгээс зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах багц хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрыг зээлийн эрсдлийн зардлыг бууруулах хуулийн төслийг өргөн бариач гэдэг шүаардлага тавьж байгаа. Нөгөө талдаа банк бус санхүүгийн байгуллагаар дамжуулж зээл олгохыг хориглоно.

УИХ-ын гишүүн М.Мандхай:

Харилцах болон хугацаагүй хадгаламжийн хүү 3-7 хувь байгааг бууруулна гэсэн үг үү. Орлого нь тогтвортой биш учраас эргэн татан авахад боломжтой гэдгээр нь хугацаагүй хадгаламж дээр мөнгөө иргэд байршуулаад байгаа биш үү, түүнийг нь боомилж болох юм уу?

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд:

-Хугацаагүй хадгаламж гэдэг нь эрсдлээс хамгаалах зорилгоор богино хугацаатай байршуулж байгаа. Олон улсын валютын сангийн өчигдрийн/2025.06.15/  уулзалт дээр “Та бүхэн долларжилт дээр анхаараарай” гэж хэлж байгаа. Манай иргэдийн хугацаатай хадгаламжийн 50 орчим хувь нь богино хугацаатай буюу жилийн хугацаатай мөнгөө банкинд хадгалуулж байна. Ахрилжааны банкууд дээр нэг сарын, хоёр сарын хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүн байгаа. Хугацаагүй хадгаламжинд мөнгөө хийгээд тэндээс 6-7 хувийн хүү авч байсан хүн нэг сарын хугацаанд мөнгөө банкинд хадгалуулаад авах боломж байгаа. Мөнгөө хөрөнгийн бирж дээр байршуулаад богино хугацаатай орлого олох боломж ч байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-06-17 103.212.117.138

Банкны хадгаламж ямар хүүтэй байхыг банк л мэднэ шүү дээ. Хувийн банкны хүн засгийн газар тогтооно гэж юу байх вэ дээ.

Avatar

Зочин 2025-06-17 202.55.188.85

банк дампуурах биз.

Avatar

Баньд 2025-06-17 202.55.188.85

тэнэглэхээ зогсоо.

Avatar

Иргэн 2025-06-17 202.55.188.85

ХҮҮГҮЙ бол хэн мөнгөө ашиглуулах ю.авдар ,гадаад руу шилжих зэргээр хадгаламж ,харилцахад янз бүрийн өөрчлөлт гарч ХАРИНЧ мордоно доо тэнэглэхээ боль

Avatar

Иргэн 2025-06-17 66.181.185.112

Хүүхэд хуурч байгаа юм шиг балай юм сэддэгээ боль!!!

Avatar

Миига 2025-06-17 202.126.91.150

солиорно биз хүүгүй бол хэн мөнгөө та нарт үнэгүй ашиглуулах юм иим тэнэг модон толгойтууд төрд сууж бн гэж бодохоор монгол сөнөж мөхөх нь аргагүй юм

Avatar

Сага саша 2025-06-17 202.9.47.35

.гэртээ бэлэн хадгалах боломжгүй тул банкинд хийдэг шүүдээ..тэгээд л хүү төлөхгүй гэж байна. зөв шүүдээ.

Avatar

Зочин 2025-06-17 103.229.121.228

Бага эргүүт

Avatar

Cop 2025-06-17 66.181.186.176

ирэх хавар юу яанаа гэжүү, сайхан солиорноо бас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж