ОХУ өнөө өглөө /2025.06.17/ Киевийн хэд хэдэн дүүрэгт нисгэгчгүй нисэх онгоцоор цохилт өгчээ. Украины албаныхны мэдээлснээр нисгэгчгүй онгоцууд нийслэл хотод гурван байрлалаас орж ирсэн байна. Уг цохилтын улмаас 14 хүн нас барж, 40 гаруй хүн шархаджээ. Нас барагсдын дунд нэг америк иргэн байсан гэв. Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Андрей Ермак "ОХУ энгийн иргэдийн эсрэг дайнаа үргэлжлүүлсээр л байна" гэлээ.
Харин нөгөө талд ОХУ-ын Белгород мужид Украины 51 нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдээд байна.
Украины арми Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх агаарын баазуудыг онилж, байлдааны онгоцуудыг нь онилсны дараа Москва халдлагын тоо эрс нэмэгдүүлсэн. Сүүлийн долоо хоногт Оросын хөөргөсөн нисгэгчгүй онгоц, пуужингуудын тоо дээд амжилт тогтоогоод буй.
Зеленский Канад дахь "Их-7"-ийн уулзалтын үеэр Трамптай уулзаж, зэвсгийн наймаа ярилцахыг хүссэн ч АНУ-ын ерөнхийлөгч удаан сааталгүй буцсан билээ. Тэрбээр зэвсэг үнэгүй авах талаар ярих гээгүй гэж мэдэгдэж байв. "АНУ-ын тусламжгүйгээр яаж амьдарч, яаж тулалдахыг төсөөлж чадахгүй нь, төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Америк, Европын харилцааг нураахгүйн төлөө бид бүгд хичээх ёстой. Их-7-ийн уулзалт бол Путиныг зогсоохын тулд бид ямар дарамт шахалт үзүүлж болох вэ гэдгээ ярилцах чухал боломж. Бид Оросын царцсан хөрөнгүүдийг хэрхэх тухай, хориг арга хэмжээний тухай хэлэлцэх болно" гэж Зеленский хэлж байжээ.






Нэргүй 2025-06-17 109.70.100.71
Дэлхийн дайн гаргахыг санаархаж байгаа нацист фашист т*******т Бандер Хохолууд хүртэх ёстойгоо л хүртэж байна, хэнд ч сонин биш!
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-06-17 103.212.117.214
Орос дрон үйлдвэрлэдэг.болов.ОРОС их юм..сурч байна.
Нэргүй 2025-06-17 185.220.101.186
Канад, 7 хожгорын уулзалт.
Стармер – Израйл Ираны асуудал?
Трамп – Хмм
Макрон – Орос Украйны асуудал?
Трамп – Хмм
Мерц – Энэтхэг Пакистаны асуудал?
Трамп – Хмм
ЕК дарга Урсула Фон Дер Ляйн – Ноён Трамп, та яг ямар асуудал хэлэлцэх гэж ирсэн юм бэ?
Трамп – Татварын тарифыг тохиролцох гэж та нар харин ирсэн биз дээ?
😆😂😜
зочин 2025-06-17 66.181.187.17
Дайныг барууны монополистүүд, Украины нацистүүд өдөөсөн, НАТО-г хоёр дахин өргөжүүлж,дорнот рүү тэлж ,ОХУ-ын хилд тулган аюул үүсгэсэн, Оросын тусгаар тогтнолд заналхийлсэн, Оршин тогтнох эсэх аюулд оруулсан,Оросууд эх орноо хамгаалж дайтаж байна, Хохиролгүй дайн гэж байдаг юм уу, Зөвхөн хохлууд үхээд байгаа юм уу Украин өдөөсөн дайныхаа үр дүнг амсаж байна, Улс орноо иргэдээ бүрэн устгах зорилготой бололтой ,Монголын ардчилагчид Украины нацистүүдийг дэмждэг гэж байгаа