АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Их-7"-ийн чуулга уулзалтад оролцохоор Канадад очсон боловч Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас болоод удаан саатсангүй буцав. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт мэдэгдэхдээ "Ерөнхийлөгч Трамп их зүйл амжуулсан ч гэлээ Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас болоод төрийн тэргүүнүүдтэй оройн зоог барисны дараа буцахаар боллоо" гэжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ үйлдлийг нь сайшааж, Ойрхи Дорнодод гал зогсоох зорилттой нийцэж байна гэж үзэв.
Трамп өмнө нь Канадын ерөнхий сайд Марк Карнитай ярилцахдаа "Их-8-ийн бүлгээс 2014 онд Оросыг хассан нь буруу байсан. Том алдаа байжээ. Путиныг тэгж хөөгөөгүй бол 2022 онд Украин руу довтлохгүй байсан. Путин надтай ярьдаг. Тэр өөр хэнтэй ч ярьдаггүй. Энэ явдал түүнд таагүй санагддаг. Тэр зүгээр л өөрийг нь хаясан хүмүүстэй ярьдаггүй юм. Би түүнтэй санал нэг байна" гэж байжээ.
Энэ үгээ тэр дахин давтан хэлээгүй ч гэлээ Мягмар гаригт болсон уулзалтын үеэр зарим эргэлзээг төрүүлэв. Европын орнууд Трампийг Оросын эсрэг илүү хатуу хориг хэрэгжүүлнэ гэж найдаж байсан ч тийм зүйл болсонгүй. Мөн Зеленский түүнтэй зэвсгийн худалдаа хэлэлцэхээр төлөвлөж байжээ. Үндсэндээ энэ удаагийн уулзалтаар Трампийн байр суурийг улам батжуулна гэж найдсан ч амжсангүй.
Удирдагчид цагаачлал, хиймэл оюун ухаан, эрдэс баялагтай холбоотой хэд хэдэн баримт бичиг бэлдсэн байжээ. Гэвч тэдний аль нь ч АНУ-ын зөвшөөрлийг авч чадаагүй. Трампгүйгээр ямар нэгэн мэдэгдэл гарах эсэх нь тодорхойгүй аж.
Нэргүй 2025-06-17 5.2.79.190
Нацист алиалагч Зеля Трампыг долоохоор Канадад ирсэн чинь Трамп ой гутан сэжиглэж G7-г орхин явав. Стармер, Макрон, Мерц, Зеля дөрөв бол мансуурал гоомоо групп.
Нэргүй 2025-06-17 192.42.116.196
Канад, 7 хожгорын уулзалт.
Стармер – Израйл Ираны асуудал?
Трамп – Хмм
Макрон – Орос Украйны асуудал?
Трамп – Хмм
Мерц – Энэтхэг Пакистаны асуудал?
Трамп – Хмм
ЕК дарга Урсула Фон Дер Ляйн – Ноён Трамп, та яг ямар асуудал хэлэлцэх гэж ирсэн юм бэ?
Трамп – Татварын тарифыг тохиролцох гэж та нар харин ирсэн биз дээ?
😆😂😜
Нэргүй 2025-06-17 103.57.93.221
Их 7 бус Энэтхэг, Хятадыг нэмээд Их 9 болох ёстой
Нэргүй 2025-06-17 211.234.195.116
энэ юугаа мэддийн ..улс ардынхаа а в г хутгаад бжээж
Нэргүй 2025-06-17 202.70.36.164
Их гүрний удирдагчийн зөв. Стратегийн бодлого нь батлан харуулсан байна.
зочин 2025-06-17 66.181.187.17
ОХУ, БНХАУ-ыг сулруулж устгах бодлогоосоо Баруун татгалз, Үүний оронд улс орноо хөгжүүлж бэхжүүлэх талаар энэ хоёр оронтой өрсөлд, Хэн нь илүү, аль систем нь ирээдүйтэй сайныг л даян дэлхий, улс оронд харуул,
Сүхтогоо 2025-06-17 192.82.65.175
хулмас, хуйцао хоёр суларч задрах нь цаг хугацааны асуудал. Энэ дэлхийд хүн гэдэг амьтан шударга тэгш байх гэж ирсэн юм. дарангуйлалд байх гэж ирээгүй. тиймээс энэ хоёр улсад ирээдүй байхгүй