Нийт 2,5 сая хүн ажил хаяжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Нийт 2,5 сая хүн ажил хаяжээ

Бүх нийтийн ажил хаялтад оролцогсод. Фото ©AFP

Бүх үндэсний ажил хаялтын хоёр дахь өдөр үйлдвэрчний эвлэл гудамжнаа 2,5 сая хүнийг гаргаж чадлаа. CFDT үйлдвэрчний эвлэлийн мэдээнээс үндэслэн энэ тухай AFP мэдээлсэн байна.

Агентлагийн тэмдэглэснээр үнэн хэрэгтээ ажил хаягчдын тоо үйлдвэрчний эвлэлийнхээс даруухан байжээ. Гэсэн ч цагдаагийн болон, үйлдвэрчний эвлэлийн мэдээгээр өнгөрсөн зургадугаар сарын ажил хаялтаас олон хүн энэ удаа эсэргүүцэлд оролцсон байна. Цагдаагийн байгууллага тэдний тоог 800 мянга гэсэн бол ҮЭ энэ удаа хоёр сая хүн цугларсан гэжээ.

Reuters өмнө мэдээлснээр төмөр замын тээврийн хагас хувь, нисэхийн  нислэгийн 25 хувь саатах ёстой байсан аж.

Тэтгэврт гарах насыг 60-62 болгон нэмэгдүүлэх гэсэн нь ажил хаялтын гол шалтгаан байв. Францын ерөнхийлөгч тэтгэврийн хуулийг үйлдвэрчний эвлэл эсэргүүцсэн ч олон нийт хүлээн авч байгааг хэлсэн юм. Хуулийг парламент хэлэлцэж эхэлсэн ч коммунистууд түүнийг зогсоогоод байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж