Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг нар БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүсний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, шатдаг хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч Монгол Улсын Засгийн газрын 133 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрчим хүчээр хангагдсан хот” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 24/13 тогтоолоор 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК байгуулагдсан.

НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг   2025 оноос эхлэн нийт 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөсөн. Эхний ээлжинд 7,000 өрхийг, цаашлаад 2030 он хүртэл жил бүр нэмэгдүүлэн холбох ажлыг зохион байгуулна. Эхний холболт нь Баянзүрх дүүргийн гэр хорооллын тодорхой бүсүүдэд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа талаар танилцууллаа.

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаар орчин бохирдолыг бууруулах, шатдаг хийн түлшийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхээр хамтран ажиллах сонирхолтойгоор хүрэлцэн ирсэнд нийслэлийн эрх барих дээд байгууллага НИТХ-ын нэрийн өмнөөс  талархал илэрхийлэв. Хийн түлшинд шилжихэд Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд таарсан технологи, хамгийн чухал нь аюулгүй байдалд онцгой анхаарч байгаагаа дурдаад Улаанбаатар хот хамтын ажиллагаанд нээлттэй бөгөөд хууль эрх зүйн хүрээнд бүхий л боломжоор дэмжин ажиллахаа илэрхийлэв.

“Тархмал Эрчим Хүчний Дэд Бүтэц” ХХК нь нийслэлийн иргэдийг цэвэр, хүртээмжтэй эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.188.115

за зайлаа нам дагасан суганы үснүүд худлаа дүр үзүүлэхээ болчих. новшнууд л

Avatar

дорноговь 8 цагийн өмнө 103.80.210.92

энэ онд яг хэдэн айлд тавих вэ…105,000 айл чинь энэ оных биш 2030 он хүртэл гэж бн…гарчигаа зөв бич л дээ

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 66.181.161.220

баянзүрх дүүрэг хамгийн их утаатай дүүрэг, тэндээс эхлүүлэх нь зөв

Avatar

Зочин 10 цагийн өмнө 66.181.180.120

Баярлалаа. Энэ маш зөв зүйтэй ажил шүү. Баянзүрх дүүрэг хамгийн том дүүрэг учраас энэ дүүргээс ажлаа эхлэх нь зөв

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.96

Оросын газ Монголын нутгаар дамжихийг Монголчууд эсэргүүцсэн. Хямд газаар дулаан, цахилгааны асуудлаа шийдэх боломжоо засгийн газар нь алдсан. Нутаг дээгүүрээ хоолой явуулсны хөлсөнд жилдээ хэдэн арван сая долларын ашиг олох байсан. Ядуугаа мэдэхгүй хэт улс төржиж монголчууд энэ боломжоосоо татгалзсан. Хятад улс сүүлд нь ухарч буцдаг Монголчуудаас айгаад хоолойг Монголоор тавихыг эсэргүүцэж байгаа. Монголчуудыг хачирхан гайхаж үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Амандаа орсон шар тосыг түлхдэг

Avatar

з 10 цагийн өмнө 202.126.89.140

ХИЙН ХООЛОЙ НЬ МАНАЙ УЛСЫГ ХОЁР ХЭСЭГТ ХУВААХ БАЙСАН ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж