Монгол Улс өрсөлдөх чадвараар дөрвөн байр ухрав

Монгол Улс өрсөлдөх чадвараар дөрвөн байр ухрав

Монгол Улс өрсөлдөх чадвараар дөрвөн байр ухрав

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан, Монгол Улсын 2025 оны өрсөлдөх чадварын үр дүнг өнөөдөр /2025.06.17/танилцууллаа. Монгол Улс 69 орноос 65 дугаарт бичигдсэн байна. 


"Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайланг 1989 оноос хойш жил бүр танилцуулж иржээ. Улс орнуудын тайланг

  • Эдийн засгийн тамир тэнхээ
  • Засаглалын үр ашиг
  • Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа
  • Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл, 20 дэд бүлэг, нийт 335 шалгуур үзүүлэлтээр харьцуулж гаргадаг юм.

Харин Монгол Улс өрсөлдөх чадварын тайланд 2015 оноос хойш өрсөлдөж байгаа. Энэ оны өрсөлдөх чадварын үр дүнгээр Монгол нийт 69 улсаас 65 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Тодруулбал, Монгол Улс нийт 100 оноо авахаас 40.91 оноо авчээ. Энэ нь өмнөх оноос 5.39 оноогоор буурч дөрвөн байр ухарсан үзүүлэлт болжээ.

Монгол Улс байраар ухрахад, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтцийн бүх оноо буурсан үзүүлэлттэй гарсан нь нөлөөлсөн байна.

Тухайлбал, өнгөрсөн жил эдийн засгийн тамир тэнхээгээр 42 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 55 дугаарт орж, 13 байр ухарчээ. Засаглалын үр ашиг долоон эрэмбээр,  бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа гурав, дэд бүтэц хоёр байраар тус тус ухарсан байна.

Өмнөх жилүүдийн судалгаанд Аргентин, Бразил, Перу, Гана зэрэг улсууд Монгол улсын хойно байсан бол энэ жилийн тайланд Монгол улсын урдуур эрэмбэлэгджээ.

Энэ онд өрсөлдөх чадвараар Швейцарь улс нэгдүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Дэд бүтэц, засаглалын үр ашиг нь жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлжээ.  Харин Сингапур, Хонконг, АНЭУ, Нидерланд зэрэг улсууд эхний 10-т эрэмбэлэгдсэн байна.

Энэ онд Монгол Улсад тулгарч болох сорилтуудыг тодорхойлсон байна.  Нэгдүгээрт, уул уурхай болон түүхий эдийн үнийн хэлбэлзэлд хэт өртөмтгий байх, Дотоодын мөнгөний бодлогын тэлэлт болон дэлхийн худалдааны дайнаас үүдэлтэй инфляцын дарамт, Татварын ачаалал болон төрийн хэт оролцооноос болж бизнесийн орчин муудах эрсдэл, Боловсролтой, чадварлаг залуус гадагш дүрвэн, дотоодын зах зээлийн чадварлаг мэргэжилтний хомсдолд орох, уур амьсгалын өөрчлөлт өртөмтгий болох зэрэг асуудлууд тулгарч болзошгүй гэж судалгаанд дурджээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-17 103.168.34.77

данхад галч л тохирно.

Avatar

Нэргүй 2025-06-17 59.153.113.104

Оюун-Эрдэний ЗГ зөвхөн ингэж эдийн засгаа унагаасны төлөө унах байж. Манайхан жижиг юмаар ЗГ-аа унгааж чадах ч улс орны хөгжил ирээдүйн дэвшлийн замыг хасан ёстой унагаах шүүмжлэх юмаа мэддэг ч үгүй, хэрэв ийм том асуудлыг тавихад дарга нар нь тоох ч үгүй юун гажиг юм яриад жагсаад байнаа гэж гайхацгаана

Avatar

Нэргүй 2025-06-17 202.131.227.42

Төр засгийн хийсэн ажлын үнэн төрх нь харагдлаа даа.

Avatar

Нэргүй 2025-06-17 66.181.188.101

нүүрсээ сайн зараад 44р байрт байсан гээд дүгнэж чадахгүй бол юугаа судалдаг чааваас вэ

Avatar

Нэргүй 2025-06-17 103.212.119.121

Данх муу пязда болон ах нарынх нь гай!

Avatar

Нэргүй 2025-06-17 66.181.182.96

юу ч хийж чадахгүй ард түмэн төрөөс боллоо гэж тувт гоншигононо

Avatar

Нэргүй 2025-06-17 188.162.254.42

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь угаартуулж алсан оэ гээчийн ач буян !!!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2025-06-17 66.181.187.17

Дан ганц нүүрсээр амьдарч байж том том бурна, Хоёр хоршөө үзэн ядна, Дайсагнана, Гадаад хүчин зүйлээс болж эдийн засаг унаж, экспортын орлого багасч, төсөв тасарч байдал бүүр хүндрэх шинжтэй, Бид бусадтай юугаар өрсөлдөх юм

Avatar

Нэргүй 2025-06-17 103.168.34.84

Хүк, Эби, Данх нарын буянаар хулгай, залилангаар өрсөлдвөл Монгол Улс, Монголын Төр, ЗГ Дэлхийд N1 шүү. Харин э/зийн тамир тэнхээ, өрсөлдөх чадварыг нь хулгай, луйвар шимэгчилж идсээр бгад талийгаач болох дөхөөд л бна. Ер нь ч бодит байдлыг харахаар тархи нь үхэж амь тариагаар амьд байгаа өвчтөн шиг болчихлоо.

Avatar

Зочин 2025-06-17 66.181.179.189

Юугаар өрсөлддөг юм бол дан ганц нүүрсээрээ амь зогоож байгаа улс

Avatar

зочин 2025-06-17 66.181.187.17

Түүгээр ч зогсохгүй улс төрийн тэмцэл нь, хэмжээ хязгаараа алдаж бараг иргэний дайны хэмжээнд хүрэв, Лодой Баярмаа мэт нь үлээхэд л Засгийн газар огцроно, Угаасаа монгол ядуу дороо байх нь АН-д ашигтай, Тогтворгүй байдал самуун үүсгэж хоёр хөршид дайсагнуулах нь л тэдний хувьд чухал, Иргэдийн бараг тал нь эд нарыг дэмжнэ, Гадаад хүчин зүйлээс болж эдийн засаг муудаж, экспортын орлого буурч, төсөв тасарч,валютын нөөц багасаж ,имфляц болж,иргэдийн амьдрал хүндэрч,тэднийг баярлуулж байна

Avatar

Нэргүй 2025-06-17 202.9.41.96

Засгийн газраа ойрхон ойрхон солиод байвал энэ байтугай ухарна. Гэтэл АН-ынхан Хамтарсан засгийн газрыг огцруулаад улс орон юу ч хожсонгүй. Харин улс төрчид хожиж өөрсдийн өрсөлдөгчөө Засгийн эрхээс зайлууллаа. Үүнийг ихэнх иргэд хүсээгүй. Ард түмэн хэрүүл тэмцэлгүй тайван амгалан сайхан амьдрахыг хүсэж байна. МАН болон АН нам иргэдэд тийм боломж өгөхгүй байна. Зарим хүнд монголчууд ядуу байх нь ашигтай байдаг. Хөрш хоёр улс ч бас тэгэж хүсдэг. Ядуу орныг шулж байхад амар юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж