Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болж байна

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болж байна

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болж байна

Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр /2025.06.17/ болж байна. 


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд нийт үнэлгээгээр хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн Цэнддаваагийн Амартөгс /87.1 оноо/, Бадамдоржийн Төгсцэнгэл /86.2 оноо/ нарыг нэр дэвшүүлэн, шалгаруулалтын тайлан болон  нэр дэвшигчдийн холбогдох материалыг танилцуулсан.

Ц.Амартөгс 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, төрийн албанд 25 жил (дэс түшмэлийн албан тушаалд 8.8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 12, тэргүүн түшмэлийн албан тушаалд 4.7 жил) ажилласан туршлагатай, үүнээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын дарга, Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна буй аж.

Б.Төгсцэнгэл 1978 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 47 настай. Эрх зүйч мэргэжилтэй, хуулийн магистрын зэрэгтэй, төрийн албанд 15 жил (Ахлах түшмэлийн албан тушаалд 8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 5.5, тэргүүн түшмэлийн албан тушаалд 1 жил) ажилласан туршлагатай, үүнээс Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн шинжээч, референт, Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт, зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө Улсын Их Хурлын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалыг хашиж байгаа аж.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Л.Золзаяаг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-д ирүүлсэн байна. Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай.  Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай,  үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, Авлигатай тэмцэх газарт ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-17 103.229.120.230

Ц.Амартөгс өмнө нь ТАЗ-д ажилладаг эмэгтэй мөн үү, юу ч шийддэггүй, арьсаа хамгаалсан, ямар ч чадваргүй, хуулиа зөв тайлбарлаж чадахгүй тийм хогнуудаар яадаг байнаа.ТАЗ-бүү ойртуул хол байлга, танай шинэчлэл, реформ хаа байна, хогнуудын цуглуулга, арай юу танай байгууллага, дарга Цэдэвсүрэнгээсээ эхлээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж