Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.16/ УИХ-д суудалтай ИЗНН, ХҮН нам, Үндэсний эвсэлд Засгийн газарт хамтрах саналаа хүргүүлсэн. Уг саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр, "Намын жагсаалтад тодорхой хэмжээний бодлогоор залуучуулын төлөөллийг багтааж, оруулж ирсэн. Тиймээс намын жагсаалтаа буцаад шүүмжлээд байж болохгүй. Нөгөө талдаа эдгээр залуучуудын байр суурийг өөр өнцгөөс харах хэрэгтэй.
МАН-ын бага хурлаас МАН дангаараа Засгийн газраа байгуулна гэдэг шийдвэр гараагүй. Харин алдаа гаргасан нам буюу АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргаж шийдвэрлэсэн. Гэхдээ намууд нэгдлээ гээд үүний цаана амаа хумхих ёстой гэсэн асуудал байхгүй. Уг шийдвэрийн дараагаар дахин хамтарсан Засгийн газар байгуулах бололцоо нээлттэй байсан. Тиймээс одоогийн байдлаар УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслүүдэд хамтрах хүсэлтээ өгчихсөн байгаа. Шийдвэрийг тухайн намын дарга ганцаараа шийдэхгүй учраас процессын дагуу саналыг хэлэлцэж байх шиг байна.
Намууд дотроо өнөөдөр нэгдсэн шийдвэрт хүрч чадах эсэхийг мэдэхгүй байна. Хэрэв хүрч чадахгүй бол маргаашаас УИХ-ын байнгын хороод хуралдаад явна.
Шинэ Засгийн газрын бүтцийн тухайд кабинетын зарчим алдагдчихаад байна уу гэж харж байна. Ерөнхий сайд нь огцорвол кабинет бүхэлдээ огцордог шүү дээ. Бид шинээр томилогдсон Ерөнхий сайдад маш том эрх өгсөн. Ажил үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх бололцоо олгохын тулд Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилох санал оруулж ирэх бололцоо олгосон. Үндсэндээ Засгийн газрын сайд нар Ерөнхий сайдаасаа маш өндөр хамааралтай. Засгийн газар гэдэг бол нэг баг.
Сайн ажилласан зарим сайд нарыг улираан томилохыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэн цаашид Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах бололцоотойг Ерөнхий сайд харах байх гэж бодож байна. Ямартай ч Засгийн газрын ажил бусад намын хамтралаар үргэлжлэх ёстой. Харин өмнөх Засгийн газар кабинетаараа хариуцлага хүлээх нь зөв" гэлээ.
зочин 2025-06-17 66.181.177.58
Сонгогчид дангаар засаглах эрх олгочихоод байхад бусад нам гэж бялуу хувааж байгаа юм шиг л байна дөө. Ажил биш зөвхөн албан тушаал
Нэргүй 2025-06-17 202.55.188.36
нууцаар санал хураая гэж будлиан хийсэн зэвүүн, зүгээр ажиллаж байсан багийг самарсан зэвүүн. хамтраад ажиллаж байсныг нураагаад хамтарч ажиллар ёстой гэдэг чинь юу вээ???!!!!!!
Нэргүй 2025-06-17 66.181.160.48
Гяяях гяячх зайл лаллараа
Нэргүй 2025-06-17 202.126.91.104
Нам биш нэр л байгаа дөө. 1 хүний намуудтай хамтарсан болж харагдах жүжиг. өөр юү ч биш. АН-гүй МАН бол амьгүй СҮГ. Юу ч хийхгүй, юү ч чадахгүй… Харж л байгаарай. 6 сарын насгүй ЗАСАг
BULGANII UGUUL 2025-06-17 66.181.188.197
ENE TEHEG SAXLAA AVAACH
Нэргүй 2025-06-17 103.229.120.230
• 6 нь ерөнхий чиг үүргийн яам:
• Байгаль орчин, Аялал жуулчлалын яам
• Батлан хамгаалах яам
• Гадаад харилцааны яам
• Сангийн яам
• Хууль зүй, Дотоод хэргийн яам
• Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамаа МАН-н сайдаа томилоорой.Оэрдэнэ хог боогосон, ялангуяа Байгаль орчны яаманд Одонтуяа маш их МАН-н хүмүүсийг анхан дунд шатанд ажлаас халсан.
Нэргүй 2025-06-17 66.181.160.48
Манжлж хужаагаа муулж оноо авч х***а манжа гаргаж ирэх гэсэн атга башир арга.