Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлчүүдийн баяр наадам буюу "Даншиг наадам"-ын төсөвт өртгийг сайн мэдэхгүй байна. Ер нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын талбайд тарьмал зүлэг дэвсэх гэхээр морьтой бэлтгэл сургуулилалт хийж, ургаж байгаа зүлгээ байхгүй болгочихдог. Тийм учраас хиймэл зүлэг дэвсэхээс өөр аргагүй. Одоо зүлгээ дэвсээд дууссан. Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны зургадугаар сарын 21-нд БНСУ-ын уран бүтээлчдийн тоглолт хийхээр төлөвлөсөн. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай ярилцаад зургадугаар сарын сүүлчээр тухайн үед бороо орвол бөхчүүд бэлтгэл сургуулилалт хийж, хиймэл зүлгэн дээр туршилт хийнэ гэсэн.
Хэрвээ бороо орохгүй бол гал унтраах машинаар зүлгийг норгож, туршиж үзнэ. Төрийн албан хаагчдыг ес орчим хувиар цомхотгож, тодотгол хийхээр байгаа.
Нийслэлийн төсөв улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг. Одоогоор нийслэлийн төсөв тасалдалгүй явж байгаа. Нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн талаас илүү хувийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулж байгаа. Тэгэхээр төсөв дээр тодотгол хийх шаардлагагүй. Харин төсөв дээр баталгааны асуудлаа шийдэх 2-3 төсөл байгаа. Нэгдүгээрт, тойрог замын ТЭЗҮ дууссан бөгөөд байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Метроных дууссан. Зарим төслүүд дээр холимог байдлаар хэрэгжүүлэхээр гадаадын төлөөлөгчидтэй уулзаж байна. Тойрог зам дээр 15 хувийн эх үүсвэрээ шийдэж, 85 хувьд 10-аас дээш жилийн хугацаатай Экзим банкаас зээл авахад Засгийн газрын баталгаа шаардлагатай байгаа. Баталгааны дүн энэ долоо хоногт эцэслэгдэх байх. Гурван багцаас бүрдэнэ. Тойрог зам ашиглалтад оруулснаар түгжрэл буурна. Эргэн төлөлтийн хувьд 10 хэдэн жилийн хугацаанд Замын сангийн хураамжаар эргэн төлөх тооцооллыг хийсэн. Бид өнгөрсөн жил бурхны авралаар хот хэдэн төгрөг босгож, эрчим хүчний салбарт засварт хөрөнгө оруулалт хийсний хүчинд энэ жилийн арванхоёрдугаар сарын 5-н гэхэд нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 мВт болж өргөссөн. Бөөрөлжүүтийн цахилгаан станц хугацаандаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Янз бүрийн осол гарахгүй бол эрчим хүчний тал дээр дутагдалгүй өвөлжинө. Дулааны асуудал хүнд байгаа. Салбарын сайд болон холбогдох албаныхтай уулзахад ДЦС-3 ТӨХК-ийн галын улмаас 9 дүгээр турбины зуух бүрэн шатаагүй учраас тэр зуух дээр технологийн горим өөрчилж, 1500 тонн халуун ус эргүүлэх технологиор явъя. Араас нь турбин гиноратораа захиалж, тендерээ зохион байгуулья гэж ярьсан" гэв.
Иргэн 2025-06-17 202.126.89.202
Осол гарахгүй бол гайгүй өвөлжинө гэдгээ мэдэж байна.БҮТЭНСАЙН БААТАР ДАРГА баяд сайдад итгэж биднийгээ хөлдөөж алуузай.Бид өлсөхөөс айхгүй.Авилгач,хулгайгаар дүүрсэн энэ орчлонд арай дориун нь та шүү.
Нэргүй 2025-06-17 203.91.115.40
Чи Дцс-тэй их ойртвол Ойрдуудын хулгайн сүлжээний чигжээс нь болно шүү. Чойжилсүрэнгээс холхон яваарай.
Иргэн 2025-06-17 103.71.101.179
Нийслэлчүүдийг цагаан хөвөнгөөр хучиж, өвчлүүлж байна. Батүүл даргын үед цагаан хөвөнгүй байж болж байсан. Нямбаатар том худлаа яриад, татвар нэмж, түгжрэл бууруулна гэж иргэдийг дарамтлөхаас өөрийг хийхгүй байна. Замын уулзварууаа давхар болгож, түгжрэлээ бууруул тэнэгээ. Битгий шуналаа урд нь тавиад бай. Цагаан хөвөнгөө арилгаж чадахгүй бол иргэдийг харшилтай болгосондоо мөнгөөр төл.
Нэргүй 2025-06-17 66.181.188.115
энэ н**ш байгаа юмуу. данхаа дагаад зайлаа гэж
Зочин 2025-06-17 103.212.117.59
хотын дарга зүтгээд л бна иргэд олж харах байхоо
Нэргүй 2025-06-17 103.57.95.87
АРП ТҮМНИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭГЧ БИТГИЙ х**
Нэргүй 2025-06-17 103.57.95.87
битгий хаяагаа мана
Иргэн 2025-06-17 66.181.183.95
Нямбаатар ажил хийж байна аа
Нэргүй 2025-06-17 66.181.181.90
Төлгөн коммунист аа битгий гуцаад байгаачээ . Чи эрчим хүчний талаар, зуух турбингенераторын үхсэн ацаа мэдэх вэ дээ…
Нэргүй 2025-06-17 202.126.89.202
хургаа мэдэхгүй чи юугаа хуцдаг юм бэ.
irgen 2025-06-17 103.57.95.197
хурдлаачээ, Орос нийлүүлье бүгд бэлэн байгаа гэсэн юм биш үү
Нэргүй 2025-06-17 66.181.160.103
Нямбаатар хүү муу хэлүүлэн байж ажлын төлөө хэр чадлаараа л зүтгээд байгаа юм шүү!! Ямар ч байсан Миеэ, иАлимаа, Су.Батболд нар шиг улайм цайм идэж уух гэж дайраад байхгүй, хааяа дутуу түүхий юм пал цал хийтэл хэлчихээд зад шүүмжлүүлээд зүтгээд л байгаа юм!! Харин цахилгаан станцуудыг хувийн компаниудаар бариулах нь зүйтэй, Бөөрөлжүүтийн жишээ??!! Төр оролцохоор л хулгай авлигаар гацаагаад огт урагшилдаггүй!!!
Нэргүй 2025-06-17 66.181.181.70
тэнэг юм ярихын өмнө тэгээд яаж байсын морьтой л бэлтгэл хийдэг байсан даа. Шахаасаар баахан үнэтэй хиймэл зүлэг авчихсан нөгөөдөхөө хаячиж болохгүй худлаа ч хамаагүй хэлээд шахаж байна даа. Монгол бөхийн гутал гэдэг хөлийн бөмбөгийн гутал шиг хадаастай биш тиймээс хиймэл зүлэг дээр маш их хальтарна.
Гиноратор 2025-06-17 66.181.161.242
тэнэг сэтгүүлч нэртэн минь, хаана ямар сургууль төгссөн бэ? Энэ хүнд гадаад хэл байтугай эх хэлний мэдлэг түй ч алга. уг нь генератор юмсан. английн generator гэсэн үг
Нэргүй 2025-06-17 103.168.34.84
Энэ хүнд итгэснээс эрхий хуруундаа итгэсэн нь дээр. Ногоон Чойжоо, Нянгар нарын гараар орсон Нийслэл хөлдүү бетонон ширэнгэ л болж бна, ямарч хот байгуулалт алга, бүх зүйл авлига дээр тогтож бна.