Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

"Трампийн байгууллага" 499 ам.долларын үнэтэй “T1” ухаалаг гар утсыг ирэх есдүгээр сард танилцуулах гэж байна. "Trump Mobile" гэх шинэ үйлчилгээ нь сарын 47.45 ам.долларын хураамжтай бөгөөд хязгааргүй яриа, мессеж, дататай. Мөн автомашины түргэн тусламж, эрүүл мэндийн зөвлөгөө зэрэг үйлчилгээг утаснаасаа шууд авах боломжтой.

“T1” ухаалаг утас нь алтлаг метал гадаргуутай, Америкийн далбааны зурагтай. Удахгүй худалдаанд гарах утасны танилцуулгыг харвал дэлгэц дээр нь "Америкийг дахин агуу болгоё" уриаг бичжээ.

"Трампийн байгууллага"-ын нэвтрүүлж буй энэхүү шинэ үйлчилгээний нэр нь "Төлөвлөгөө 47". Трамп өмнө нь АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч байсан, энэ удаад 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэгэхээр үйлчилгээний нэр болон сарын хураамжаар 45, 47 гэдэг тоонуудыг сонгосон нь учиртай.

Трамп болон түүний бизнесүүд бугуйн цаг, пүүз, библи зэрэг бүтээгдэхүүнийг Трампийн улс төрийн карьерын туршид гаргаж байжээ. Эдгээр бүтээгдэхүүн бүгд лицензийн гэрээгээр гарч байсан. “T1” ухаалаг утас ч адил. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнийг Трамп болон түүний байгууллага гардан бүтээж, борлуулаагүй, зөвхөн төлбөртэйгөөр нэрээ ашиглуулж байгаа гэсэн үг ажээ.

Лицензийн гэрээг олон нийт шүүмжилдэг ч гэлээ Трамп болон түүний гэр бүл хохирол багатайгаар бүтээгдэхүүний багцаа өргөжүүлэхээс татгалздаггүй. Трамп 2024 онд лицензийн гэрээнүүдээсээ найман сая ам.доллар давсан ашиг олжээ.

"Төлөвлөгөө 47"-ийн хувьд бусад ижил төстэй үйлчилгээнээс үнэтэй байгаа аж. Тухайлбал, "Verizon"-ы хязгааргүй яриа, мессеж, дата, хотспоттой үйлчилгээ сарын 25 ам.долларын хураамжтай байдаг. Мөн "Mint Mobile"-ын 12 сарын хязгааргүй үйлчилгээний сарын хураамж 30 ам.доллар байдаг.

"Төлөвлөгөө 47"-ийн дуудлагын төв хаана байрлахыг хараахан мэдээлээгүй байна. Сүлжээний хамрах хүрээний тухайд АНУ даяар үйлчилгээ үзүүлдэг гурван операторынхтой ижил байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-17 202.126.89.45

за энэ ч монгол хүнд зориулсан нь гарцаагүй. Тэнэг моя нар энийг тэнэг гэж уншдаг

Avatar

Нэргүй 2025-06-17 202.9.41.103

Энэ хогоор хүүрээ хийнээ

Avatar

Нэргүй 2025-06-17 103.229.122.36

Паа Трамп ТЭНЭГ гэсэн гар утастай ккк

Avatar

Нэргүй 2025-06-17 188.162.254.42

жомбог трамп дандаа яс хаяна.

Avatar

Дамба 2025-06-17 192.82.65.175

Т1 байхдаа ч яахав дээ үү ха ха ха яг даа. Т1 хүн яг өөртөө зориулаад Т1 нэртэй утсаа гаргалаа даа. Монголд авах хүн байх болов уу даа. Т1 хүн л авна даа.

Avatar

Нэргүй 2025-06-17 103.212.162.141

Ти уан гэж байхад тэнэг гэж ойлгоод байдаг Т1 гар вэ

Avatar

Нэргүй 2025-06-17 185.220.101.22

Трамп браво! Тэнэгүүдэд зориулсан Т1 утас, ха ха ха

Avatar

ХАХАХА 2025-06-17 202.9.40.138

Т1 утас…

Avatar

Нэргүй 2025-06-17 103.212.118.149

** s** haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж