Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ

Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ

Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ
Олон нийтийн сүлжээнд Хурдан морь сонирхогчдын групп дээр "Хотон шувууны хошуу зарна" гэх зар байршуулж, нэн ховор амьтан болох борцгор хотон шувууны хошууг бусдад худалдахыг завдсан шүүгдэгч нарт торгох ял оноожээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Х, М нарыг “Хурдан морь сонирхогчдын групп” дээр “Хотонгийн хошуу зарна” гэх зарыг байршуулж, нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошууг бусдад худалдахыг завдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Х, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэн ховор амьтны жагсаалтад хамаарах Борцгор хотон шувууны хошууг 2016 оноос хойш хадгалсан, улмаар урьдчилан үгсэн тохиролцож цахим орчинд зар байршуулах замаар бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Мөн борцгор хотон шувууны толгой, хошуу 11.790.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хоёр дахин өсгөж тогтооно гэсний дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 23.580.000 төгрөгөөр тогтоож, нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн” бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж, энэхүү шинжээр үйлдэгдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Мөн Амьтны тухай хуулиар нэн ховор амьтны түүхий эдийг агнасан болон агнаагүйгээс үл шалтгаалан олж авч хадгалах, худалдахыг хориглосон байна.
Борцгор хотон шувуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын 01 дүгээр хавсралтын нэн ховор шувууны жагсаалтад болон Монгол Улсын улаан номын /2016 он/ нэн ховор шувууны жагсаалтад багтсан, тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй нэн ховор амьтанд хамаардаг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ebo 2025-06-17 122.201.31.250

Modon husuuraa her helmet bna yun shuvuunii hush uugaar mornii huls archih ve tegeed Mori hurdan bolohgui mayag yum daa harin ch nugel yum

Avatar

Нэргүй 2025-06-17 203.91.115.40

БИ БОЛ ИЙМ ХУЛГАЙЧУУДИЙГ ҮЛДЁЭН НАСЫГ НЬ ТЭРГЭНЦЭРМЙН ХҮН БОЛГОНО!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-06-17 103.212.162.141

Хотон шувуу ховор амьтан биш шүүдээ. Монголд л цөөхөн болохоос дэлхийд бол үгүй. Тэгээд ч манай цөөхөн хэдэн загасыг жинхэнэ цөлмөчөөд явчихдаг шувуу

Avatar

Нэргүй 2025-06-17 103.229.123.64

SEXSEER VANXANDI80955877ANUSDAAD XUCHINDEX ERD80955877VANXANI AJIL XNE

Avatar

Нэргүй 2025-06-17 202.9.41.96

Хүний эрх чөлөө нэрийн дор хууль зөрчдөг явдөл гарзар авсан. Хэрэгт орохоороо улс төрийн намын далбаан дор орж ял завшдаг явдал газар авсан. Монгол улсад дэг журам сахилга бат, хуулийг дагаж мөрддөг байдал дутагдаж байна. Юм л бол өөрсдийнхөө хүслийг гүйцэлдүүлэх гээд гудамжинд орилж хашгирдаг болсон. үүгээрээ төр засаг хууль хяналтынханд нөлөөлдөг. Гудамжны сэтгэл зүй уур амьсгалаар биш хуулиараа л явах учиртай. Гэвч тэгж чадахгүй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж