Зуны саруудад төв, говийн нутгаар хур тунадас ахиу орно

Зуны саруудад төв, говийн нутгаар хур тунадас ахиу орно

Зуны саруудад төв, говийн нутгаар хур тунадас ахиу орно
Shot with OldRoll Argus.

Цаг уур орчны шинжилгээний газраас зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.


Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр, долоо, наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх аж. Харин хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага хуурай, говь болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Есдүгээр сард агаарын температурын болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байгаа бол зуны саруудад говь болон төвийн бүс нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа ажээ.

Тиймээс гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөв.

Долдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Мөн долдугаар сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Өвөрхангай, Дундговийн нутаг, Баянхонгорын зүүн, Төвийн өмнөд, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-06-17 103.229.120.178

Өдрийнхөө мэдээг үнэн гаргахыг хичээцгээ. Юун сарын мэдэг урьдчилж хэлэх вэ.Ренчинбямбаев гуай ус цаг уур, жин хэмжүүрийн хоёр газрыг нэг байранд орсныг дуулаад худалч, хулгайййч хоёр нэг байранд орджээ гэж хэлсэн тухай яриа бий шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж