Израилийн нисэх онгоцууд Тегеран дахь Ираны төрийн телевизийн төв байрууд руу цохилт өгчээ. "Исламын бүгд найрамдах Иран улс дамжуулж байна" суваг тухайн үед шууд дамжуулалттай байсан боловч дэлбэрэлт сонсогдож, студийн гэрэл гэнэт унтарснаар нэвтрүүлэг тасалдсан байна. Уг цохилтоос болж дор хаяж нэг ажилтан амиа алджээ.
Израилийн арми Ираны дэглэмийн харилцаа холбооны төвийг онилсон гэж мэдэгдэв. Тус барилгыг иргэний дэд бүтэц мэт харагдуулж, цэргийн ажиллагаа явуулж байсныг тагнуулын мэдээллээр илрүүлсэн гэжээ.
Харин Ираны Гадаад хэргийн сайд энэ халдлагыг дайны гэмт хэрэг гэж нэрлэлээ.
Тегеранчууд сүүлийн өдрүүдэд орон гэрээсээ дүрвэх болсон тул хотоос гарах хурдны замууд түгжирсэн байдалтай байна. Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даваа гаригийн үдээс хойш баруун Тегераны 3-р дүүргийн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг зөвлөөд, тухайн бүс дэх цэргийн дэд бүтцийг онилох гэж байгааг мэдэгджээ. Үүнээс хэдэн цагийн дараа Ираны төрийн телевизийн барилга цохилтод өртсөн юм.
Нэвтрүүлэг хэсэг тасалдсаны дараа дахин эхэлсэн бөгөөд телевизийн захирал Пэйман Жебелли мэдэгдэл хийж, "Манай байгууллага болон ажилтнууд эцсээ хүртэл бууж өгөхгүй" гэжээ.
Израилийн арми Ираны пуужин харвах төхөөрөмжүүдийн гуравны нэгийг устгасан гэж мэдэгдээд буй. Түүнчлэн Ираны баруун хэсгийн Керманшах дахь эмнэлгийг онилсон байна. Гэвч тус эмнэлгийн ойролцоох барилгуудыг сумны агуулах болгосноороо иранчууд энгийн иргэдийг хүн бамбай болгож байна гэж Курдын хүний эрхийн бүлгэм мэдэгджээ.
Дашрамд дурдахад, Баасан гаригаас хойш Израилийн агаарын цохилтоор 224 хүн амиа алдаж, 1200 хүн бэртэж гэмтээд байна. Нөгөө талд Ираны цохилтоор 24 хүн нас барж, 592 хүн шархдав.
Нэргүй 2025-06-17 202.55.188.119
Шарсан тахиа болжээ hha
Нэргүй 2025-06-17 59.153.112.224
Vvv
Бодоо 2025-06-17 202.9.46.224
ДАВАРСАН ЖҮД НАР
Нэргүй 2025-06-17 59.153.113.104
Израиль довтолсноос дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 150 ам доллар болж өсөж дэлхийн эдийн засагт том цохилт болох нь гэж эдийн засагчид дүгнэж байна. Манайх ч гэсэн хчмд байгаа дээр нь шатахуун нөөцөлж хямралын хор нөлөөг багасгах арга хэмжээ авмаар юм. Нефтийн үнэ дэлхийд өсөөгүй байхад хулхигдаж үнээ нэмдэг компаниуд одоо бүр жинхэнэ хөөрөгдөж юмны үнэ талийх байлгүй
Нэргүй 2025-06-17 103.168.34.84
Энэ бол орчин цагт байж болохгүй алан х***х ажиллагаа.
Ок 2025-06-17 202.9.46.19
Зүйтэй, одоо цөмийн бөмбөгний үйлдвэр, ураан баяжуулах фабрик, пуужин болон дроны үйлдвэрүүдийг нь нураагаад өг. 1980-аад онд Ирак улс Саддам Хуссены дарангуйллын үед Ираныг цөм цохиж явлаа, манай Гүег хааны үед Ираныг бараг тэгшлэнгээ алдаж байлаа, муусайн харгис шийтийн шашинтай буруу номтнууд.
Нэргүй 2025-06-17 202.9.46.49
чиний гүег гэж ямар юм байдын баастайгаа хутгалдсан г***. өмхий үнэр хир баас шээсээ цэврэлж мэдэхгүй.
Нэргүй 2025-06-17 66.181.185.19
чи казах байх.
Ххх 2025-06-17 122.201.31.32
дэнэг гөбссс
Нэргүй 2025-06-17 202.9.41.96
Иран улс өчүүхэн газар нутагтай даварчихсан Израйлийг газрын хөрстэй нь тэгшилж чаддаггүй юм байхда. хөрш зэргэлдээх бараг бүх улстайгаа дайтлаа. Арабын ертөнц дунд ганцаараа мөртлөө харсан газар руугаа дайрч дайн хийж чадаж байна гэдэг нь АНУ-ын дэмжлэгтэй шууд холбоотой. АНУ бол өөрөө Ирантай дайн хийгүй байна. Харин Израйлийг турхирчихад сууж байна. АНУ бол инэхээр хорчин улс юмдаа
Дамба 2025-06-17 192.82.65.175
Дарангуйлалтай нийгэмд хүч байдаггүй юм аа. Бүх зүйл нь худал хуурмаг байдаг юм. Чам шиг хуурагдсан тархи ойлгоход их хэцүү. Орос ч яг адилхан
Нэргүй 2025-06-17 66.181.160.119
балай шахуу юм даа
өвгөн 2025-06-17 192.82.65.103
ираны харанхуй бүдүүлэг шашны туйлширсан фашист дэглэм удахгйү сүйрэнэ.
Zochin 2025-06-17 66.181.184.63
Mongol hezee shashinaar gaduurhdag bolchiwoo.
Нэргүй 2025-06-17 107.189.1.9
Иранчууд Еврейн дэглэмийн төв телевизид нь яг адилхан цохилт өгөх биз, ккк
Нэргүй 2025-06-17 192.82.65.175
Нохойн баас гэдэг юм
Нэргүй 2025-06-17 202.179.25.231
ВВС,CNN худал гуцаж Америзийг дэмждэг
Нэргүй 2025-06-17 202.9.46.49
Ажилчид нь өөрсдөө энийг ярьж эсэргүүцэж байгаа. Зарим нь ажлаа хаясан.