Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй

Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон цагаас нь эхэлээд Г.Занданшатарын амаргүй өдрүүд эхэлнэ гэсэн нь биеллээ олсон. Ерөний сайдын үүрэг ажилдаа ороод тав хонож байгаа ч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ оруулж ирж хэлэлцүүлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн нь Г.Занданшатарын амаргүй өдрүүд үргэлжиж буйн нотолгоо.

УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр гишүүдийн асуултад хариулах үеэрээ ирэх долоо хоногт төсвийн тодотгол оруулж ирэхээс өөр аргагүй хэмээн яаравчилж байсан Ерөнхий сайдын ам ажил тохиролцоо, тохилцооноос болоод саатсан бололтой.

Ямартай ч өнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийхээ зураг, төөргийг баттай болгоод МАН дотроо болоод УИХ-д суудалтай нам,эвсэлүүдтэйгээ тохироод хүрээд ороод ирэх болов уу гэсэн хүлээлт өчигдөр /2025.06.16/ талаар болсон. Төрийн ажил ч, төрийн ордон ч эзгүйрсэн.

Дуншиж, дуншиж Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр буюу Даваа гаригт УИХ-д суудалтай ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах саналыг зөвшилцөхөөр хүргүүлсэн нь МАН дангаараа Засгийн газраа байгуулах нь гэсэн таамагт цэг тавив. Ерөнхий сайд Г.Занданшатар ямар ч л байсан УИХ-д суудалтай улс төрийн намуудаас Ардчилсан намаас бусадтай нь хамтрахаар саналаа хүргүүллээ.

Тэгвэл ИЗНН-ын Улс төрийн Зөвлөл өнөөдөр /2025.06.17/-ны 11.00 цагт хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргах бол ХҮН намын төлөөллийн төв байгууллага болох Төлөөлөх зөвлөлийг 10.00 цагт хуралдуулж, Ерөнхий сайдын хүргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтрах саналыг хэлэлцэж улс төрийн шийдвэрээ гаргахаар тогтсон байна.

Нэгэнт хамтран эсэх дээр шийдвэрээ гаргах улстөрийн намуудын дотоод уур амьсгал өөрчлөгдөж эхлэв. Тухайлбал, ХҮН намын хувьд өмнөх хамтарсан Засгийн газарт багтаж ажилласан. ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд Шадар сайдаар ажилласан бол Боловсролын сайдаар ХҮН намаас сонгогдсон Г.Наранбаяр ажилласан. ХҮН намын хувьд энэ удаагийн хамтралд барьц ахиулах бодлого баримтлах боломж боломж, нөөцийн хувьд хомс. Тэр ч бүү хэл хамтарч ажилласан өмнөх Засгийн газар нь огцорчихоод байхад дахин хамтралд орж сандал суудлын араас гүйх нь ХҮН намын үндсэн бодлого мөн үү биш үү гэдгийг харах л үлдээ.

Харин өчигдрийг хүртэл ИЗНН-ын дарга Б.Батбаатарын хуьд албан ёсоор хамтар бичиг ирээгүй учраас энэ асуудалд байр сууриа илэрхийлэх боломжгүй гэж гүрийсээр ирсэн. ИЗНН-ын дэвшүүлсэн бодлого, үнэт зүйл, бодлого хандлагаас нь харахад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбараа авах санал гаргах байх гэсэн урьдчилсан таамаг бий. Тэгвэл ИЗНН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдсон М.Нарантуяа-Нара "Хүний хүчээр Их хуралд суудалтай болчихоод, Засаг авах хэмжээний юм ярьцгааж, бас хүнийг хэцүү нэртээр нь дууддаг новшнууд их болжээ. Манайх засагт хамтарлаа ч хүний нөөц гарын таван хуруугаар дуусна.Би хүний өөрийнгүй үнэнийг чинь дуудна. Маргаашийн та нарын элдэв суудал горилсон хуралд очно гэж гонж. Угаасаа юу болдог билээ дээ, үхсэн баас" гэж байр сууриа илэрхийлсэн харагдана лээ.

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд  Ерөний сайдыг томилохтой холбоотой УИХ-ын нэгдсэн  чуулган дээр "Улс төр хагаралтай, эдийн засаг хямралтай энэ үед Засгийн газрын тэргүүнд горилогч бол үнэхээр эрх мэдэлд дуртай нэгэн байж болох. Эсвэл улстөрчийн хувьд ханцуй шамлан хүндрэл бэрхшээлийг даван туулъя гэж болох. Ийм хоёр заагт л сонголт хийх байх. Таныг бол ханцуй шамлаад үзье гэдэг тал дээр байгаа болов уу гэж бодож байгаа. Таалагдахгүй байна, эргэлзээтэй байна, итгэл төрөхгүй байна.Таалагдахгүй байгаа нь, Ерөнхий сайдыг сонгох анхан шатны сонгууль МАН-ын Бага хурал дээр болсон. Бага хурал хаалттай хуралдсан, гишүүдийнхээ гар утсыг хурааж авсан. Саналын хайрцгаа хөшигний ард задалж тоолсон. Энэ ардчилсан зарчимд нийцэх үү. Ер нь цаашид нэр дэвшигчийг шийдэхдээ ил тод зарчмаар хандах ёстой л доо. Та өөрөө үүнийг улстөрчийн хувьд юу гэж харж байна вэ.Эргэлзэж байгаа нь, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаа дараа нэг зүйлийг хэлсэн. Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон, зөрчилдөөд байна гээд. Та Ерөнхий сайд болсноор энэ зөрчлийг шийдэх үү.Итгэл төрөхгүй байгаа нь, би таныг юу руу яваад орж байгаа бол гэдэг дээр санаа зовж байгаа. ЗГ-ын кабинетын зарчим алдагдсан. ЗГ-аа огцруулахын төлөө ажилласан, урвалт шарвалт маш их байсан. Ийм итгэл үнэмшилгүй кабинет түүхэнд бүрдэж байгаагүй" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл түүний болоод намынханы итгэл, эргэлзээ нь тайлагдсан эсэхийг харах үлдэж байна.

Сануулахад Ерөнхий сайдын улс төрийн намуудад  хүргүүлсэн саналд, "Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм" хэмээн онцолсон байдаг. Нэмэгдүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөг эсэхийг бодох л хэрэгтэй дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-06-17 122.201.31.138

Хар авгай Доржхандаа засагт орж тэнэгтвээ хаха

Avatar

Зочин 2025-06-17 122.201.31.138

Нууц амаргуудаа аваад зайлаа.14 тэрбум төгрөгөөр казино тоглоно,засгийг унагаж тоглоно

Avatar

Нэргүй 2025-06-17 66.181.186.51

МАН дангаараа Засгаа байгуулж чадахгүй байгаа юм уу…?!
Дангаараа хариуцлагаа үүрээд яв л даа! Сонгогчдын өгсөн санал хамаагүй болчихсон юм уу?!

Avatar

дорж 2025-06-17 202.131.251.130

Халуун хөнжилд дургүй тийм тэнэг хүн энэ цаг үед байхгүй. Номт бол бүүрч дуртай. төрийн хяналтгүй мөнгийг гоё нэрээр идэж уухаа номт дэндүү сайн мэдэж байгаа. баян байхын хирээр харамч байдаг гэсэн шүү дээ. Муу Батбаатар нэг сайд болж энэ насны мөрөөдлөө биелүүлж дээ зайлуул.ХҮН нам ч хүн биш болсон шүү дээ. Тэр Доржханд бол жинхэнэ алиа салбадай болсон. тэр нөхөрт улс орны эрх ашиг огт хэрэггүй. том бялуу хусам талх л хэрэгтэй.

Avatar

ХАХАХА 2025-06-17 202.9.40.138

"Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй". "Дээдэс нь суудал аа олохгүй бол доодос нь гүйдэл ээ олохгүй" гэдэг үгнүүд одоо бүүр улиг болоод чихэнд наалдахаа ч больж.

Avatar

Нэргүй 2025-06-17 202.9.41.96

Занданшатарыг АН-ынхан зүгээр ажлыг нь хийлгэж харагдаач. 2026 оны гараад л "огцор огцор" гэх хөдөлгөөн эхэлж түүнийг нь энэ удаад нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Лодойсамбуу нар ичээд анхлан санаачлахгүй харин Цогт гэрэл, Тэмүүжин нарын гишүүд санаачлах байх гэж таамаглаж байна. Тэгээд л засгийн газар огцорч 3-р ээлж хоолондоо орно.

Avatar

Нэргүй 2025-06-17 66.181.160.103

Доржханд бол албан тушаалд нугасгүй, үүний төлөө юугаа ч золиослохоос буцахгүй бэртэгчин!! Харин Номтойбаяр МАН-ын хөнжилд орохгүй байх гэж найдаж байна?!

Avatar

Нэргүй 2025-06-17 66.181.171.141

yaana daa ene uls oron . hulgaich deeremchin huchindegch avilgach nuhduud turiin ulsiin sentiid uurleed duuslaa daa

Avatar

Нэргүй 2025-06-17 103.229.120.230

Наадах Батбаатар гэж нөхөр АН-д бхдаа бас дарга хиймэр болоол пампарстай гээд нэр хоч зүүгээд бсан, яагаад НН-дарга болдог бнаа, Бараг Нараа нь дээр бх даа, Ббаатараас юу ч гарахгүй бүтэхгүй нөхөр

Avatar

Нэргүй 2025-06-17 66.181.177.80

номт бол ерөнхий сайд шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж