Орчин цагийн Улаанбаатар хотод өнгөрсөн түүхийн баримт, дурсгал болсон байшин барилга маш цөөн үлдсэн. Гарын 10 хуруунд багтахгүй түүхэн дурсгалт барилга, байшингуудын ихэнх нь хувийн хэвшлийн эзэмшилд очиж, сүйдэж эхэлсэн. Улаанбаатар хотын төв хэсгийг неокласизмын загвартай, архитектурын шийдлээр байгуулсан гэдгийг судлаачид онцолдог. Энэ талаар судлаач Г.Очбаяр өмнө нь ярихдаа "Тухайн үедээ Засгийн газрын ордон хамгийн өндөр нь бол бусад барилгыг Төрийн ордноос намхан барьсан байдаг. Улаанбаатар хэвтээ тэнхлэгийн чиглэлтэй хот. Неокласизм загвартай барилгууд хэвтээ тэнхлэгт яг нэгэн жигд харагддаг бөгөөд орон зайн хувьд өгүүлэмжтэй болж байгаа юм" гэдгийг хэлж байв. Эдгээр барилгуудын нэг хуучнаар Элдэв-Очирын театр буюу Монголын хөрөнгийн биржийн барилгыг сэргээн засварлаж байгааг энэ удаа сурвалжилж байна.
Энэ барилга нь түүхэн дурсгалт соёлын өв учраас сэргээн засварлалтын зураг төсөл хийх эрхтэй компани зургийг нь зурж, мөн сэргээн засварлах эрхтэй компани сэргээн засах ёстой.

Тэгвэл барилгын фасадны сэргээн засварлалтын зураг төслийг "Сүлд проект" ХХК хийсэн байна. Ингэхдээ салбар яамнаас холбогдох зөвшөөрлийг авсан гэдгийг тус компанийн захирал Г.Нямцогт мэдээлэв. Харин сэргээн засварлалтын ажлыг барилга угсралтын "Их очирт хүрдэн" ХХК хийж байгаа гэнэ.
Дурсгалт барилгын гаднах будгийг нь юу ч үгүй хусч, шинээр будаж байгааг судлаачид шүүмжилж байгаа юм. Ингэснээр түүхэн дурсгалт барилга анх ямар будагтай байсан гэх мэдээллийг нь устгаж байна гэсэн үг. Соёлын өвийг авран хамгаалахад тухайн барилгын мэдээлэл цуглуулах маш чухал байдаг. Тэрэнд будаг хүртэл чухалд тооцогддог аж.
АНХ КИНО ТЕАТРЫН ЗОРИУЛАЛТААР БАРЬЖ БАЙЖЭЭ
Хөрөнгийн биржийн барилга нь 1946-1948 онд Японы олзлогдсон цэргүүдээр кино театрын зориулалттай баригдсан бөгөөд энэ барилгад 1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр байрлаж байв. Эл барилгын өмнө түрүүнд нь Баатар вангийн хороо буюу Түшээт хан аймгийн Баатар хан ноён Наваан-Юндэн түүний ах Ойдов нарын орд харш байсан гэдэг.
Ойдовынд хувьсгалч, эх орончдын нууц хурал болж байсан хууч ярианууд бий. Хожим нь барилга баригдахаас өмнө маршал Ю.Цэдэнбалын гэр байсан ажээ.
Хөрөнгийн бирж нь улсын үл хөдлөх хөрөнгийг хувьчлах бололцоог бүрдүүлэх зорилгоор анх байгуулагдаж, 1991 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт 10 мянган төгрөгний цэнхэр болон ягаан тасалбар олгож хүн бүрийг анхны хувьцаатай болгосон түүхтэй билээ. Энэхүү хувьцааны арилжаа 1992 оны хоёрдугаар сард албан ёсоор эхэлсэн бөгөөд тухайн оны аравдугаар сарын байдлаар тус хөрөнгийн бирж дээр 121 компанийн хувьцаа арилжаалагджээ.
Дараагаар нь 1995 онд Үнэт цаасны хууль батлагдсанаар дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад стандарт үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ. Одоогоор Монголын хөрөнгийн бирж дээр 400 гаруй компанийн хувьцаа байгаа бөгөөд тэдний тавны нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн хувьцаа ажээ.














Гэрэл зургийг Л.Энх-Оргил
XOLOONi keni$; 8 цагийн өмнө 50.169.138.78
MNGR
-xundluu; 8 цагийн өмнө 50.169.138.78
XXXX
gelenGay k angryc 8 цагийн өмнө 50.169.138.78
YZLEGUin ZYCDEG
U 8 цагийн өмнө 50.169.138.78
–
tyyx dyrsgal, desfeen 8 цагийн өмнө 50.169.138.78
boliochee +erxui xyryygaar + Negeer
NYRAAGCH -ZASBARAAr -ZURAG ed material,buchug bapumt, ystgaj, olon mungubi xeregteig ystgana. 8 цагийн өмнө 50.169.138.78
iLL NURAAGCH CTr
Зангараг 2025-06-17 59.153.112.38
Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр 2 ыг өөрсдийнхөө алергитай нүүрний арьс шиг болгоод хаясанд харамсаж явдаг шүү.
Засал 2025-06-17 59.153.112.38
Дуурийн театрын хуучин будгийн сайн хусч арилгаагүйгээс одоо шинэ будаг нь хөндийрч хууларсан байдалтай, хайран хөрөнгө, хөдөлмөр үрсэн ажил болсон. Энэ байдлыг давтахгүйн тулд хуучин будагнуудыг сайтар хусч будах гадаргуугаа сайхан гөлийтөл сайн чанарын замаскаар өнгөлж тэгшилж байж будах хэрэгтэй. Түүхэн дурсгалт барилга сүрлэг, донжтой байх ёстой.
Зочин 2025-06-17 103.229.123.74
Түүх соёлын өв сэргээн засварлар тусгай зөвгөөрөлтэй компани сэргээн засварлаж байгаа юм байна. Хэрэгт дурлаж очиж уулзлаа.
Сэргээж байна. 2025-06-17 103.229.123.74
Түүх, соёлын үнэт өв болсон барилгуудыг сэргээн засварлаж, хойч үедээ өвлүүлэх үйлсийг тууштай дэмжиж байна. Үндэстний бахархал, соёлын дархлааг хамгаалах энэ чухал ажилд амжилт хүсье!
Зочин 2025-06-17 202.55.188.104
жорлонгоос ч бариж чадахгүй байж, нураагаад л байдаг
Нэргүй 2025-06-17 66.181.181.84
энэ байшинг будах 33 дахь асуудал л баймаар юм
Нэргүй 2025-06-17 202.9.41.96
Шинэ сайхан орчин үеийн барилга барих хэрэгтэй
Зочин 2025-06-17 66.181.179.71
Засаж байна гээд шавар наасан мэт болгов. Энхтайваны гүүр хичнээн сайхан өнгө үзэхжтэй байсныг М.Энхболд УБхотын дарга байхдаа идэж ууж ханахгүй засуулж байна гээд ямарч өнгө үзэмжгүй шавар гүүр болгосон .
Нэргүй 2025-06-17 66.181.187.252
Тиймээ,манай муу Ми данжаад бол үнэхээрийн МУЛГУУ улаан сухай шүү дээ, хөөрхий !
Нэргүй 2025-06-17 66.181.186.102
ХҮҮЕЭ ЭНЭ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭ ӨӨР ГАЗАР БАРИХАД ЯАДАГ БАЙНАА. 90-ЭЭД ОНД ХУУЛЬ БУСААР АВЧ ЗОРИУЛАЛТЫГ НЬ ӨӨРЧИЛЧИХӨӨД ОДОО НУРААГААД БАЙХДАА ЯАДАГ БАЙНАА. ХАРИН Ч НУРААХ БИШ МУЗЕЙ БОЛГОВОЛ ТААРНА. ГАДААДЫН БАРИЛГУУД 200-300 ЖИЛ ОРШИН ТОГТНООД БОЛООД БАЙДАГ, МАНАЙ БАРИЛГУУД 50 ЖИЛ Ч БОЛОХГҮЙ МУУДАЖ ХӨГЦӨРСӨН ГЭЭД НУРААГААД БАЙДАГ. ОРОНД НЬ НЭЭХ ИХ ХӨӨСӨНЦӨР БОЛСОН ТЕНЬТЭЙ ШИЛ БОЛГОХ ГЭЖ БГААН.
Бодит байдал 2025-06-17 66.181.190.69
засаж байна шүү дээ,тэгээд хамуурсан юм шиг барилга байж байх уу! Үгээ олж ярьж сур,70,80 жил болоод л түүхэн болчих уу?.Муудсан юмаа сольж,засаж шинэчлэх нь хүний ёс.Аятайхан нөхцөлд амьдарч чадахгүй бол уулын мухарт очиж бүг!
Нэргүй 2025-06-17 66.181.177.147
номингийн хийсэн тэнэг ажил, ёстой юу ч гэхэв дээ, мөнгө хүүлэгчид төрд ажилладаг юм байна.
Нэргүй 2025-06-17 203.91.115.49
Элэнцэгнийх нь. Чойжин ламын сүм мэтчилэн барилгуудыг л дурсгалд хамруулж болно.
Нэргүй 2025-06-17 103.168.34.84
Барилгын фасадыг, тэр тусмаа ховор хуучин классик загварын барилгын засварыг номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан хүмүүсээр хийлгэвэл яасын, баганын толгойг боронз юмуу, ямар сэжгийн өнгөтэй эмульс хийчихсэн байсын, чулуу хийсэн нь хямдхан муу хиймэл хавтан, хуучин үүд нь цул зузаан чулуу байсныг чулуун хавтан наачихсан. нэг үе барилгыг сүйдэлсээн.
Нэргүй 2025-06-17 103.168.34.84
Одоо энэ барилгыг амархнаар нь хар замаск, чулуун замаск л хийнэ. Өнөөдөр Монголын барилгын фасад ны сонголтгүй 2 хон төрөлтэй, 1 – чулуу, шил, 2 – чулуун замаск.
Нэргүй 2025-06-17 103.168.34.84
Элдэв Очирын барилгын үндсэн фасад шороон охор, давс, байгалийн шохойн холимог л байгаа. Байгалийн шохой хөгц мөөгөнцрөөс барилгыг хамгаалдаг болхоор Хятадын цагаан хэрэм хүртэл сайнаараа хадгалагдан үлдсэн бдаг.
Нэргүй 2025-06-17 202.126.88.157
Анхны өнгө нь охороор будсан байсан. Цагаан хэрмийн засварт маш их мөнгө төсөвлөж буддаг гэсэн
Нэргүй 2025-06-17 103.168.34.84
Оросын СОТ 3,4 трестынхэн шагрег буюу шуб шаврыг жинхэнэ гоё хийж байв, түүнээс гадна цагаан чулууны прошок, 0,5 хайрга. цагаан цементтэй шавраар шавардан дараа нь угааж маш гоё хээнцэр тразит гэх фасад хийдэг бсан нь зарим барилгуудад одоо ч харагддаг. Үүнээс манай УБ хотын барилга трестын бригадууд сурцгааж хийж эхэлсэн бдаг.
Нэргүй 2025-06-17 103.168.34.42
Zugeerl zasch bnashd uhsenee hudlaa suidej bna ntr geed h*****d bgan
Нэргүй 2025-06-17 103.168.34.84
Хятадын би чаднууд 2000 оны эхэн үеэс ирж фасаданд цагаан замаск түрхэж эмульс хийснээс эхлэн манайхны би чаднууд даган дууриаж хамаг барилга хамуутай тэмээ шиг болцгоосон, дараа нь Хужаанууд цагаан замаскаа шагрены хошуугаар цэр, нус шидчихсэн юм шиг цацаж эмүльсднж сэжгийн муухай болсоон.