Сүүлийн жилүүдэд гаднын улсыг зорих иргэдийн цуваа тасрахгүй байгаа. Энэ нь ердөө тодорхой хэдхэн шалтгаанаас үүдэлтэй. Тодруулж хэлбэл, хөдөлмөрийн үнэлэмж, амьдрах орчин, татварын дарамт, үнийн өсөлт зэргээс шалтгаалж дийлэнх залуучууд хүний нутагт хөл тавьж хар ажил хийж амьдрал ахуйгаа өөд татаж байна. Угтаа залуусын чин хүсэл нь эх орондоо халуун ам бүлээрээ элэг бүтэн амьдрах. Гэтэл Монгол Улсад хөдөлмөрлөөд сайхан амьдрах боломжгүй болсоор байна.
Өвөл нь утаанд хордож, ханиад томуунд дарлуулж хэдэн зуугаараа эмнэлгийн ор сахина. Ингээд эмнэлгийн ор битгий хэл шал олдохгүй. Эм тарианд олсон хэдэн төгрөгөө зарцуулна. Энэ мэт Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бидэнд байхгүй. Тиймээс залуучууд хайртай бүхнээ орхин гаднын орныг зорьсоор байгаа юм. Монгол Улсын нийт хүн амын таван хувь нь гаднын улсад амьдарч байгаа аж.
Тодруулбал, 2024 оны байдлаар 135 мянган иргэн гаднын улсад амьдарч байна. Энэ нь 2020 оныхоос 17 орчим хувиар өссөн үзүүлэлт аж.
Гадаад амьдарч байгаа нийт иргэдийн 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр эмэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 70 орчим хувь нь дээд боловсролтой гэсэн судалгаа байна.
Гаднын улсыг зорьж буй иргэдийн дийлэнх нь Өмнөд Солонгос улсыг зорьдог бол үүний дараа Япон улсыг зорьдог аж.
Тодруулбал, гадаад амьдарч буй нийт иргэдийн 55 мянган иргэн нь Өмнөд Солонгос улсад амьдарч байна.
Харин Япон улсад19500, АНУ-д 19000, Австрали улсад 11000, Казакстан улсад 7200, Чех улсад 6500, Ирланд улсад 5300, Хятадад 5100 иргэн тус тус оршин сууж байгаа гэсэн судалгаа байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ажиллах хүчний хомсдол бий болсон нь аж ахуй нэгж эрхлэгчдийн тулгамдсан асуудал болоод байгаа нь үүнтэй холбоотой. Монголчуудын дундаж цалин 2.5 сая төгрөг. Үүнээс татвар, нийгмийн даатгалаа төлөөд гар дээр 1.800.000 орчим мянган төгрөг авна. Энэ нь амьдрахад хаанаа ч хүрэлцдэггүй. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэр тулсан үнэтэй. Дээрээс нь монголчуудын дийлэнх нь ямар нэгэн байдлаар өртэй.
Үнэндээ хөдөлмөрийн насны иргэдийн ажил хийх зорилго нь дулаан орон байр, хөл дүүжлэх унааны төлөө чиглэж байна гэж хэлж болно.
Угтаа залуус тогтмол цалинтай ажил эрхэлснээр нь үл хөдлөх хөрөнгөтэй болох, цаашлаад үр хүүхдэдээ чанартай боловсрол олгох, эрүүл мэнддээ анхаарах амьдралын чанараа дээшлүүлэх учиртай. Гэтэл энэ боломж монголд бага гэж харж байна.
АНУ-д нэг сарын дундаж цалин бусад улсаас хамгийн өндөр буюу 14 орчим сая төгрөг, Австралид 10 сая төгрөг, Швейцарт 8.4 сая төгрөг, Их Британид 7.8 сая төгрөг, ХБНГУ-д 7.8 сая төгрөг, Шведэд 6.6 сая төгрөг байгаа бол Япон, БНСУ-д 2.4-өөс 5.8 сая төгрөгийн хооронд байдаг аж.
Харин Монгол Улсад дундаж цалин 2.2 сая төгрөг болсон гэдгийг өнгөрсөн оны хоёрдугаар сард Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байв. Үүнээс илүү авдаг нь бий ч гэлээ маш цөөн. Тэгвэл монголд жилд дунджаар 30 орчим сая төгрөг авна гэсэн үг. Харин гаднын улсад сард 4 сая төгрөгийн цалинтай ажиллаад сард 50 орчим сая төгрөг авах боломжтой.
Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авчээ. 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан ажил хийхээр ирсэн гэсэн бол эдгээр иргэдийн 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй байжээ. Ихэнх нь тухайн улсдаа хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгааг судалгаанд дурдсан байгаа юм.
БНСУ-д ажиллаж байгаа эрэгтэйчүүд сард дунджаар 7.6 сая төгрөг, эмэгтэйчүүд 5.8 сая төгрөгийн цалин авдаг аж. Монгол руу буцахгүй гэсэн иргэдийн дийлэнх нь цалин өндөр, одоо амьдарч байгаа орчин нөхцөл нь таатай, түгжрэл багатай, Монголд амьдралын баталгаа хомс, нийгмийн стресс ихтэй, өр, зээлийн асуудлаа шийдвэрлэж дуусаагүй байгаа гэсэн шалтгааныг дурджээ.
Судалгаанд оролцсон иргэдийн 23.1 хувь нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодолцож оршин суугаа улсынхаа иргэн болно гэж хариулжээ.
Нэргүй 8 цагийн өмнө 202.126.91.132
монгол улс хөгжиж буй орнуудаас жишээ авч олон үйлдвэртэй болж засгийн газраас үйлдвэрүүдээ дэмжиж үйлдвэржсэн бүтээгдхүүнээ экспортолж чадвал эдийн засаг сайжирч гадаад явах иргэд цөөрөнө ажлын байрууд нэмэгдэнэ тэгээд цалинч нэмэгдэнэ
Нэргүй 9 цагийн өмнө 202.126.91.132
монгол улс өвөр монгол улсаа авчмаар байгаа юмдаа тэгвэл хүн ам өснө газар нутагч тэлэнэ Оросууд шиг дайн хийё
Нэргүй 2025-06-17 66.181.189.26
80 сая гэнэ уу? 6 сарын дотор 3дахин юмны унэ нэмэгддэг ямарч баталгаагуй аймшгийн оронд…дээр нь наад гадаад оронд чинь амьдарна….10 жил ажилж байж 2 ороо байртай болох байх….гэхдээ зугээр сууснаас дээр шуу
Нэргүй 2025-06-17 103.168.34.160
ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ БОДОЖ ГАДААДЫН ИРГЭН БОЛНО ГЭВЭЛ ТҮҮН ШИГ ТЭНЭГ ЮМ БАЙХГҮЙ ГАДНЫ ОРНУУД МУУ ЦАГААЧ ЗАРЦ ГЭЖ ОЙЛГОНО КККК
Нэргүй 2025-06-17 103.168.34.160
Монгол руу буцахгүй гэсэн иргэдийн дийлэнх нь цалин өндөр, одоо амьдарч байгаа орчин нөхцөл нь таатай, түгжрэл багатай, Монголд амьдралын баталгаа хомс, нийгмийн стресс ихтэй, өр, зээлийн асуудлаа шийдвэрлэж дуусаагүй байгаа гэсэн шалтгааныг дурджээ.
Судалгаанд оролцсон иргэдийн 23.1 хувь нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодолцож оршин суугаа улсынхаа иргэн болно гэж хариулжээ.
ЭНЭ ШАЛ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БАЙНА МОНГОЛЧУУД ГАДААД ХЭНЧ БИШ САЙХАН АМЬДРААГҮЙ ХАМГИЙН МУУ НӨХЦӨЛД ХАМГИЙН МУУ АЖЛЫГ Л ХИЙЖ БАЙН
Нэргүй 2025-06-17 202.9.41.96
Монголчуудыг гадаадад гарч амьдрахыг суртчилж байгаа нь гадны явууллага юм. Монгол оронд цөөхөн хүн байх нь Хятад улсад ашигтай. Боловсролтой, мэдлэг чадвартай залуу иргэдийг гадаадад мөнгийг нь өгөөд явуулахад ч хятад бэлэн байгаа. Даанч улаан цайм тэгэж болохгүйг тэдл мэдэж байна. Энэ ажлаа монголчуудаар хийлгэж байна. Монголчууд аа өвөг дээдэс, аав ээжийнхээ удам судрыг үргэжлүүлж эх нутагтаа эзэн нь болж амьдаръя. Монгол үндэстэн Монгол орон мөнхөд орших учиртай. Цагаач болоод хэрэггүй
Судлаач иргэн 2025-06-17 202.126.89.33
тэнэгтээд улны юм ярих хэрэггүй..манай төр засагийн л буруу..мөн Оросын бодлогоор манай улс огт хөгждөггүй..Оросын дарамтанд байдаг бүх улс хөгждөггүй аз жаргалгүй байдаг.. иран хойд солонгос куба беларусь Палестин Серби монгол..өнөө цагт боож буй бүгд дайны ард Кремль байдаг..тиймээс Украйнь дайнд ялсанаар даян дэлхийд энх тайван тогтоно…
Зочин 2025-06-17 66.181.179.71
Эрүүл мэнд гэр бүлээ орхиж ядарч зовж олж байгаа гэдгийг Хүрэлсүх Батцэцэг мэтийн казиночид тэнгэрээс буусан мэт аашилж юу ч хийхгүй хүний нутагт ажиллаж байгаа иргэд хилээр нэвтрэх энгийн зорчих иргэдийг доромжлуулж албан тушаалдгаа аархаж идэж ууж ханадаггүй ямарч мэдлэггүй оюунлаг бус 2 ийг огцруулах цаг болсон.
Нэргүй 2025-06-17 202.126.89.10
жаахан судалгаатай зөв юм бичээч. наад гадаадад бга хүмүүс чинь авч бга цалингаасаа бас ууж идэж, унаанд сууж өр зээлээ төлж амьдардаг бга шүү. шууд л 80 сая төг хураадаг юм шиг бичиж болохгүй шдээ. би өөрөө Солонгост бдг хүний хувьд хэлэхэд
Нэргүй 2025-06-17 188.162.254.42
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар муу ялаануудыг зоригтой зохицуулчихна .
Бадарч тахар 2025-06-17 66.181.185.129
МАН ын хулгайч нар хамаг мөнгийн нь аваад б**с рү гээ *л ру гаа хийчэхээр ямар мөнгө үлдэх вэ дэ !