“The times” сайтад хэвлэгдсэн нийтлэлийг захиалсан байх магадлалтай

“The times” сайтад хэвлэгдсэн нийтлэлийг захиалсан байх магадлалтай

“The times” сайтад хэвлэгдсэн нийтлэлийг захиалсан байх магадлалтай

Thetimes.com сайтад "В.Путиний хамсаатан Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа огцрууллаа" гэх утга бүхий нийтлэл нийтлэгдсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад буй. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:

"Сүүлийн өдрүүдэд манай улсын нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын хэвлэл мэдээллээр зарим ташаа мэдээлэл гарч буйтай холбогдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, гадаад харилцааны салбарыг хариуцаж ирсэн Засгийн газрын гишүүн, цаашилбал иргэний хувьд санаа зовниж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

The Times мэдээллийн сайтад 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан, бодит үндэслэлгүй, хүмүүсийг айдаст автуулах зорилгоор санаатай зохион байгуулж, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэл нь Монголын ардчиллыг дорд үзсэн, гадаад уншигчдад төөрөгдөл үүсгэх замаар ямар нэг ашиг хонжоо хайсан агуулгатай нь илт байна. Улмаар асуудлыг хөрш орнуудын харилцаатай хамаатуулан, бодит байдлыг гажуудуулсан нь ихээхэн сөрөг үр дагавартай үйлдэл юм.

The Times сайт “засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр” хэмээн хэдэнтээ дурдсан ч бодит байдал, бусад эх сурвалжийн мэдээллийг орхигдуулж, хэт өрөөсгөл хандсанд харамсаж байна. Эш татсан “сурвалжууд” нь үнэн хэрэгтээ улс төрийн эрх мэдэл, байр сууриа алдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бусармаг үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хаацайлах гэсэн этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тэдний үйлдэл, өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагааж буй нь эх орноосоо урвасан үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Манай нийгэм, дотоод улс төрд сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явц нь шударга ёсыг нэхсэн ард түмний хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Ингэхдээ ардчилсан улсын эрх чөлөөт иргэдийн хувьд асуудлыг хөндлөнгийн оролцоогүй, тайван замаар, шаардлагаа тодорхой тавьж, ардчиллын давуу талыг нотлон харуулсан бөгөөд олон улсын сэтгүүлчид, ажиглагчид ч үүнийг онцлон тэмдэглэж байв.

Монголын парламент ард түмнээ төлөөлсөн төрийн эрх барих дээд байгууллагын хувьд ардчилсан зарчим, эрх зүйт ёсыг баримтлан хэнээс ч хараат бусаар ажиллаж, зохих шийдвэрээ гаргаж байгаа. Энэ хүрээнд ч шинэ Ерөнхий сайдыг зохих хууль, журмын дагуу томилсон. Парламентыг хүчгүйдүүлж, тогтолцоог өөрчлөх, улмаар нэг хүний засаглал тогтоохыг санаархаж байна гэх хардлагыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой няцааж, эргэлзээгүйгээр нотолсон билээ.

Гэтэл дээрх ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн бөгөөд олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн бусад байгууллага бодит байдлыг олон талаас нь, баримтад тулгуурлан мэдээлсэн. Нөгөөтээгүүр, монголын иргэд, олон нийт гадаадын хэвлэлд гарсан аливаа мэдээллийг шууд эх сурвалжаас нь авч, бодит байдалтай нь харьцуулан үнэлж цэгнэх боловсрол, мэдлэг, соёлтой. Ийм ч учраас дээрх мэдээлэл үнэнтэй нийцэхгүй байгааг олон нийт ойлгож, үзэл бодлоо илэрхийлж, буруушаахын зэрэгцээ монголын ард түмний боловсрол, мэдлэг, төлөвшлийг төдийгүй ардчилсан сонголтыг гутаан доромжилж буйд ихээхэн дургүйцэж, хуурамч мэдээллийн цаад эзэд, учир шалтгааны олж тогтоохыг хүлээж байгаа нь ажиглагдаж байна.

Монгол Улс 1990 онд ардчиллыг сонгож, иргэний эх чөлөө, олон намын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэсэн эрх зүйт төрийн тогтолцоогоо бий болгосон. Энэ хугацаанд хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүүгийн асуудалд олон ургалчаар хандаж, санал зөрөлдөөн гарах тохиолдол байсан. Харин улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбогддог гадаад бодлого, харилцаанд олон нийт, улс төрийн намууд эв эетэй нэгдмэл байж ирсэн. Гуч гаруй жилийн тэртээ бие даасан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын суурь зарчмуудаа тодорхойлж, өнөө хүртэл хэлбэрэлтгүй дагаж ирсний дүнд аливаа эрсдэл, аюул, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байж чадсан билээ.

Гэтэл улс орны дотоод улс төрийн асуудалд гадаад хүчин зүйлийг ашиглах “болчимгүй” оролдлого ийнхүү гарч байгаа нь хөрш орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, олон улсад өсөн нэмэгдэж буй улс орны нэр хүндэд нөлөөлөх, цаашилбал тусгаар, тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл гэдгийг дахин онцолж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-16 202.9.41.96

Ялаагаа а**х гээд гэрээ шатаадаг шиг эрх баригч намаа муулах гээд Монгол улсыг муухай харагдууллаа. Сөрөг хүчин гэхээрээ л дандаа сөрөж эсэргүүцэж байдаг юм биш шүү. Улс орны эрх ашгийн төлөө бол зөв зүйлийг нь дэмжээд эрх баригч намтайгаа хамтарч ажиллаж болно. Гэтэл АН бол дандаа сөргөлдөж ажлыг нь эсэргүүцэж хэрэлдэж тэмцэлдэж ирсэн. Энэ хоёр намын сөргөлдөөн тэмцэлд иргэд нь 2 хуваагдаж туйлдаж байна. УИХ-д хэрүүл биш бодлого ярьдаг байж учиртай. Үүнийг Ж.Баярмаа гишүүнд хаяглаж байна.

Avatar

Zochin 2025-06-16 202.170.65.202

Оюун-Эрдэнээс салсан нь зөв байсан гэдгийг Оюун-Эрдэнэ өөрөө харууллаа.

Avatar

зочин 2025-06-16 66.181.187.17

Монголыг хэн ч сонирхохгүй, Дэлхий нийтийн анхаарлыг татлаа гэж ирээд дөвчигнөх хэрэггүй, Манай засгийн газар солигдсон талаар хэн нэг мэдээлэл бичээ л биз, Өөрийн байр сууриа илэрхийлээ л биз, Тэгээд л мартагдана, Засгийн газар тогтвортой байх явдал бидэнд л хэрэгтэй, Үймээн самуун ,улс төрийн тэмцэл биднийг л хохирооно, Өөрсдөө өөрийгөө нураана, Улс төрийн хэт туйлшрал ийм юманд л хүргэнэ,Бид л болж өгвөл элдэв зөрчил тэмцлээс сэргийлж байх хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2025-06-16 212.102.51.58

сүүнд халсан хүн тараг үлээнэ гэдэг шиг оюунэрдэнэ суудлаа тавьж өгөхөө болохоор хамаг үмхийгээ тавьж байх шив

Avatar

Нэргүй 2025-06-16 103.145.234.109

тагнуулынхан гэж хэдэн шүлсээ гоожуулсан юмнууд сумын цагдаагийн хэлтэсээс долоон дор үйл ажиллагаатай

Avatar

Нэргүй 2025-06-16 59.153.114.81

Ийм өнгө аястай нийтлэл Л.Оюун-Эрдэнэ хэд хэдийг цацсан. Эзнийг эрэлтгүй. Бичдэг хүмүүс нь Хэро г.м. адгууслаг тархитангууд. С.Зоригийг хөнөөх захиалгыг Ц.Элбэгдорж өгсөн гэж туусан. Тэгээд юу болж дууслаа? Сү.Батболдыг америкын хэвлэлд Женькогийн захиалгаар баахан сүржигнэсэн. МСS-ийн харуул генералыг яалаа? Төгсгөл шийдэл сураггүй. Хаясан. Ноорог-ийн хэдэн хүүхдийг Ж.Оджаргалтай хамааруулах гэж Женкогийн даалгавараар О.Алтангэрэл сайд нэрээ баастсан. Энэ бол Женько, Оюун-Эрдэнэ нарын тэнэг т

Avatar

зочин 2025-06-16 66.181.187.17

Улс төрийн хэрүүл тэр бүр сайн зүйлд хүргэхгүй харин сүйрэл рүү л чирнэ шүү малаа, Хэрүүлээр өвчгөлсөн баахан балай юмнууд байх юм

Avatar

ХУУЛЬЧ 2025-06-16 202.9.46.23

ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ УНШИХАД МОНГОЛЫН ТӨР ,ЗАСАГ АРДЧИЛАЛД ҮНЭНЧ ,,,ХҮЧТЭЙ,,БИЕЭЭ ДААСАН УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХАТУУ ХАМГААЛЖ ,,ХЭРГЖҮҮЛЭХ БОДЛОГЫГ ГУЙВУУЛЖ ,,МОНГОЛЧУУДЫГ ТАЛЦУУЛЖ,,, МОНГОЛД УЛСАД ХҮЧТЭЙ ЗАСАГЛАЛ ТОГТОХООС АЙСАН ШИНЖТЭЙ БОЛХИ БАЙДЛААР МОНГОЛ УЛСЫ ДОТООД ХЭРЭГТ ОРЖ,,ЗААЖ,БИЧИГДСЭНД ХАРАМСАНА.,,,,,БОДИТ ҮНЭН БОЛ ,,МОНГОЛ УЛС ХЭНИЙ Ч ДОХИО ЗАНГААГААР АЖИЛДАГҮЙ ӨӨРИЙН ГЭСЭН ЗАМААР ЦААШИД ТӨРИЙН СОНГУУЛИАР ПАРЛАМЕНТАД ОЛОНХИ БОЛСОН УЛС ТӨРИЙН НАМЫН ХҮЧТЭЙ ЗАСАГЛАЛТАЙ БАЙХ У,ЧИРТАЙ,,

Avatar

Нэргүй 2025-06-16 43.242.242.59

Хэн захиалсан нь ойлгомжтой. АН-ынхан л байж тарна. Учир нь Ан бол бүх үйлдлээрээ МАН-ын эсрэг явдаг. Ан бол төрийн ажлыг саад хийх явуулахгүй байх, улс оронд тогтворгүй байдал бий болгож иргэдийг талцуулахад л гол анхаарлаа хандуулж ирсэн. Хэдийгээр АН-ын Лодойсамбуу, Ж.Баярмаа, нар хамтарсан засгийн газрыг огцруулсан боловч төр засгийг харлуулахын тулд ийм нийтлэл захиалах магадлал 90 хувьтай юм. Элбэгдорж ч зүгээр байгаагүй. Тэр хор найруулж л суугаа

Avatar

Нэргүй 2025-06-16 176.66.87.78

Элбэгдорж,женко …

Avatar

иргэн 2025-06-16 202.9.46.94

АНУ-д нуугдаж амь гуйж байгаа урвагч хүний хийсэн ажил гэдэг нь угаасаа тодорхой байна л д аа… шууд уншигдаж байна. Ийм учраас л тэр амьтныг монгол улсын иргэншлээс шууд хасаад, бүх дансыг нь царцаагаад, дэлхий дахинд гэмт хэрэгтэн гэдгийг нь зарлаадахаач гээд иргэд хүсээд шаардаад байгаа юм шүү дээ

Avatar

** 2025-06-16 202.9.46.19

Балай хар муур гүйсэн авгай чинь сумаа харваад нумаа нууна гэгчээр өөрөө гадны шар мэдээний сайтад пост бичиж хаячаад юу гэж балайтаад байгаа хог вэ, хуйхалсан ямааны толгой шиг царай гаргачаад дандаа хов зөөж л явдаг биз нохой долоо.

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.189.183

Чиний хажууд л тэр гуйвуулагч чамайг хатгаад сууж байна даа, залуу минь

Avatar

Нэргүй 2025-06-16 202.9.46.123

яг тийм

Avatar

Нэргүй 2025-06-16 202.131.245.69

Ээ хөөрхий нийтлэлийг уншлаа, Хэрээ баатарын найруулга л бн. Их л ядмагхан бичигдэж, хэт нэг талыг барьсан, Монголын талаар мэдээлэл муутай хүн ч төлбөртэй нийтлэл гэдэг нь мэдэгдэхээр жогорхойн юм болж хаха. Хөөрхий данх аргаа барж бн даа хөөрхий

Avatar

Зочин 2025-06-16 66.181.176.112

Херо бичиж, Оюукыг ингэж алдаг гэж үү.

Avatar

Нэргүй 2025-06-16 59.153.113.231

Эзэндээ үнэнч эзнээ хамгаалах хамтарч казино тоглож Монголын ард түмний мөнгийг хулгайлсан хам хулгайчаа хамгаалж

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.122.157

SEXSEER VANXANDAAD BOOB XXOOD ANUSDAAD80955877URN SHINEGENE AMSI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж