ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно

ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно

ЦУОШГ: Дуу цахилгаантай аадар бороо орно

Төвийн болон баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг үер, ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал, зургадугаар сарын 17-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэх боловч 18-наас нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хална.

Хур тунадас: Энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч, 18, 19-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус дулаан, өдөртөө +21…+26 градус, говийн бүс нутаг болон Орхон Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас: Энэ сарын 17-нд үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 17, 18-нд шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, 19-нөөс халж шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: Тосны ургамал тарих гэж атрын аян өрнүүлмээргүй. Юу гээч болоод байна вэ 2025-06-16 103.229.120.178

Социализмын үед бороо 6 сарын 15-ны дотор орвол ургац авах магадлал их болдогсон.Энэ жил газар тариалангийн бүст бороо тааруу байгаа биш үү. Ядаж байхад гурилын гаалийн татвар тэглэсэн шийдвэр хэвээрээ. Миний залуу насныхаа олон хавар, намрыг өнгөрөөсөн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Бооцын компани нийт талбайнхаа 70 хувьд улаан буудай тарьдаг байснаа энэ жил 30 хувьд тарилаа гэсэн мэдээ гарлаа. Атрын 2 дахь аянд оролцсон бид ард түмнээ гурилаар хангаж байгаагаараа бахархдаг байсансан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж