Энхийг сахиулагчийн дүр төрх эвдэгдэх эгзэгтэй мөч!?

Энхийг сахиулагчийн дүр төрх эвдэгдэх эгзэгтэй мөч!?

Энхийг сахиулагчийн дүр төрх эвдэгдэх эгзэгтэй мөч!?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс хол байхыг хичээж байна. Гэхдээ тэр үнэхээр үүнээс зайлсхийж чадах болов уу? Угтаа бол АНУ-ын үндэсний аюулгүй байдал, дотоодын улс төртэй холбоотой томоохон шалтгаанууд нь мөргөлдөөнөөс зайлсхийх үндэслэл мөн. Гэвч мөргөлдөөний явц болон хүчтэй дарамт шахалтаас болоод АНУ дайнд уруу татагдахаас өөр аргагүй болж мэдэх юм.

Хэрвээ Иран өөрсдийгөө алдах зүйлгүй гэж үзэн бүс нутаг дахь АНУ-ын бааз, ажилтнууд эсвэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа АНУ-ын бай руу довтлох юм бол Трамп хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болно. Аль эсвэл Иран Персийн булангийн эсвэл Улаан тэнгис дэх олон улсын усан онгоцууд руу дайрч, дэлхийн эрчим хүчний хямралыг өдөөж магадгүй. Ингэснээр Трамп Израилийг хазаарлахаас өөр аргагүй байдалд хүрч болно.

Бүгд найрамдах намынхан зөвхөн АНУ-ын л хийж чадах арга хэмжээг Ираны эсрэг авахыг Трампаас шаардаж буй. Тухайлбал, Фордо дахь Ираны газар доорх цөмийн байгууламж руу дайрах гэх мэт. Тус байгууламжид Израиль агаарын замаар хүрэх боломжгүй. Ираныг сул дорой болсон үед нь л зогсоохгүй бол цөмийн хөтөлбөрийг нь зогсоох өөр боломж гарч ирэхгүй байж магадгүй гэж үзсэний үндсэн дээр Трампад ийм шахалт үзүүлж байгаа аж.

Трамп АНУ-ыг мөргөлдөөнд оролцуулах эсэхдээ ихээхэн эргэлзэж байгааг Цагаан ордон дахь "CNN"-ийн сурвалжлах баг мэдээлжээ. Энэ нь мэдээж аюултай. Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнтэй холбоотой АНУ-ын төлөвлөгөө ихэвчлэн буруу замаар будаа тээдэг гэдгийг харуулсан 21 дүгээр зууны эхэн үеийн томоохон сургамж ч бий.

Иракт Саддам Хуссейн унасан, Сирийн дайн гэх мэт жишээнүүдээс харахад удирдагч нь огцроход улс орон улам тогтворгүйтэх аюултай.

АНУ-ын хөндлөнгийн оролцоо нь Трампийн "Бүхний түрүүнд Америк" бодлоготой харшилна. Уг бодлогын гол санаа нь гадаад дахь дайн, мөргөлдөөнөөс зайлсхийх юм. Трамп хэдхэн долоо хоногийн өмнө АНУ-ын Ойрхи Дорнод дахь оролцооны тухай шинэ төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэ нь мөргөлдөөнөөс зайлсхийхэд чиглэсэн төлөвлөгөө байх магадлалтай.

Тэрбээр тавдугаар сард Саудын Арабт илтгэл тавихдаа "Үндэстэн бүтээгчид гэгдэх хүмүүс өөрсдийн бий болгосноос хамаагүй олон үндэстнийг сүйрүүлсэн. Тэд өөрсдөө ч ойлголгүйгээр ээдрээтэй асуудалд хөндлөнгөөс оролцож байсан. Шинэ үеийн удирдагчид он удаан жил үргэлжилсэн мөргөлдөөн, хуваагдлыг даван туулж, Ойрхи Дорнодыг эмх замбараагүй байдал биш худалдаагаар тодорхойлдог, терроризм биш технологи экспортлодог, бие биеэ бөмбөгддөггүй ирээдүйг бүтээж байна" гэж хэлсэн билээ.

Гэвч Вашингтоны шонхорууд АНУ-ын алсын хараанд саад болж буй томоохон бэрхшээлийг арилгах онцгой боломж Трампад одоо л гарч ирж байна гэж маргаж магадгүй.

Ялангуяа бүгд найрамдахчууд АНУ энэ мөргөлдөөнд оролцохоос өөр аргагүй гэж үзэж байна. Эргэлзээ төрүүлж буй нэг зүйл нь Израилийн арми Ираны цөмийн хөтөлбөрийг үнэхээр устгах чадвартай юу гэдэг асуудал.

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенс хэлэхдээ "Израильчууд Ираныг цөмийн хөтөлбөрөө зогсооход хүргэж чадахгүй бол АНУ мөргөлдөөнд нэгдэхэд бэлэн байх ёстой" гэсэн юм. Мөн Бүгд найрамдах намын сенатор Линдси Грам "Бидэнд хүч хэрэглэх сонголт л үлдэх юм бол Иранд цөмийн хөтөлбөртэй холбоотой юу ч үлдээхгүйн тулд ерөнхийлөгч Трампийг бүх талаараа оролцоосой гэж хүсч байна. Тэсрэх бөмбөг өгөх ёстой бол өг, Израильтай хамт нисэх ёстой бол нис" гэжээ.

Гэвч Трампийн өмнө дотоодын эсэргүүцэл, сөрөг нөлөө ч бий. Одоо үүсээд буй нөхцөл байдал нь ерөнхийлөгч Жорж Бушийн үед АНУ Афганистан, Иракийн асуудалд хөндлөнгөөс оролцож байснаас ялгаатай.

Трамп Ням гаригт "The Atlantic" хэвлэлд яриа өгөхдөө "Энх тайвныг хүсч байна гэж хэлдэг хүмүүст хэлэхэд хэрвээ Иран цөмийн зэвсэгтэй байвал та энх тайван байж чадахгүй. Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг юу ч хийхийг хүсэхгүй байгаа гайхалтай хүмүүст хэлэхэд энэ бол энх тайван биш" гэжээ.

Тэрбээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхдээ энхийг сахиулагчийн дүр төрхтэй гарч ирсэн. Гэвч түүний хүчин чармайлт талаар болж, томоохон сорилтуудтай тулгараад байна.

Тухайлбал, бүх дэлхийн мэдэж байгаачлан Украины дайныг зогсоох түүний хүчин чармайлтыг Путин үл тоомсорлолоо. Израилийн ерөнхий сайд Нетаньяху Трампийн зайлсхийхийг хичээж байсан мөргөлдөөнийг эхлүүллээ. АНУ-ын ямар ч ерөнхийлөгч Израилийн шийдвэртэй зөрчилдсөн ч гэсэн Израилийг хамгаалахгүй байж чадахгүй гэсэн мөрийг Нетаньяху тавьсан юм. Иран бүү хэл Трамп одоогоор Газын зурваст ч энх тайван тогтоож амжаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-17 122.201.31.78

Нетнахуй Трампыг, АНУ ыг дайнд чирэх гээд өдөөгөөд, хатгаад, бүүр Ираны нэрийг барьж доромжлоод янз бүрээр л үзээд бна. Израйльд Иран хэтэрхий том даагдахгүй яс байжээ.

Avatar

Нэргүй 2025-06-17 107.189.8.16

Монгол хэл сур Мандах гуай!

Avatar

Монгол 2025-06-17 103.212.118.169

Хятадуудаар орчуулгаа хийлгээд байхаар ийм хог гарахаас яахав.

Avatar

Нэргүй 2025-06-17 203.91.115.46

орчуулга, найруулга гэж ёстой хог!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж