Нефть боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт гарав

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Нефть боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт гарав

Дэлбэрэлт болсон үйлдвэр. Фото ©AFP

Мексикийн зүүн хойд хэсэгт байдаг нефть боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт гарч таван хүн гэмтэл, бэртэл авсан тухай AFP мэдээлжээ.

Монтеррей хотын Кадеретья (Caderetya) үйлдвэрт есдүгээр сарын 7-ны өглөө дэлбэрэлт гарсан ба нутгийн захиргааны төлөөлөгч Гильермо де Леона Дельгадогийн (Guillermo de Leon Delgado) хэлснээр дэлбэрэлт гал гаргаагүй байна. Үйлдвэрийн ихэнх дамжлага хэвийн ажиллаж байгаа гэнэ.

Эрх баригчдын батлаагүй орон нутгийн хэвлэлийн мэдээгээр үйлдвэрт бензинтэй контейнер дэлбэрч 6-7 хүн хэлмэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж