Путины охин Парисын галерейд дадлага хийж байна

Путины охин Парисын галерейд дадлага хийж байна

Путины охин Парисын галерейд дадлага хийж байна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины охин Елизавета Руднова Орос, Украины дайны эсрэг уран бүтээлчдийг танилцуулдгаараа алдартай Парисын урлагийн галерейд дадлага хийж байгаа гэсэн мэдээлэл гарчээ. Энэ мэдээллийн дараа хүүхэд эцэг эхийнхээ хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээх ёстой юу гэсэн асуулт үүсч, олон нийтийг хагаралдуулав.

22 настай Елизавета Рудноваг 1990-ээд онд Путинтэй холбоотой байсан гэгддэг Светлана Кривоногихийн охин Луиза Розова гэж үздэг. Гэхдээ Путин, Руднова нар гэр бүлийн холбоотой гэдгээ хэзээ ч баталж байгаагүй. Парист урлагийн чиглэлээр суралцдаг Рудноваг Путинтэй тун төстэй гэлцдэг.

Тэрбээр ОХУ-аас Украинд довтолсны дараахан цахим хуудсандаа "Дайнд үгүй гэж хэлье" гэсэн бичвэр нийтэлж байв. Өдгөө тэр хилийн чанад дахь орос уран бүтээлчдийн дунд алдартай "L" галерейд дадлага хийж байна. Галерейн эзэд болох Александр Вишневский, Дмитрий Долинский нар хууль эрх зүйн болон ёс зүйн шалтгаанаар ажилчдын ар гэр, угсаа гарлыг шалгадаггүй гэж мэдэгджээ. Рудноваг Путины охин гэдгийг баталсан зүйл байхгүй л гэлээ Руднова өөрөө Светлана Кривоногихийн охин гэдгээ үгүйсгээгүй аж.

Мөн "Руднова бусадтай л адил үүрэг хариуцлага хүлээж ажилладаг, ямар нэг зохисгүй байдал гаргадаггүй" гэв. Бусад эх сурвалжийн хэлж буйгаар Руднова эелдэг, сэргэлэн зан ааштай, бусдад туслахад бэлэн байдаг, сайн ажилчин ажээ.

Оросын эрэн сурвалжлах сэтгүүлчид 2020 онд Рудновагийн ээж Светлана Кривоногихийн хөрөнгийг 100 сая ам.доллар гэж тооцоолсон байдаг. Үүнд Путины ойр дотны хүмүүсээс авсан гэх эд хөрөнгө, "Россия" банкны хувьцаа зэрэг зүйл оржээ. Их Британи улс 2023 онд түүнд хориг арга хэмжээ авсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-16 103.168.34.62

Kill that bitch Paris come kill putlers shitt

Avatar

Zochin 2025-06-16 203.91.115.48

Avgai ni buduun Sarnai biluu haha

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.122.157

SEKSEER VANXANI NZ AMRAG BOLI ANUSDI MASSAJLNBOOW XOXOJ 80955877DOLOONO BOOW

Avatar

Нэргүй 2025-06-16 103.9.90.100

ямар ижилхэн юм бэ

Avatar

Нэргүй 2025-06-16 185.220.101.45

Барууны неолибериалууд бол шал худлаа ардчилал, хүний эрх гэж хуцалддаг ийм л өчүүхэн неофашист амьтад байдаг, ккк

Avatar

Б 2025-06-16 202.131.225.197

НЭГ Л ИХ БАРУУНЫ ХАРААСАН, ТЭГСЭН МӨРТЛӨӨ БАРУУНД АМЬДРАХЫГ ХҮСДЭГ Н О В ШНУУД ХУДЛАА ИНГЭЖ ЦЭЦЭРХДЭГ ШД, БҮГД МЭДНЭЭ ТА НАРЫГ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж