Морьт харвааны 18 адуу хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Морьт харвааны 18 адуу хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Морьт харвааны 18 адуу хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Морьт харвааны морьдыг хулгайлж, нядалсан таван этгээдийг шүүхээс баривчилжээ. Тодруулбал, нийслэлийн  Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Прокуророос яллагдагч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны зургадугаар сарын 13-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн байна.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад нэр бүхий яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдгээр нь зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, хэргийн газраас гэмт хэргийн ул мөр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-16 59.153.114.29

18 г алдаад 50 гаруйг олоо биз дээ

Avatar

Нэргүй 2025-06-16 14.1.71.189

Нэрсийг нь зарлаад зургийг нь тавиачээ п и з д ецүүдээ!!! Шоронд толгойг нь тасдаж алмарууд

Avatar

ЗОЧИН 2025-06-16 203.91.115.40

8 ЖИЛ чанга .

Avatar

Нэргүй 2025-06-16 59.153.115.71

Малын хулгайч нарт ногдуулах шийтгэлийг чангалах хэрэгтэй! Ер нь орон даяар дорвитойхон ажил зохион байгуулж яагаад болдоггүй юм бэ?

Avatar

Зочин 2025-06-16 202.126.91.58

Малын хулгайчдад ялын хатуу бодлого явуулахгүй бол энэ байдал хэзээ ч зогсохгүй

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.160.109

Монголын цагдаа соц-змын үеэс л гэмт хэрэгтний нэрийг үсгээр орлуулан хаацайлан энхрийлдэг байсан тэр л зангаараа одоо хүртэл гэмт хэрэгтнүүдийг нууцалсан хэвээр!!! Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нэр нь мөрдөн байццаалтын нууцад огтхон ч падгүй!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж