Жендэрийн тэгш байдлын "мөнгөн" гэрчилгээг хүлээн авлаа

Жендэрийн тэгш байдлын "мөнгөн" гэрчилгээг хүлээн авлаа

Дэлхийн улс орнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн чуулганаар “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг батлахдаа “Жендэрийн тэгш байдлыг хангах” зорилгыг дэвшүүлж хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн.
Монгол улсын Татварын ерөнхий газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Жендэр сийл төслийг амжилттай хэрэгжүүлж Жендэрийн тэгш байдлын мөнгөн гэрчилгээний болзол хангасан. Улмаар 06-р сарын 12 өдрийн оройн 22:00 цагт албан ёсоор цахим байдлаар зохион байгуулагдсан “Дэлхийн шагнал гардуулах ёслол-2025” арга хэмжээний үеэр гэрчилгээг хүлээн авлаа.
Ингэснээр Монголын татварын алба Дэлхийн болон Ази номхон далайн бүсийн анхны татварын байгууллага, Монгол Улсын анхны төрийн байгууллага болж байна. Цахим арга хэмжээнд HҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн Жендэр хариуцсан захирал Ракель Лагунас, зөвлөх Эллан Жонсон Сирлиф нараар ахлуулсан ази номхон далайн бүсийн зөвлөхүүд оролцлоо.
Жендэрийн тэгш байдлын мөнгөн гэрчилгээний болзол хангаж ажилласан Татварын Ерөнхий газрын дарга Доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн "Бид Жендэр сийл төслийн үр дүнд албан хаагчийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, цаашид жендэрийн мэдрэмжтэй татварын бодлогыг улам төгөлдөршүүлэхэд салбарын чадавхыг байгууллагын хэмжээнд нутагшуулж, тогтвортой хэрэгжүүлэх үндэс сууриа тавьж чадлаа. Монгол Улсын татварын алба 2025-2028 онд хэрэгжих стратеги төлөвлөгөө болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд татвар төлөгч төвтэй инновац, технологийн шийдлийг нэвтрүүлэхийн зэрэгцээ жендэрийн үзэл баримтлал, агуулгыг тусгалаа. Бид бүхэн татвар төлөгчид чиглэсэн олон нийтийн татварын боловсролыг олгох 4 жилийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ татвар төлөгч бүрийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэж, тэгш хүртээмжтэй татварын боловсролыг олгох зорилтын хүрээнд аль ч зорилтот бүлгийг үл орхигдуулах зарчмыг баримтлан, жендэрийн мэдрэмжтэйгээр зохион байгуулах тал дээр агуулга, сургалтын хэлбэрт анхаарч ажиллаж байна.
Бид бүхэн татвар төлөгчид чиглэсэн олон нийтийн татварын боловсролыг олгох 4 жилийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ татвар төлөгч бүрийн онцлог, хэрэгцээг харгалзан үзэж, тэгш хүртээмжтэй татварын боловсролыг олгох зорилтын хүрээнд аль ч зорилтот бүлгийг үл орхигдуулах зарчмыг баримтлан, жендэрийн мэдрэмжтэйгээр зохион байгуулах тал дээр агуулга, сургалтын хэлбэрт анхаарч ажиллаж байна.
Байгууллагын дотоод бодлогын баримт бичиг болон дүрэм, журамд жендерийн агуулга, үзэл баримтлалыг тусгаж оруулснаар бусад төрийн байгууллагуудад манлайлал болж, нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлт авчирна гэж найдаж байна. Аливаа шийдвэр гаргалтыг үр дүнд суурилсан арга зүйгээр бий болгох, удирдлагын менежментийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шударга, ил тод нээлттэй хүргэхэд нэн чухал ач холбогдолтой. Байгууллага амжилтад хүрэхэд нэг талаас удирдлагын дэмжлэг, манлайлал, нөгөө талаас албан хаагч бүрийн нэгдсэн нэг зорилгын төлөөх идэвх чармайлт, оролцоо чухал" хэмээн онцоллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.55.188.108

фемнизмээ одоо болиочэээээ 30 жил улс орон самарлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж