АН: Сайд болон яамдын тоог 50 хувиар бууруулах шаардлагатай

АН: Сайд болон яамдын тоог 50 хувиар бууруулах шаардлагатай

АН: Сайд болон яамдын тоог 50 хувиар бууруулах шаардлагатай

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.06.16/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан:

Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд тодорхой бодлого шийдвэр гаргаж, ажиллаж ирсэн.

Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар Баасан гаригт Засгийн газрын бүтцээ оруулж ирнэ, Даваа гаригаас төсвийн тодотголыг оруулж ирнэ гэж Пүрэв гаригийн нэгдсэн чуулганд мэдээлэл өгсөн ч одоогоор МАН-ын бүлэг хуралдаагүй, Засгийн газрын шинэ бүтцээ өргөн мэдүүлээгүй байна.

Монгол Улсад тулгамдсан маш олон асуудал байн.  Эрчим хүчний асуудал зэрэг нь хямралын нөхцөл рүү явж байна. Цаг алдалгүй Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын асуудал дээр яаралтай шийдвэрээ гаргаж ажиллах шаардлага байна. Тийм учраас Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад тодорхой шаардлага хүргүүлэхээр боллоо.

Нэгдүгээрт, Монгол Удсын хувьд авлига засаглалын тулгамдсан асуудал болсон. Бүх асуудлын үндэс суурь болж байна. Авлигын эх үндэс болж байгаа зүйл нь эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр байгаа явдал байна.

  • Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиар бууруулах, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх нөхцлийг хангаж,  ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох.
  • Төрийн өмчит аж ахуй нэгжийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог хоёр дахин буруулж, үр өгөөж бүтээмжийг  эрс нэмэгдүүлэх.
  • Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хүнд суртал, хяналт шалгалт татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах. Хувийн хэвшилд ногдох татварын дарамтыг 20 хувиар бууруулах.
  • 2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох.
  • 2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож улсын урсгал зардлыг 20 хувиар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтын бодлогоо үндэсний аж ахуй нэгжийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний компаниудын дунд зарлах.
  • Мега төслүүдийг эдийн засгийн үр өгөөжийн хувьд эрэмбэлэн үр өгөөжгүй төслүүдийг хасах.
  • Эрчим хүчний хямрал бодитоор нүүрлээд байна.  ДЦС-3-т гарсан ослоос болж 2025-2026 оны өвөл цахилгаан, дулаан хангамж дутагдах эрсдлээс урьдчилан сэргийлж, салбарын реформыг бодитоор хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хараат байдлыг бүрэн халах зэрэг бодлогыг УИХ-д оруулж ирэх шаардлагыг бүлгээр хэлэлцлээ гэлээ. Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Ардчилсан намын бүлэг сөрөг хүчин хийнэ, цаашдаа хэрхэн яаж үр дүнтэй ажиллах вэ. Өмнө нь Covid-19 ын төсвөөр сонсгол хийе гэхэд хүчгүйдээд чаддаггүй байсан. Хоёрт, Ардчилсан нам сөрөг хүчин болсноор төрийн өмчит компаниудад томилогдсон бүтээмжийн болон хяналтын менежерүүдийг яах вэ. Ардчилсан намын дарга бол эдгээр менежерүүдийг халах юм бол арьсыг нь өвчинө гэсэн. Мөн УИХ дахь хэд хэдэн Байнгын хорооны дарга нарыг Ардчилсан намын бүлгийн гишүүдээс томилсон байгаа. Эдгээр дарга нарыг буцаан татах уу, яг яах вэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

Ардчилсан намаас томилогдсон албан тушаалтнуудыг яах вэ гэдэг асуудал байнга тавигддаг. Ардчилсан намын хувьд төр цомхон, бүтээмжтэй байх ёстой гэдэг зарчмын байр суурьтай байдаг. Ардчилсан намаас томилогдсон гэж нэрлэгдэж байгаа боловч тухайн албан тушаалтнууд Монголын төрд алба хашиж байгаа болохоос МАН -ын цагаан байранд алба ажил хашаагүй. Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу шалгуур шаардлагаа хангаад ажиллах ёстой. Монголын төрд иргэд ногдсон албан үүргээ гүйцэтгэж байгаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цөөнх мөртлөө эрх баригч юм шиг хамтарсан Засгийн газрын оролцгочбайдлаар явж ирж байсан, өмнө нь. Одоо бол Ардчилсан нам сөрөг хүчин буюу маш тодорхой улс төрийн байр суурин дээр гарч ирж байгаа.

Өмнө нь бүлэг Covid-19-ийн төсвөөр нээлттэй сонсгол зохион байгуулъя гэхэд гишүүдийн дөрөвний нэгийн санал авч чадахгүйгээс сонсгол зохион байгуулж чаддаггүй байсан. Одоо бол босгод хангалттай хүрнэ.

-Дээр нь Түр хороо, сонсголыг цөөнх нь ахалж, сонсголыг удирдан зохион байгуулах ёстой гэдэг хуулийг батлуулна гэж бодож байгаа. Гэх мэтээр Ардчилсан намын бүлгийн хувьд ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-06-16 202.9.46.187

юун цомхтгох,наап МАН ын коммунист Зандан ша. чинь баахан горилогчидод барьж идүүлэхгүйн тулд орон тоо . шинэ албан тушаал нэмээд хүрэхгүй байга

Avatar

зочин 2025-06-16 66.181.187.17

Төрийн албыг бас хамаагүй цомхотгож болохгүй, Ажил хийднэ, Эзгүйдэнэ, Бүр эзэнгүй орон мэт болно, Эцсийн цэст нь иргэд л зохирно,Бүх талаар тогтворгүй байдал самуун үүснэ, Бүтээн байгуулалт өрнөж байна,Цэцэрлэг ясли, сургуулиас эхлээд цөөнгүй газар буй болж байна Тэнд хэн нэг нь ажиллах ёстой биз дээ

Avatar

зочин 2025-06-16 66.181.187.17

Гадаад нөлөөнөөс хамаарч улс орны эдийн засаг хүнд байдалтай байна, Экспортын орлого буурч,төсөв тасарч,арай ядан буй болгосон валютын нөөц багасаж эхлэлээ Гэтэл та нар улс төрийн тэмцлийг хурцатгаж , засгийн газрыг унагаж байдлыг бүр муутгав, Иргэдийн амвдрал буурах тал рүү орлоо, Энэ нь ардчиллыг ,хүний эрхийг батлагаажуулж буй хэрэг юм уу,Та нарыг улс орныг нураа гэж иргэд сонгоогүй, Бүтээн байгуулалт хий, саад тотгор бүү бол,иргэдийн амьдралыг сайжруул гэж сонгосон шүү

Avatar

Зочин 2025-06-16 202.126.90.10

Оюун эрдэнэ бол засаг төрийг данхайлгаж ах дүү төрөл садан намын нөхдөөрөө дүүргэж татвар төлөгчдийн мөнгийг арай л их цацаж байх юм . Яам 16 байсныг 23 болгов . агентлаг хэд болсон бэ тоогоо алдсан .Тусгай үүргийн элчин сайд 10 гаруй байдаг гэнэ. 69 тэрбумийн Сундуй Японд 1 сарын 18 саяын цалинтай ажилладаг гэнэ .Хажидмаа ( МАНын хэвлэлийн ажилтан ) Польшид 1 сарын 13 сая .Төмөр замд хувийн хэвшлийн 289 ажилтан ажилладаг байхад төрийн өмчит төмөр замд 1200 хүн , шүүхийн зөвлөл 20- иос 100 хү

Avatar

Зочин 2025-06-16 202.126.90.170

2 ТӨҮГ ууд бол замбараагаа алдсан .Тэнд цүнх баригчийн цүнх баригчид ах дүү хамаатан садангууд чигжээстэй . УИХын гишүүн гэхэд л автоматаар 50 иар нэмчихсэн . Сургуулийн багшийн орон тоо дутуу байхад засаг төрийн албан хаагчид дахин нэмэгдсэн байх юм . Тэр хэмжээгээр тэдний цалинждаг мөнгө нь ард түмний нуруун дээр татвар , торгууль болон бууж байна .Амьдралын чанар улам буурч ажил нь улам л цалгардсаар……. Цахимжлаа гээд орон тоо багасдаг болохоос ихэсдэг гэж огт сонсоогүй юм байна .

Avatar

Зочин 2025-06-16 103.229.120.178

ТӨРИЙН АЛИВАА ШИЙДВЭР СУДАЛГАА ТООЦООНД ҮНДЭСЛЭХГҮЙ БОЛ БУРУУТДАГ ЖАМТАЙ.ЗҮГЭЭР Л САНААНААСАА ТОО ХЭЛЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ. ТӨР ТҮШИЛЦЭХ ТҮВШИНД ХҮРЭЭГҮЙ ТҮҮХИЙ ХҮМҮҮС ИХ БОЛЖ ДЭЭ ХӨӨРХИЙ

Avatar

Нэргүй 2025-06-16 202.9.41.109

Энэ ан нам гэж заяагүй лалруууд засгаас гарч сурггүй намуууд сайд болхон дутаждэээ наарааа мэдрэл солиот сайд болж хошин юм болох виидэээ

Avatar

сонгогч 2025-06-16 202.9.46.94

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Орон тоо цомхотгоно гэдэг чинь гар хурууны үзүүрийн ажил биш шүү 2025-06-16 103.229.120.178

Шууд орон тоо цомхотгох тооярьж болохгүй.Эхлээд төр юу хийх, хийхгүйгээ, дараа нь төр хийх ажлаа өөрийн бүтцээр юуг нь, гэрээгээр хувийн хэвшлээр юуг нь хийлгэхээ тогтоно. Дараа нь өөрөө хийх ажлаа ямар бүтцээр хийхээ тогтоно. Дараа нь шаардагдах орон тоо гарна. Түүнийгээ одоогийн орон тоотойгоо харьцуулаад цомхотгох орон тоо гарна. Төрийн жинхэнэ албан хаагчдын улс төр, эдийн засаг, үзэл санааны эрхийг нь төр хуулиар хасаад түүнийг нь нөхөж ажлын байрны баталгааг хуулиар тогтоосон байдаг.

Avatar

Нэргүй 2025-06-16 202.168.34.79

Битгий ш**. Та нарын хэнд нь ч итгэхээ байсан

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.186.117

Tonil muu teneg atsnuud

Avatar

Зочин 2025-06-16 103.229.120.178

ОО

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.189.183

Одоо яаж ч тэнэглэж байсан алдах юмгүй болсон, ажилгүй болгосон намынханаа тайвшруулах гэж л аргаа барж …

Avatar

Нэргүй 2025-06-16 103.57.92.241

Одоо АН ямар ЗГ-т орох юм биш Яамдыг 50 байтлаа 100 хувь цөөлсөн ч яадгийн, ер нь ажлыг нь явуулгахгүй байх л манай АН-ын гол зорилго юм чинь!
Хоёрдугаар манай намын зорилт бол;
Оюун-Эрдэнийг огцрохоос аргагүй юм байна гэсэн ойлголтыг л олонд хүргэж итгүүлэх,
Тэгэхгүй бол элбэгдорж, оджаргал нарын санхүүжилтээр манайхан оюукыг огцруулсныг олон түмэн мэдээд байгаа юм, үүнийг л үнс болгох хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2025-06-16 103.242.47.254

гөлөгнүүд өөрсдөө албан тушаалтай идэлцэх болохоор сайд яам төрийн өмчит компаниудад орон тоо нэмж хулгайч нараа шахдаг өөрсдөө идэлцэхгүй болохоор цөөлөх шаардлага тавьдаг гэнээ

Avatar

Нэргүй 2025-06-16 103.9.90.100

ёстой зөв, дэд сайд төрийн бичиг …..

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.120.230

Галзуу солиот Батбаярын охин гэж СЭМҮТ-н өвчтөнөө аваарай

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.120.230

Хамтрал нэрийн дор олон яамтай сайдтай, үндэсний хороо, менежерүүд томилсноос болж Оэрдэнэ огцрох нүхээ ухсан.УИХ-г 126 болгосон тансаглалыг ард түмэн татвараа төлөөд дийлэхээ больсон.

Avatar

Нэргүй 2025-06-16 202.126.93.205

намынхаа мэдээллийг яадаж алдаагүй оруулах нь зөв байх

Avatar

Нэргүй 2025-06-16 202.126.93.205

ямар аймар алдаатай бичдэг болсон юм бэ. алдаагаа засах хэрэгтэй байх

Avatar

Нэргүй 2025-06-16 66.181.178.186

Нехурова АН бус нийтээрээ л ярьсаар буй асуудлуудын хураангуй байна.

Avatar

ЗАЯАДЛЫЙ АЛКАШ 2025-06-16 202.21.110.94

НАСААРАА УЛААН ЗАГАЛМАЙН МӨНГӨ ЦОХЬСОН МАН НАМЫН БОЛОРМАА ГЭЖ АВГАЙТАЙ ИХ АДИЛХАН ЭМЭГТЭЙ БАЙНА ДАА ……….

Avatar

Нэргүй 2025-06-16 45.117.35.43

Зуны сайхан цагт УИХ тарах нь зүйтэй. Засагт орохоороо дарга болно нэм гарахаараа хас цөөл гэдэг эрүүл саруул ухаан биш

Avatar

зочин 2025-06-16 66.181.177.58

Шүүхийн ерөнхи йзөвлөл л гэхэд 20 гаруй хүнтэй байсан бол 100 гаруй хүнтэй болсон гээ биздээ. Ер нь татвар төлөгчдийн мөнгөөр тоглох юм аа даааааааа

Avatar

зочин 2025-06-16 66.181.177.58

Ер нь яамдын тоог 50 хувь цөөлөх нь маш зөв. Дээр нь яамдуудын харьяа үндэсний төвүүд, улсын үйлдвэрийн газрууд, хөгжлийн төвүүд, зохицуулах хороодуудыг ч гэсэн нэг мөр цэгцлэх хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2025-06-16 59.153.87.21

Хамтархаараа албан тушаал гаргаж өг нэм гэж шахна, засгаас гарчихаараа цомхон болго гэдэг нь АН-н залуучуудын араншн мөн үү

Avatar

Зочин 2025-06-16 59.153.114.23

Төрийн алба сонгууль болгоны дараа намын аппарат, сонгуульд ажиллагсдаар тэлж, төрийн жинхэнэ албан хаагчид шахагдаж дуусч бн. Нам дагаж ирэгсэд ямарч мэдлэг, туршлагагүй, хов ярьж хор хутгахаас цаашгүй.УИХ, ЗГ-аас гаргаж бгаа түргэн түүхий хууль, шийдвэрүүдээ хар.Төрийн алба яаж самуурсаныг илчлэх хүмүүс бий шүү! Эрх нь зөрчигдсөн, мэдлэг, чадвартай хүмүүс зүгээр суухгүй л байх. Олон хавар нэгэндээ гэгч болов?! ккк

Avatar

Нэргүй 2025-06-16 103.229.122.110

Парламентад олонхи болчихсон хойноо олон юм ярьцгаа. Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдах эрх АН-ын бүлэгт байхгүй шүү.

Avatar

сонгогч 2025-06-16 202.9.46.94

100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….50 %

Avatar

Нэргүй 2025-06-16 122.201.31.249

гаальд орон тоо замбараагаа алдлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж