НҮБ-аас зургадугаар сарын 17-ний өдрийг “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” хэмээн зарласан байдаг. Монгол Улс ирэх 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг /COP17/ зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.
МАЛЫН ТОО ТОЛГОЙ 3 ДАХИН ӨССӨН НЬ ГАЗАР ДОРОЙТОХ НӨХЦӨЛ БОЛЖ БАЙНА
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн:
-Монгол Улсад газрын доройтол, цөлжилт гэдэг бол уур амьсгалын өөрчлөлтийн улмаас явагдаж байгаа үйл явц. Монгол оронд явагдаж байгаа дулаарал бол сүүлийн 60 жилд дэлхийн дунджаас гурав дахин их байгаа. Үүнээс харахад манай орон ямар хэмжээний ачааллыг уур амьсгалын өөрчлөлтөөс авч байгаа нь илэрхий байна. Уур амьсгалын өөрчлөлт огцом явагдаж байгаа цөөхөн орны нэг нь манайх. Зах хязгаар шилжилтийн бүсэд оршдог учраас уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөнд амархан өртөх эрсдэлтэй.
Монгол орны нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа байдаг. Үүний шалтгааны эхнийх нь өмнө хэлсэнчлэн уур амьсгалын өөрчлөлт байна.
Дараагийн асуудал гэвэл газар ашиглалт. Тухайлбал, социализмын үед байсан малын тоо толгой бараг гурав дахин өссөн нь газар доройтох үндсэн нөхцөл болж байна. Энэ нь малчдыг муулж байгаа үг биш. Нөгөө талаас төр засгаас явуулж буй бодлого холбоотой. Биднийг хээрийн судалгаа, яриа танилцуулга хийгээд хөдөөгүүр явахад малаас гарч буй бүтээгдэхүүнийг ашигладаг, үнэ цэнд хүргэдэг болчихвол бид ингэж олон малтай, ачаалалтай яваад байхыг хүсэхгүй гэдэг үгийг л малчид хэлдэг. Тэгэхээр малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Төр засаг, малчдын хамтын ажиллагааны үр дүнд газрын бүрхэвч, ургамалан бүрхэвчийг хамгаалах нэг хэлбэр болж улмаар цөлжилт, газрын доройтлыг сааруулах боломжтой болж байгаа юм.
Гуравдугаарт, уул уурхай, зам харилцаа орж ирдэг. Томоохон хэмжээг хамарсан уул уурхайн үйл ажиллагаа бол мэдээж байгаль орчинд сөрөг талтай.
Дараагийн асуудал бол бараг хүн бүхний хийдэг хөдөө нутагт зорчихдоо замгүй газраар явж, шинэ зам гаргах асуудал байдаг. Энэ нь байгаль орчинд газрын доройтол үүсэх, цөлжилт явагдах үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг. Яагаад гэвэл тухайн талбайн хөрсөн бүрхэвч хэдэн жилдээ эргэж сэрэхгүйгээр доройтдог. Үүнээс үүдэж боссон тоос шороо нь буцаад ойр орчмын газар дээрээ буугаад фотосинтез явагдах үйл явцыг багасгаж, ургамалан бүрхэвчийг доройтуулж, ургамлын ургах чадварыг их хэмжээгээр бууруулдаг.
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн нь монгол орны байгалийн нөөц, нийгэм эдийн засгийн газар зүйтэй холбоотой цогц судалгааг хийдэг. Нийтдээ 158 орчим ажилтантай. Цэвдэг судлал, Цөлжилтийн судалгаа, Хөрс судлал, Физик газарзүй, Усны нөөц, ус ашиглалт, Ойн нөөц, ой хамгаалал, Нийгэм эдийн засгийн газарзүй, Газарзүйн мэдээллийн систем, байгалийн нөөцийн менежмент, Газрын нөөц, газар ашиглалт гэсэн салбартай.
Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи олон улсын хурлыг зургадугаар сарын 18-19-нд зохион байгуулна. Одоогийн байдлаар 230 орчим хүн оролцох төлөвлөгөөтэй, бүртгүүлсэн байна. Хурлын үеэр 100 орчим аман илтгэл, 50 орчим постер ханын илтгэл хэлэлцүүлнэ. АНУ, Япон, БНХАУ, ОХУ, Швейцар, Норвег, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэн оролцоно. Оролцогчид, эрдэмтэн судлаачид асуудлуудыг нэлээн өргөн хүрээнд ярина. Бид нар энэ жил хоёр сэдэв дээр анхаарал хандуулж байгаа.
Нэгдүгээрт, СОР-17 болохтой холбоотойгоор газрын доройтлын асуудлыг нэлээн авч хэлэлцье гэж бодсон. Цөлжилт, ган, шороон шуурга, газрын доройтлын чиглэлээр судалгаа хийдэг, олон жил судалгаа хийсэн Япон, БНХАУ-ын бүлэг эрдэмтэд ирнэ. Эрдэмтдийг хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүлсний дараагийн уулзалтаар СОР-17-д зориулсан тодорхой хэмжээний зөвлөмж эсвэл уриалга гарах зорилготой ажиллаж байна.
Хоёрдугаарт, ирэх жил манай улсад Азийн цэвдгийн олон улсын гуравдугаар хурал болно. Энэ үйл явдалтай холбож мөн гол анхаарлаа хандуулж байгаа юм. Гэхдээ эдгээрээс гадна ногоон хөгжил, хил орчмын бүс нутаг, Монгол, Орос, Хятадын “Нэг зам-Нэг бүс” хөтөлбөр, эдийн засгийн коридоруудтай холбоотой олон сэдвээр илтгэл хэлэлцүүлэгдэх гэж байна.
НӨХӨН СЭРГЭЭЛТЭД ЗАРЦУУЛСАН 1 АМ.ДОЛЛАР 30 АМ.ДОЛЛАР БОЛЖ ҮРЖИЖ БАЙГАА
“Эко инноваци, хөгжлийн төв” ТББ-ын үүсгэн байгуулагч, доктор Н.Мандах:
-Цөлжилт гэдэг бол газрын доройтол. Тухайлбал, 200 мм хур тунадас ордог газар нутагт ууршилт 2000-4000 мм бол чийг нь газар, ургамалд шингэхгүй, хэт хуурай болно. Тиймээс хуурай гандуу нутагт тооцогдоно. Энэ нутагт нэг ширхэг ургамал, чулуу байхгүй болоход хөрс, шороо, элс нь хөдөлгөөнд орж, тэр чинээгээрээ газрын доройтлын хэлбэрүүд болох элэгдэл, эвдрэлүүд явагддаг. Тэнд байгаа доройтлын нөхөн сэргээхэд хэцүү. Үүнийг цөлжилт гэж байгаа. Газрын доройтол гэхээр зөвхөн элсний нүүлтийг ойлгодог. Зарим нэг мэдлэгтэй, чадалтай малчид, тариаланчид үржил шим буурахыг газрын доройтол гэж ойлгож байгаа. Харин газрын доройтол гэдэг үйл явц нь эдгээрээс гадна хөрсний бохирдол, гуу жалга үүсэх гэх мэт геологийн бүтэц рүү ордог. Байгаль орчинд хэдэн хувь, ямар эерэг нөлөө үзүүлэх вэ гэдгийг тодорхойлохыг байгаль орчны бодлого гэдэг. Тухайлбал, 10 ирвэсийн 15 болгоно гэвэл нөхөн сэргээлтийн бодлого болно.
Улс орон бүр өөрийн хүрч чадахуйц, бодлого зорилтыг тодорхойлж, түүндээ хүрэхүйц төлөвлөгөө, хөтөлбөрийг 10 жилээр тодорхойлохыг НҮБ-ын конвенцод уриалсан байдаг. НҮБ-аас гаргасан судалгаагаар нөхөн сэргээлтэд зарцуулсан 1 ам.доллар 30 ам.доллар болж үржиж байгаа.
Зургадугаар сарын 17-нд “Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдөр” тохиож банйа. НҮБ-ын конвенц батлагдаж, 100 гаруй орныг нэг зорилго дор нэгтгэн, жил бүр өөр өөр уриатай явдаг. Энэ жилийн хувьд Газраа сэргээе, боломжуудаа нээцгээе гэсэн уриа дор явж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүний хүрээлэн буй орчинд ямар эерэг нөлөө гарч байна. Тэр эерэг нөлөөллийн тооцоог хийж чаддаг, түүнийгээ хүргэдэг, ашигладаг, хүртээмжтэй болгох агуулгатай. Бүгдээрээ нөхөн сэргээхгүй ч нэг хүний нөхөн сэргээснийг бусдад таниулж, эерэг нөлөө үзүүлдэг больё гэж байгаа.
Энэ жилийн хувьд олон улсын дүгнэх өдрийг Колумбид хийж байгаа. Тус улсын хувьд Риогийн гурван конвенцын хүрээнд олон нийтэд түшиглэсэн хамтын оролцоотой байгаль хамгаалал, хамтын оролцоотой байгаль ашиглалт гэдэг зүйлд тулгуурлаж байгаа. Тэдний хувьд хэнийг ч ардаа үлдээлгүй, хамтраад нэг том зүйлийг хийж, бүр том өөрчлөлтийг авчрах гэдэг өнцөг гаргаж буйгаараа онцлог юм билээ. Үүнээс гадна газар тариаланг нилээн онцолж байгаа. Үр тариаг хүнсэндээ зөв ашиглаж, уламжлалт газар тариаланг эрүүл мэнд, боловсролтой уялдуулахад чиглэсэн.
Зочин 2025-06-17 66.181.186.89
өөрь нь унацгүй болохлор цөлжилтын эсрэг юу ч санаачладаггүй, юу ч хийдэггүй говийн аймгуудын дарга нар тэр дундаа Дорноговь аймгийн дарга Батжаргал мэтэд хатуу хариуцлага тооцох хэрэгтэй
Нэргүй 2025-06-17 202.9.41.96
УИХ болон Засгийн газар ажлаа хийхгүй улстөржөөд албан тушаал сандал ширээ ярьж энэ ажилд анхаарах хүн байхгүй байна. Улс орноо хөгжүүлэх бодлого ярьадг улс төрчид УИХ-ын гишүү байхгүй болсон.Дандаа улс төрийн тоглоом тоглодог. Иргэд нь бас хамт тоглоод завгүй байна. Монгол орны хувь заяа одоогоор эмэгнэлтэй байна
Зах зээлийн аргаар шийдэх нь зөв 2025-06-17 202.9.46.19
Адууны махан тушёнкны консерв хийж xятадад экспортлох, ямааны махан борц үйлдвэрлэж төв суурин газруудад нийлүүлж сурах, хонины махыг узбект их хэмжээгээр гаргаж валют олох нь чухалтай байна.Тэрнээс биш одоо бол амиа аргацаасан нүүдлийн мал үүргээ гүйцэтгээд дууссан. Таваарлаг фермерийн аж ахуйтан болцгоох хэрэгтэй.
Зочин 2025-06-17 122.201.31.30
Малын тоо нь бэлчээрийн даацаас хэд дахин хэтэрсний гол буруутан нь малчид биш. Малчдыг сонгуулийн санал гэж хардаг улс төрчдийн буруу юм. Манай улс төрчид сонгуульд ялахыг л гол зорилгоо болгож, зайлшгүй хэрэгжүүлэх ёстой тулгамдсан асуудлыг өөрсдөө шийдвэрлэхээс зугтааж, малын хөлийн татварыг орон нутгийн удирдлага өөрсдөө тогтоо гэж өөх ч биш, булчирхай ч биш байдлыг үүсгэсэн. Нөгөө орон нутгийн удирдлага нь бас нутгийн ах дүүс, хамаатан садан, сонгогчиддоо тал алдахгүйг бодно…
малчин 2025-06-17 66.181.184.138
Автомашины тоо хэдэн саяар хэмжигдэх болсон. Хүн болгон олон салаа зам гаргаж, цөлжилтийг улам нэмэгдүүлж байна. Гэтэл Байгаль орчин уур амьсгалын яам ямарч сануулга, суртчилгаа зохион байгуулахгүй байсаар л байна.
Нэргүй 2025-06-17 66.181.160.48
За битгий худлаа ш** п***а мин.
Зочин 2025-06-17 66.181.161.26
Малчид бол цөлжилтийн үндсэн шалтгаан нь бөгөөд гол хохирогчид юм. Зүйрлэж хэлбэл малчид сууж байгаа мөчрөө өөрсдөө тайрч байгаа.
Нэргүй 2025-06-17 124.158.108.20
Малаа цөөлөх хэрэгтэй. Бодлого хэрэгтэй. Билчээрээ амь мэт хамгаалах ёстой. Билчээр муудвал монголчуудын эрүүл мэнд муудаж том эмгэнэл болно шүү. Билчээрийн малынхаа махыг идэж чадахаа боливол Монгол үндэстэн сүйрнэ шүү. Үүнийг ойлгох амаргүй шүү.
Tulga 2025-06-17 192.82.66.194
bolokh yostoi yum boldgooroo bolno temtsene gej bitgii mungu id
Нэргүй 2025-06-17 202.179.14.190
Delhiigees z**l
Иргэн 2025-06-17 202.126.89.177
Эко, инноваци, конвенц энэ тэр гэж гадаад үгээр гайхуулсан, дөрвөн хананы дундаас холдоогүй доктор хэмээгчид ажилд нэмэргүй ээ. Олон мянган тооноос цаашгүй, олиггүй ашиг муутай малаа ялангуяа адуу ямааг цөөлөх нь цөлжилтөнд шууд нөлөөтэй. Үлдсэн жаахан ойг нь самарчид сүйтгээд дуусгаж байна. Энэ гүрэнд эзэн алга даа