"MI6" 116 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй тэргүүнтэй болно

"MI6" 116 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй тэргүүнтэй болно

"MI6" 116 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй тэргүүнтэй болно

Их Британийн гадаад тагнуулын алба "MI6" 116 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй тэргүүнтэй болж байна. Тодруулбал, тус байгууллагад 1999 оноос хойш хүчин зүтгэсэн Блэйс Метревели 18 дахь тэргүүнээр томилогдох болжээ. Одоогийн тэргүүн Ричард Мурын томилгооны хугацаа энэ оны сүүлээр дуусна.

47 настай Блэйс Метревели одоогоор технологи, инноваци хариуцсан хэлтсийн даргаар ажилладаг. Түүний албан тушаалыг "Q" ерөнхий захирал гэж дотооддоо кодлодог. Тэрбээр удирдлагаар томилогдох хүсэлтийг бахархал хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ.

Кэмбрижийн их сургуулийг антропологийн чиглэлээр төгссөн Метревели өмнө нь "MI6"-ийн эгч гэж нэрлэгддэг дотоодын аюулгүй байдлын "MI5" агентлагийн захирал байсан. Карьерынхаа ихэнх хугацааг тэрбээр Ойрхи Дорнод болон Европт ажиллаж өнгөрүүлжээ.

Гадаад тагнуулын албаны ажил үүрэг түүхэнд байгаагүй амин чухал болоод буй цаг үед Блэйс Метревели даргаар томилогдох болсныг Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер онцлон тэмдэглэлээ.

"MI6" нь терроризм болон дайсагнагч орнуудын үйл ажиллагааг таслан зогсоох, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх үндсэн зорилгын дор Их Британийн аюулгүй байдлыг хариуцдаг, гадаад тагнуулын мэдээлэл цуглуулах үүрэгтэй байгууллага юм. Тус байгууллагын даргыг "C" гэж нэрлэдэг ба тухайн хүн нь олон нийтийн өмнө ил тод нэрлэгдсэн цор ганц гишүүн нь байдаг.

"С" захирал гэж хэн бэ?

  • Мэдээллийг Гадаад хэргийн сайдад тайлагнана.
  • Бусад газрын дарга нар, төрийн өндөр албан тушаалтнуудын хамт Тагнуулын нэгдсэн хорооны бүрэлдэхүүнд багтана. Тус хороо нь тагнуулын тайланг хүлээн авч, үнэлэлт дүгнэлт хийгээд, ерөнхий сайдад зөвлөдөг.
  • Их Британийн хамгийн анхны тагнуулын агентлаг 1900-аад онд байгуулагдсан. Тус агентлагийг Тэнгисийн цэргийн офицер, ахмад Мэнсфелд Камминг удирддаг байжээ. Тэрээр гарын үсэгтээ үргэлж "С" үсгийг хавсаргадаг байсан нь хожим тагнуулын агентлагийг хамгийн том даргыг нэрлэх код болсон юм. Олон хүн үүнийг дарга буюу "Chief" гэсэн үгний эхний үсэг гэж андуурдаг.
  • Ахмад Мэнсфелд Камминг ногоон бэхээр бичдэг байсан. Өнөөдрийг хүртэл зөвхөн "MI6"-ийн тэргүүн л ногоон бэхээр бичих эрхтэй хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-16 202.55.188.108

эрггүү я***н л байна лээ шдээ судлаад үз

Avatar

Нэргүй 2025-06-16 202.55.188.126

англи улсад жилд исламуудад хэдэн мянган жаахан охидууд хүчиндүүлж байхад энэ эргүү ацнууд юу хийдэг юм

Avatar

Нэргүй 2025-06-16 185.220.101.45

Стармер гуай Жеймс Бонд 007 сериалд маш их дуртай юм гэсэн, ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж